Хятадуудад хөл хорионы үеэр биеийн халуун хэмжих бугуйвч зүүлгэсэн боловч, өөрсдийнх нь байршлыг хянаж байна хэмээн хардлага төрөх болжээ

0

Коронавирусын халдвар нэг л үр дүнтэй арилж өгөхгүй байна. Шинэ давлагаа, шинэ хувилбарын улмаас хөл хорио тогтоох хүртэл хязгаарлалтуудыг хийхэд хүргэсээр.

Хятад улс энэ тал дээр маш хатуу чанга байгаа: хөл хорио тогтоосон үед хүмүүс тогтоосон дэглэмийг зөрчиж байгаа эсэхийг төр засгаас нарийн чанд шалгаж хянана.

ibtimes.com

Орчин үеийн технологи ашиглахгүйгээр иргэн бүрийн хөдөлгөөнийг хянах ямар ч боломжгүй. Биеийн халуун хэмжих бугуйвч нь бас өөр зориулалттай байж болох юм гэсэн сэжиг хятадуудын дунд төрөөд байна. Weibo сошиал сүлжээ хэрэглэгчид тухайн бугуйвч байршлын мэдээлэл дамжуулж байж болзошгүй гэсэн хардлагыг дэвшүүлэх болжээ. Dahongmao гэх нэртэй технологийн блогер уг төхөөрөмжийн талаар мэдээлэл авч хүмүүсийн болгоомжлолыг баталж өгсөн байна.

bwbx.io

“Хэрвээ бугуйвчийг интернэтэд холбовол тэмдэглэл хөтлөх боломжтой, энэ тохиолдолд  цахилгаан гaв гэсэн миний таамаг батлагдаад байгаа юм. Би лав үүнийг зүүхгүй. Миний биеийн халууныг хэмжихийг хүсэж байгаа бол манай гэрт ирээд үз. Би шууд үзүүлнэ” гэж Dahongmao мэдэгдсэн байна.

osnova.io

Сошиал сүлжээ хэрэглэгчид адил төстэй гомдол гаргаад эхэлсний дараа технологийн блогер өөрт нь нийгмийн аюулгүй байдлыг хангах албанаас хандаж бугуйвчийг буцааж өгөхийг хүссэн тухай хуваалцжээ. Тэд бугуйвчны хэвийн ажиллагаа доголдож байгаа талаар их гомдол ирсэн тул хурааж байгаа гэж тайлбарласан байна.

Уг төхөөрөмжийг коронавирусын тархалтын оргил үед буюу 2020 оны намар үүсгэн байгуулагдсан Beijing Microsense Technology компани зохион бүтээжээ. Бээжин хотын засаг захиргаа ямар хүмүүсийг тусгаарлаж байгаа талаар мэдээлэл хийсэн байна: Ковид-19 тархалт өндөр байгаа бүсээс нийслэл хотод ирсэн хүмүүсийг тусгаарлахаас өөр аргагүй гэжээ.

1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *