
Хүн хөрөнгө чинээ, мөнгө төгрөг ихтэй байх тусам хэрэглээ нь улам бүр өндөрсдөг нь нууц биш. Дэлхийн улс орнуудын чинээлэг эрхмүүдийн дунд энгийн орон сууцанд амьдарч, хямдхан машинаа олон жил унаж байгаа хүмүүс цөөхөн хүмүүс байдаг. Харин үлдсэн дийлэнх нь хамгийн сүүлийн үеийн тансаг зэрэглэлийн машин хөлөглөж, эрт цагийн баялаг түүхтэй хуучны шилтгээнд амьдарч, Дэлхийн хамгийн үнэтэй, хамгийн тав тухтай газруудаар үйлчлүүлж, амарч тухалдаг. Энд бид та бидний мэдэх зарим алдартнуудын өдөр тутмын амьдралаа өнгөрүүлдэг гэр сууцны талаарх мэдээллийг бэлтгэсэн байгаа ба энэхүү мэдээлэлд тухайн алдартан Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтын хэдэд бичигддэг, ямар үнэтэй ямар орд харш, шилтгээнийг хэзээ авсан зэрэг мэдээллүүд багтсан байгаа юм. Сонирхолтой санагдана гэдэгт эргэлзэхгүй байна.






















