Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе!

0

1993 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 5-р сарын 15-ны өдрийг “Олон улсын гэр бүлийн өдөр” хэмээн зарлаж, 1994 оны 5-р сарын 15-наас эхлэн жил бүр тэмдэглэж ирсэн. НҮБ-аас зохион байгуулж байгаа гэр бүлд хандсан төслийн хэрэгжилтэнд нийгмийн хамгийн жижиг нэгж болох гэр бүлийн гишүүдийн анхаарлыг хандуулах зорилгоор бий болгосон энэ өдрийг жил бүр өөр өөр сэдвийн дор тэмдэглэдэг. Гэр бүлд нөлөөлөх нийгэм, эдийн засаг, хүн ам зүйн үйл явцын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, гэр бүлтэй холбоотой асуудлуудын талаарх ухварыг өсгөх явдлыг дэмжих боломжоор хангадаг энэ өдөр 20 дахь жилдээ тэмдэглэгдэж байгаа нь энэ юм. Энэ жилийн Олон улсын гэр бүлийн өдөр “Хөгжлийн зорилтуудын ололт нь гэр бүлийн үндэс: Гэр бүлийн Олон улсын жил +20” /Families Matter for the Achievement of Development Goals; International Year of the Family + 20/ гэсэн сэдвийн хүрээнд тэмдэглэгдэж байгаа аж. Дээрх сэдвийн дагуу гэр бүлийн гишүүдийн хөгжилд анхаарал хандуулах, гэр бүлийн хөгжлийн сүүлийн үеийн хандлагуудын жишээг тулгуур болгох, гэр бүлийн бодлогыг бүрдүүлэх сайн жишээнүүдийг түгээх, дэлхийн гэр бүлүүдэд тулгарч байгаа сорилтуудыг авч хэлэлцэх, шийдэл дэвшүүлэх гэсэн санаануудыг дэвшүүлж байгаа юм байна. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ки-Мүн “Бид тогтвортой ирээдүйг бий болгохын тулд Мянганы Хөгжлийн зорилтуудыг гүйцэтгэж, хөгжлийн шинэ хөтөлбөрийг бүтээн цаг уурын өөрчлөлттэй тэмцэж байгаа нь бидэнд дэлхийн гэр бүлүүдийг энэ үйл хэрэгт татан оролцуулах боломжийг олгож байна.” хэмээжээ.

Twentieth Anniversary of the International Year of the Family, 2014
Олон улсын гэр бүлийн өдрийн мэндийг хүргэе! 2

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Hulan

    2014/05/15 at 23:15

    Mongoliin buh az jargaltai ger buluuddee az jargal husiy!

  2. zochin

    2014/05/15 at 23:16

    happy International Year of the Family

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *