Алтан амийг хөнөөж ч мэдэх дээд амжилтууд

0

Алтан амийг хөнөөж ч мэдэх дээд амжилтуудХүний бие бол маш нарийн, харилцан уялдаа холбоо бүхий төгс, цогц организм. Хүн оюун ухаан болоод бие махбодийн хувьд гайхамшигтай боломжуудтай болохыг шинжлэх ухаан болон бодит амьдрал баталсаар байгаа бөгөөд санаанд багтамгүй зүйлсийг харуулах нь бий. Гэхдээ мэдээж хэрэг хүний биед тодорхой хил хязгаар байгаа гэдэг нь дамжиггүй. Хэдий тийм боловч сэтгэл санаа болон бие махбодийн байнгын шантаршгүй дасгал сургуулилтын дүнд гайхам хүч чадлыг харуулсаар байна. Хүний биеийн хүч чадал, боломжийн гайхамшгуудыг батлан харуулсан хүмүүсийн тухай товч тайлбар бүхий фото нийтлэлийг үзэгч та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна.


Ямайкын ойрын зайд гүйгч тамирчин Усэйн Болт /Usain Bolt/ 100 метрийн зайг 9,69 секундэд туулсан амжилтыг 9,58 секундэд туулснаар эвдсэн.
Британий гимнастикчдын баг Мини Купер /Mini Cooper/ машинд 28-уулаа багтаж, дээд амжилт тогтоосон. Тэд урьд нь энэ машиндаа 27-луулаа багтаж байсан ба энэ хоёр оролдлогын үеэр хэн ч бэртэж гэмтээгүй юм.

Дөрвөн мөчөөрөө хурдан гүйгч Японы тамирчин Кеничи Ито /Kenichi Ito/ 17,47 секундын хугацаанд 100 метр зайг туулсан нь өмнөх амжилтыг эвдсэн хэрэг байлаа.

Австралийн Окан Кая /Okan Kaya/ Call of Duty: Black Ops II тоглоомыг бүтэн 122 цагийн хугацаанд тоглож, дээд амжилт тогтоожээ.

Таэквондогийн хар бүст тамирчин Ахмад Амин Бодла /Ahmad Amin Bodla/ 3 минутанд 612 удаагийн цохилтыг өшиглөж гүйцэтгэсэн ч удалгүй энэ амжилтаа 616 удаа болгож шинэчилжээ.
12 настай Пакистан охин Мехак Гул /Mehak Gul/ шатрын бүрэн хэмжээний тоглолтыг 45 секундэд гүйцэтгэсэн.

АНУ-д 1458 хүнээс бүрдсэн хүн-паззл /puzzle/ бүтээсэн бол Пакистанд 1936 хүнтэй паззл бүтээжээ.

Пакистан залуус 24,200 хүнийг далбааны дүрс үүсгэхээр цуглуулсан нь бас нэгэн дээд амжилт болсон юм. Өмнөх дээд амжилтыг Гонконгчууд 21,726 хүн цуглуулж байгуулж байжээ.

Австрийн шумбагч Херберт Нитш /Herbert Nitsch/ ганц амьсгаа аваад 214 метрийн гүнд шумбасан. Тэрээр урьд нь 183 метрийн гүнд шумбаж байсан юм.

18 алт, 2 мөнгө, 2 хүрэл нийт 22 Олимпийн медальт усанд сэлэгч Майкл Фелпс /Michael Phelps/-ээс өмнө гимнастикчин Лариса Латинина /Larissa Latynina/ 9 алт, 5 мөнгө, 4 хүрэл нийт 18 Олимпийн медальтай байв.

Теннисчин Рафаэль Надаль /Rafael Nadal/ нэг эгнээнд 7 удаагийн ялалт байгуулсан. Түүнээс өмнө Бьорн Борг /Bjorn Borg/ зургаан удаагийн ялалт байгуулж байсан.

Америкийн үсрэгч Дуайн Стоунз /Dwight Stones/ 7 фут 7,5 инчийн өндөр дээгүүр харайсан нь өмнөх дээд амжилт 7 фут 6,5 инчээ ахиулсан хэрэг байлаа.

Дэвид Рудиша /David Rudisha/ 800 метрийн зайг 1 минут 41 секундын хугацаанд туулж байсныгаа 1 минут 40,91 секундын хугацаанд туулж, дээд амжилт тогтоосон.


0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *