
Салхинд хийсэх даашинзны хормой, өдөржингөө өндөр өсгийт дээр яваад өвдөх хөлийн ул, угааж амжаагүй тослог үс, хар батга – энэ бүх асуудал эмэгтэйчүүдэд ихээхэн хүндрэл учруулдаг. Гэхдээ үнэхээр гоц ухаантай хүмүүс бүсгүйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх зүйлсийг зохиож чаджээ.
Бидний цуглуулганд орсон эд бараа эмэгтэйчүүдийн бүх асуудлыг шийдэхгүй, гэхдээ цаг хугацаа, мөнгө, стрессийг нь багасгахад тусална.
1. Хормой тогтоогч

Гэнэтийн салхи хатны гэр бүлийнхнийг ч эвгүй байдалд оруулж сандаргаж мэднэ. Тийм учраас, хэрвээ та Мэрилин Монро шиг харагдахыг хүсээгүй л бол олон удаагийн хэрэглээтэй даашинз, банзалны хормой тогтоогч хэрэглэж сэтгэл амар алхаарай.
2. Зузаан флисэн дотортой нимгэн гэрэлтэх трико

Өвлийн хүйтэнд ч эрхэмсэг бүсгүйчүүд минь трикотой алхаж болох нь. Энэхүү колготк нь яг л нимгэн юм шиг харагдана, шилбэ, гуя нэвт харагдана, гэхдээ дотроо нууцтай – зөөлөн флисэн дотортой юм. Энэ барааг хараад бүр толгой ч эргэж магадгүй шүү: зузаан өмд шиг байж яагаад нимгэн трико шиг харагдаад байна? Үнэхээр л ид шидийн юм шиг.
3. Түгжээгүй тэлээ

Энэ төрлийн тэлээг өмднийхөө дэгээнд ямар ч төвөггүйгээр тогтооход л болно. Хүйсэн дээр дарах эвгүй түгжээ таныг дахин зовоохгүй.
4. Гуя үрэхгүй гоёл

Үгүй ээ, энэ доошоо гулсдаг трико биш. Энэ бол махлаг эмэгтэйчүүдэд зориулсан гуяндаа өмсөх “гуявч” гэх юм уу даа. Бариу даашинз өмсөхөд гуянд хормой нь үрэгдээд байдаг зовлонг зарим нэг бүсгүйчүүд сайн мэднэ. Тэгээд ч энэ “гуявч” гоёмсог харагдаж байгаа биз дээ? Бас халаастай хувилбар ч бий, гар утас эсвэл картаа хийж болно.
5. “Найзын цээж” дэр

Энэ дэрийг зохион бүтээсэн бүсгүйг Томоки Какесахи гэдэг. Түүнд эмээгийнх нь хэлж байсан нэгэн үг ийм дэр зохион бүтээхэд хүргэжээ: “Хамгийн эвтэйхэн дэр – хажууд байгаа хүн”. Энэ ч үнэн, хажууд байгаа хүнийг дэрлээд унтахад ямар таатай байдаг билээ дээ.
6. Нүүр цэвэрлэх цахилгаан сойз

Хэрэглэж үзсэн олон бүсгүйчүүдийн сэтгэгдлийг харахад уг сойз нь хар батгыг үнэхээр үр дүнтэй цэвэрлэдэг нь илт байна. Зориуд силиконоор хийсэн бөгөөд ус үл нэвтэрнэ. Хэт авиа гаргах загвар ч бий. Гэрийн нөхцөлд хэрэглэхэд амар, бас салоны цэвэрлэгээг хямдхан орлох сойз ажээ.
7. Цүнхний тусгаарлагч

Эмэгтэй хүний цүнхэнд хар нүх байдаг гэж эрчүүд хошигнодог. Хэрэг болно гээд цүнхэндээ элдвийг авч явах бүсгүйчүүдийг тэгээд яалтай ч билээ? Цүнхнээсээ хэрэгтэй зүйлээ олохын тулд ухахгүйн тулд даавуун жижиг органайзер буюу тусгаарлагч хэрэглээрэй. Таны цүнхэн дэх эмх замбараагүй байдлыг нэг мөр цэгцэлнэ.
8. Өндөр өсгийт өмсөхөд зориулсан силикон улавч

Загвар өмсөгчид болон алдартнууд энэ аргыг хэрэглэдэг болоод удаж байна: хөлийн өлмий дээр ирэх ачааллыг багасгах зорилгоор 2 хуруундаа шархны лент наана. Гэхдээ одоо бүр ч эвтэйхэн зориулалтын улавч гарчээ.
9. Толгой угаадаг массажер

Силикон зөөлөн шүднүүд нь хуйханд иллэг хийж цусан хангамжийг сайжруулна. Ялангуяа өтгөн үстэй бүсгүйчүүд энэ массажерт их ам сайтай байна – тэдний хэлснээр массажер нь үсийг угаахад амар болгохын зэрэгцээ ширэлдэх нь багассан гэжээ.
10. Нойтон үсний усыг шингээж үсийг хурдан хатаах алчуур

Нойтон үсийг сэнсээр хатаахад гэмтээдэг. Микрофибр даавуугаар хийсэн алчуур өөртөө усыг сайн шингээх тул үс хамаагүй хэт хурдан хатаж хуурайшдаг. Та энэ алчууртайгаа унтсан ч болно, сэрээд үсээ ганц самнаад л гараарай.
11. Нүүр будалтын силикон спонж

Зөөлөн спонжийг орлох сайхан хувилбар. Уламжлалт спонжийг байнга угааж цэвэрлэх шаардлагатай болно, эс бөгөөс бактер үржих таатай орчин хэмээгддэг. Силикон спонжийн хувьд эдгээр дутагдалтай тал байхгүй, тэгээд ч өөртөө тос шингээхгүй тул нүүрний тосыг чинь дээд зэргээр хэмнэнэ.
12. Хөхний даруулганы нэмэлт тогтоогч

Нуруугаараа гүн ухлаадастай даашинз өмсөхөд хөхний даруулга харагдаад байдаг зовлонг бүсгүйчүүд сайн мэднэ. Харин энэ зүйлийн тусламжтайгаар хөхний даруулганы тогтоогчийг доош татах боломжтой. Одоо ил задгай ямар ч гоёлоос татгалзах хэрэггүй боллоо.
13. Арзайсан үсийг дарах гель

Энэ гель арзайсан үсгийг дарна. Тэр ч бүү хэл байгалийн цэвэр бүтээгдэхүүний орцтой гэж байгаа.
14. Гар уурын индүү

Уурын индүүг хаана ч авч явж болно. Цэнэглээд л ажиллах тул ямар ч үед хэрэг болно шүү.
Бонус: зурагтай эсгий гутал

Эдгээр эд зүйлсээс та алийг нь худалдаж авах гэж байна?








Gambaa Nergui
2020/01/18 at 20:50
Хуванцар хоолойтой кврантын түлэх гүй юу
Зочин
2020/02/18 at 20:22
hutsalgui uzvel uz