Биеийн галбирыг хамгийн ихээр гутаадаг ташаа болон гуяны хажуугийн илүүдэл өөхийг арилгах 10 найдвартай арга

2

Гуя, ташааны гадна хэсэг дэх өөхний хуримтлалыг “чих” эсвэл “галифе” гэдэг. Энэ хэсэг бие турсан ч гэсэн амархан засагдахгүй, эцсээ хүртэл байсаар л байна. Тааламжгүй харагдах өөхний хуримтлалыг цогц арга барилаар арилгах боломжтой, бас тэвчээр их шаардах ажил.

Бид энэ талаар маш олон мэдээлэл уншиж танилцсан бөгөөд та бүхэнд өөрийгөө хоолны дэглэмээр зовоолгүйгээр гуяны “чих”-нээс салах цогц аргыг танилцуулж байна.

Гуяны “чих” яагаад зөвхөн эмэгтэйчүүдэд байдаг вэ?

Гуян дээр өөхний хуримтлал үүсэх нь хэд хэдэн шалтгаантай байж болно гэж эмч нар үздэг: дааврын тэнцвэрт байдал алдагдах, цусны эргэлт муудах, амьдралын хөдөлгөөнгүй хэв маяг, төрөлт болон стресс.

Гэхдээ үндсэн шалтгаан нь байгаль эх эмэгтэйчүүдийг гуя орчмоороо тарган байлгахаар программчилсан гэж үздэг, энэ нь хүүхэд тээж төрүүлэх чадварыг дэмжих зорилготой гэжээ. Бэлгийн бойжилт эхлэхийн зэрэгцээ охид бүсгүйчүүд гуяараа өөх хуримтлуулсаар 20-22 нас гэхэд зогсдог байна. Энэхүү хуримтлал нь эмэгтэй хүний эстроген дааврын ялгаруулалтыг дэмжинэ, цаашлаад сарын тэмдгийн мөчлөгийг хянаж байдаг. Сарын тэмдгийн мөчлөг тогтворжоод ирэхээр “чих”-ний шаардлага үгүй болно, харин өөхөн давхарга нь фиброзоор бүрхэгдэж хатуу болж хувирах ажээ.

Арьсан доорх энэ хэсгийн өөхийг арилгахад хамгаас хэцүү: өдөржин, шөнөжин хөлийн дасгал хийсэн ч “чих” хаашаа ч арилахгүй. Яагаад гэвэл дан ганц дасгал, мөн хоолны дэглэм огт нэмэргүй – үүнд цогц арга барилаар хандана. Та бүхэндээ тэрхүү арга барилыг танилцуулъя.

 

Яг одооноос туршиж болох “галифе”-тэй тэмцэх аргууд

Гуяны өөхөн давхаргаас салахын тулд амьдралынхаа хэв маягийг багагүй өөрчлөхөд хүрнэ. Энэ нь таныг фитнес донтогч бол гэж байгаа юм биш. Дасгалуудаас гадна өөр бусад аргууд ч бий:

  • Нойрсох цагаа нэм. Дутуу нойрноос болоод грелин гэх даавар ялгарч эхэлдэг бөгөөд өлсөх мэдрэмжийг төрүүлнэ. 7-9 цаг нойрсоход дааврын хэмжээнүүд хэвийн байдалдаа очих ажээ.
  • Өглөөг аяга кофегоор эхлүүл. Энэхүү ундаа нь шээс хөөх хөнгөн үйлчилгээ үзүүлдэг, бодисын солилцоог идэвхжүүлнэ, мөн бэлтгэл сургуулилтын үер илүү их өөх шатаахад тусална.
  • Хоол хүнсэндээ электролит (ногоон навчит ногоо, гадил, тараг) нэм. Кальци, магни, кали нь биеэс давсыг хөөдөг. Эдгээр элементүүдийг хэдий хэр их хэрэглэнэ, төдий чинээ эд эсэд давс бага хадгалагдана. Үүнээс үүдэн бодоход хаван буурна, өөх, целлюлит үүсэх магадлал багасна.
  • Хоолны давтамжийг хяна, гэхдээ өлсөж болохгүй. Калорийн дутагдал бие махбодийг өөхний хуримтлал бий болгоход хүргэдэг. Өдөржингөө дан ганц лууван, ногоон навчит ногоо зажлахын оронд аль болох уураг агуулсан хүнс түлхүү хэрэглээрэй.
© Free-Images

Гуя орчмын арьсыг чангалахын тулд цэнхэр шаварны суурьтай үнэрт тосоор иллэг хийх хэрэгтэй.

  • Цэнхэр шавар болон мандарин (нимбэг), розмарины хэдэн дусал тос холиод сайтар хутгана.
  • Бэлдмэлийг гуяндаа түрхэнэ (бэлмдэл тасалгааны хэмтэй адилхан байх ёстой )
  • Гуяа тугалган цаас эсвэл хүнсний скочоор ороож “бигнүүр” болгоно, дараа бүлээн усаар угааж цэвэрлэнэ.

 

“Чих”-ийг арилгаж арьс чангалах цогц дасгал

Фитнесийн мэргэжилтнүүдийн зөвлөснөөр энэ тохиолдолд аэробикийн дасгал илүү үр дүнтэй ажээ – хамгийн үр дүнтэй шалгарсан арга бол бие махбодиос давс, илүүдэл шингэнийг зайлуулах болно.

  • Үсрээд-суух. Хөлөө мөрний хэмжээний зайд тавина, хуруунуудыг гадагш харуулсан байдалтай. Нуруу эгц, доош суугаад өгзөг өвдөгнөөс доош түвшинд очсон байна. Биеийн жинг хөлийн уланд авчирна, тэгээд дээш үсэрнэ. Аль болох өндөрт үсрэхийн тулд гараараа өөртөө туслаарай. Дасгалыг 30 секундын турш хийнэ, амраад дахин 2 давталт хийнэ.

  • Балетчины алхалт. Нуруугаа эгц, толгойгоо унжуулж болохгүй. Бэлтгэл байдал: хөлийн өсгийг нийлүүлээд өлмийг аль болох хоёр тийш салгана. Энэ байрлалд хэдэн метр алхаарай. Нэг хөлөө яг нөгөө хөлнийхөө урд тавина (ер нь бол балетын 3-р байрлал юм уу даа). Харахад амархан мэт боловч энэ дасгал өгзөг, гуяны булчинг сайн чангална, мөн хэвлийн булчингуудыг ажиллуулдаг.

  • Уналт. Зүүн өвдгөө дээш өргө, дараа нь аажим буулгаад шалан дээр өлмийгөөрөө гүйцэд тавина. Хөл тус бүрээрээ 1 минутын турш энэ маягаар уналт хийнэ. Гурван удаагийн давтамжтайгаар дасгалыг гүйцэтгэнэ.

Хүний биед бүлэг микро булчингууд байх бөгөөд эдгээр нь хүнийг хэвтээ байхад ажиллах булчингууд юм. Тиймээс та зориудаар эдгээр булчингуудыг ажиллуулж чадахгүй. Булчингаас зөвхөн нурууны эрүүл мэнд шалтгаалаад зогсохгүй мөн гуяны байдал ч шалтгаална. Жижиг булчингуудыг ажиллуулах хэд хэдэн дасгалууд мөн байх ажээ:

  • Нуруугаараа сэлэх нь жижиг булчингуудыг идэхтэй ажиллуулах бөгөөд нуруунд сайнаар нөлөөлнө, мөн гуяны арьсыг чангалдаг байна. Усанд сэлсний дараа контраст шүршүүрт орж үр дүнг улам бататгах нь зүйтэй.

  • Латин америк бүжиг нь таны биеийг идэвхтэй хөдөлгөхийн зэрэгцээ хэвлийгээс доош өөхний эд эсийг, мөн гуя, өгзөгний өөхийг шатаахад тусалдаг. Үүнээс гадна нурууны жижиг булчингуудыг жигд ажиллуулахад нөлөөлөх ажээ.
© Fools Rush In / Columbia Pictures Corporation

Тийм ээ, гуалиг харагдахын тулд багагүй хөдлөх хэрэгтэй болох нь. Та төгс биетэй болохын тулд бүжгэнд явах эсвэл иллэг хийлгэхэд бэлэн үү? Эсвэл та аль хэдийн спорт зааланд явдаг болоод удаж байна уу? Тэгвэл өөрийнхөө туршлагаас бидэнтэй хуваалцаарай.

22
БахархмаарБахархмаар
11
ХөөрхөнХөөрхөн
8
ХарамсалтайХарамсалтай
7
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Altantsetseg Sambuu

    Altantsetseg Sambuu

    2020/01/18 at 20:56

    N

  2. Н. Сэвжидцэрэн

    Н. Сэвжидцэрэн

    2020/01/18 at 21:50

    Чимэг А.

  3. Minii Ohinuud

    Minii Ohinuud

    2020/01/18 at 22:52

    .

  4. Sosor Ichinkhorloo

    Sosor Ichinkhorloo

    2020/01/19 at 03:40

    L

  5. Tserendorj Tsegii

    Tserendorj Tsegii

    2020/01/19 at 08:07

    .

  6. Baigalmaa Dugar

    Baigalmaa Dugar

    2020/01/19 at 12:44

    L on bcxhklj ccgolllkhhjp oh fd for j

  7. Baigalmaa Dugar

    Baigalmaa Dugar

    2020/01/19 at 12:44

    H ok v c hi it for s see vv

  8. Solongo Olonbayar

    Solongo Olonbayar

    2020/01/20 at 01:47

    Solongo Olonbayar

  9. Д. Буянхишиг

    Д. Буянхишиг

    2020/01/20 at 11:03

    .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *