Аюултай нөхцөлд таны амийг аврах бие хамгаалах 13 арга

1

Зурагт, интернет зэргээр зодуулсан, дээрэмдүүлсэн гэх гэмт хэргийн тухай мэдээг байнга л үзэж хардаг болжээ. Энэ таагүй зүйл өөрсдийг нь тойроод гарна гэж бид бодож явдаг. Бидэнд юу ч тохиолдож болно. Гэмт хэрэгтэн хэнийг ч сонгож болно шүү дээ.

Хувь тавилангийн бүхий л нөхцөл байдалд бэлтгэлтэй байх ёстой, тиймдээ ч танд хэрэгтэй гэж үзэн 13 зөвлөгөөг бэлдлээ. Бидний зөвлөгөөг амьдралдаа ашиглах хэрэг гарахгүй гэж найдаж байна.

1. Гараа зөв атгах

Аль нь илүү үр дүнтэй вэ гэдэгт одоо болтол маргалдсаар – алга уу, зангидсан гар уу? Хүний гар цохихоосоо өмнө өөрийн эрхгүй зангидсан хэлбэрт шилждэг байна. Хамгийн гол нь – хуруугаа гэмтээхгүй байхаар зангидах хэрэгтэй. Эрхий хуруугаар дөрвөн хурууны дээр байрлуулахгүй – хуруунуудаа гэмтээж болзошгүй.

Алгаараа цохиж байгаа бол хэт хичээх хэрэггүй: цохилт нь төдийлөн хүчтэй болж чадахгүй.

 

2. Олсноос хэрхэн сулрах вэ?

Таны хийх ёстой хамгийн чухал зүйл бол – хооронд нь хоосон зай үлдээх ёстой. Гарыг тань хүлж байгаа бол гараа атгаарай, их биеийг тань хүлж байгаа бол амьсгаагаа гүнзгий ав. Хэдий хэр их сул зай үлдэнэ төдий чинээ та олсноос сулрах магадлал нэмэгдэнэ.

 

3. Эмзэг газруудыг санаад ав

Эмэгтэй хүн эрчүүдийг бодвол хүч султай, тийм учраас тэд санаандгүй газар руу дайрч амиа аврах хэрэгтэй. Хамгийн гол нь – цохилт огцом бөгөөд хүчтэй байна. Хэт удаан бодох эсвэл удаан “онилох” юм бол – гэмт хэрэгтэн таны санааг урьдчилан тааж улам их хилэгнэх болно.

 

4. Аюулгүй байдлын аппликейшн ашиглах

Орчин үеийн аргыг ч ашиглахаа мартаж болохгүй. Family Locator, bSafe зэрэг аппликейшнууд найз нөхөд, гэр бүлийн гишүүд зэргийг шаардлагатай үед мөрдөх, тэдэнд дохио өгөх боломжийг олгоно.

 

5. Нууц хэллэгтэй болох

Бага байхдаа нууц үг,  нууц хэл хүртэл зохиодог байж билээ. Энэ тоглоом маань аминд орно гэж тэр үедээ яаж мэдэх вэ дээ? Нөхцөл байдал “SOS” байна гэж мэдээлэх боломж олдвол аль болох нууц үг хэллэгээр илэрхийлэх хэрэгтэй. Болж өгвөл байгаа газар зэргийг гэмт хэрэгтэн сэжиг авахааргүй нууц үгээр бичээрэй.

 

6. Гар доорх эд зүйлс ашиглах

Танд хэрэгтэй юу ч байж болно. Цүнхээрээ хутганаас хамгаалах (цүнхээ биеэсээ зайтай барина), цаг хожихын тулд ороолтоо гэмт этгээдийн нүүр рүү шидэх. Шүхэр, халаасанд байгаа хогтой уут энэ бүгдийг ашигла. Түлхүүр – хамгийн шилдэг хувилбар. Гэхдээ цүнхээ ухаад зогсоод байж болохгүйг анхаарна уу.

 

7. Нулимс асгаруулагчаа ойр байлгах

Цүнхэндээ гарт таарах болгоныг хийж явдаг бол тэнд нулимс асгаруулагч хийх ямар ч хэрэггүй. Гэмт этгээд тань руу гэнэт л дайрна, тиймээс өөрийгөө хамгаалах хэрэгслийг хурдан гаргаж ирэх ёстой. Хүрэмний дотор талын халаас хүртэл энэ нөхцөл байдалд тохирохгүй – нулимс асгаруулагчаа гаргаж ирэхийн тулд цахилгаанаа тайлах хэрэгтэй биз дээ. Тиймээс, гадна талын халаасанд хий – хурдан хөдөлж нулимс асгаруулагчаа цацаад зугтаах арга хэмжээ авна.

 

8. Гараас тань бариад авсан бол

“Эрхий хурууны дүрэм”-ийг баримтлан барьсан гарыг тавиулж болно: өөрөөр хэлбэл, дайрсан хүний эрхий хурууны дагуу гараа эргүүл. Гэхдээ огцом хүчтэй эргүүлэх ёстойг санаарай. Гэмт этгээд таны санааг ойлгосон бол бүр хүчтэй атгаж эхэлнэ. Энэ тохиолдолд хөлөө ашиглана: өвдөг рүү нь өшиглөх, хөл дээр нь гишгэх зэрэг арга хэрэглээрэй.

 

9. Үснээс барьсан бол

Үснээс барьж авах нь гэмт этгээдүүдийн хэрэглэх түгээмэл арга. Маш их өвчтэй бөгөөд хохирогчийн биеийг хянах бүрэн боломжийг олгодог байна. Тийм учраас хамгийн түрүүнд гэмт этгээдийн хоёр гараас барьж авна: ингэснээр өөрийнхөө биеийг хамгаалах хяналтаа бүрэн алдахгүй. Дараа нь хөлөө ашиглана. Хөл рүү нь хүчтэй өшиглөх үед гэмт этгээдийн үс атгасан гар сулрангуут бушуухан зугтаагаарай.

 

10. Хоолойноос барьж авсан бол

Хоолойноос базаад авсан бол “тойргон хөшүүрэг” аргыг ашиглана – гэхдээ тэр болгон үр дүнгээ өгнө гэж баттай хэлж чадахгүй. Энэ арга нь хүч, авхаалж самбаа их шаардсан арга. Тиймээс хуруугаа нүд, хамар руу нь чихээрэй – маш их өвдөх тул гэмт этгээдийн хоолойноос барьсан гар суларна.

 

11. Цахилгаан шатанд

Танихгүй хүнтэй лифтэнд орж болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Итгэл хүлээлгэхээргүй хүн байвал цахилгаан шатанд орохгүй байсан нь дээр. Товчлуур байгаа хэсэг рүү нуруугаа харуулаад зогсохыг хичээгээрэй. Цуг явж байгаа хүний өмнөөс товчийг нь дарж өгөхийг хүсээрэй, ингэснээр гэмт этгээд гэнэт аваарын зогсолт хийх боломжийг олгохгүй.

 

12. Машинд

Цахилгааны шатны адил, гэмт этгээдээс эрт зугтааж болно. “Танихгүй хүний машинд” суухгүй байх дүрмийг бүгд мэднэ, хэрвээ суусан бол утсаараа суусан машины дугаар, өнгө зэргийг найз нөхөд, ойр дотныхондоо бичиж явуулна. Хэрвээ гэмт этгээд дайрвал эмзэг газар руу нь цохино: хамар, нүд…

 

13. Анхны тусламж үзүүлж сураарай

Дунд сургуульд байхдаа онцгой байдлын үед үзүүлэх анхны тусламжийг хичээлийг халтуурдаад өнгөрсөн бол танд зөвлөгөө өгье. Хэн нэгэн шархдаад түргэн тусламж авах боломжгүй байвал та яаралтай тусламж үзүүлэх ёстой. Таны ур чадвар хүний амь аврах эсэхийг шийдэх ч юм билүү:

 

Танд хэрэг болох өөр бусад дүрэм:

  • Бэлэн байдалд бай. Чихэвчтэй эсвэл утасны дэлгэцээ хэт шагайх зэрэг нь эргэн тойрноо анхаарахгүй байхад хүргэнэ. Үе үе эргэн тойрноо сайтар ажиглах, ард ямар хүн явж байгааг анхааралтай хараарай: таныг сонор сэрэмжтэй явж байгааг гадарласан гэмт этгээд дайрахаа болихыг үгүйсгэхгүй.
  • Зайгаа барь. Хананд шахуулах боломжийг бүү өг. Гэмт этгээд дайрвал арагшаа бус хажуу тийшээ зайлаарай. Ингэснээр та өөрийнхөө орон зайг илүү барьж чадна.
  • Алгаа өмнөө барь: Зөвхөн хамгаалах байрлал бус (тохойгоо хагас нугалаад алга эрүү орчим байхаар) “эвлэрэх” байрлал юм. Үүгээрээ: “Тайван бай. Энэ асуудлыг эвээр шийдье” гэсэн ойлголтыг төрүүлэхээс гадна огцом дайрахад ч бэлэн байна.
  • Хамгийн гол нь зугтаах. Тулааны зохих аргын тусламжтайгаар гэмт этгээдийг хэвтүүлснээр өөрийгөө илүү хүчтэй гэж ойлгож бардамнаж огт болохгүй. Таны гол зорилго бол – эрүүл саруул үлдэх. Тийм учраас гурван мөчлөгийг хэзээ ч алдаж болохгүй: гэмт хэрэгтний гараас суларч унагаагаад зугтаах.
162
ГоёГоё
46
ГайхмаарГайхмаар
22
БахархмаарБахархмаар
21
ТэнэглэлТэнэглэл
17
ХөөрхөнХөөрхөн
10
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *