Японы төрийн албан хаагчид ажлын цаг тарахаас хоёр минутын өмнө ажлын байраа орхин явсан гэсэн шалтгаанаар шийтгэл хүлээжээ

0

Чиба мужийн Боловсролын газар хэд хэдэн албан тушаалтнуудаа ажлын цаг дуусахаас хоёр минутын өмнө ажлын байраа орхин явсан гэх шалтгаанаар шийтгэл oногдуулжээ. Тус байгууллага 2019 оны 5-р сараас энэ оны 1-р сарыг хүртэл нийт 316 удаагийн ийм төрлийн зөpчил илрүүлээд байгаа аж.

Funabashi, Chiba

Боловсролын газрын мэдээлснээр, ажилтнуудаа яагаад цагаасаа өмнө ажлын байраа орхих болсон шалтгааныг тодруулахад тэд автобусандаа амжиж суухын тулд эрт гарах шаардлагатай болсон тухайгаа хэлсэн гэжээ. Хэрэв тэд ажлын цаг дуусахаас 2 минутын өмнө гарч 5:17 цагт ирэх автобусанд сууж амжихгүй бол дараагийн автобусыг 30 минут хүлээх шаардлагатай болдог байжээ.

Харин тус байгууллагын зүгээс ажилтнуудыг уруу тaтсан гэх үндэслэлээр зарим албан тушаалтнуудын цалинг 10 хувь хүртэл хэмжээгээр 3 сарын турш хасах шийтгэл оноосон байна. Энэ нь 137,000 иен буюу 1260$-той тэнцэх хэмжээний мөнгө гэдгийг албаныхан мөн мэдээллэсэн байна.

Getty Images

Харин япончууд энэ тухайд тухайн ажилтнуудыг өмөөрч:

  • “Хэдэн компани, албан байгууллага ажилтнуудаа минут, минутаар цaгдаж ажиллуулдаг бол? Хэрэв ингэж хариуцлага тооцдог юм бол илүү суусан нэг минутынхаа хөлсийг ч нэмж авах хэрэгтэй”
  • “Тэд уг нь автобусны цагийн хуваарийг бага зэрэг өөрчлөх талаар арга хэмжээ авах тухай асуудал гаргаж тавьсан бол илүү оновчтой байх байсан”
  • “Ажлын цагаас 5 минутын өмнө ирдэг хүмүүс ажлын цаг дуусахаас 2 минутын өмнө гарлаа гээд яахав дээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.
9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *