Жүжигчин Сандра Буллок 57 насандаа үеийнхнээсээ хамаагүй залуухан харагддаг. Түүний амьдралдаа хэвшүүлсэн 5 хэв маяг энэ бүхний гол нууц нь ажээ

0

Сандра Буллок шүтэн бишрэгчдээ зөвхөн кино театрын дэлгэцээр алмайруулаад зогсохгүй мөн өдөр тутмын амьдралаараа ч алмайруулсаар ирсэн. Буллокыг улаан хивсний ёслолоор алхах болгонд бүгд түүнийг харах гэж хошуурдаг. Ийн харагдахын тулд уйгагүй хичээж зүтгэдгээ ч жүжигчин нуудаггүй билээ.

Энэ л шалтгааны учраас бид хайртай жүжигчнийхээ залуу байх нууцыг мэдэхээр шийдсэн юм.

Сандра Буллок спортоор хичээллэдэг

© NBC / NBCUniversal / Getty Images

26 настай

Зөв галбираа хадгалж үлдэхийн тулд цаг хугацаа, хөдөлмөр, мөн эр зориг хэрэгтэй. Ажлын шахуу хуваарьтай ч гэлээ жүжигчин маань өдөр болгон бэлтгэлд нэгээс багагүй цаг гаргаж заншжээ. Долоо хоногтоо 6-аас багагүй удаа.

Буллок ажлын өдрүүдэд гэрэл зураг авалтын ажил эхлэхээс өмнө бэлтгэлээ хийж амжуулдаг байна. Тэрээр «Bird Box» киноны зураг авалтын талбай дээр хэд хэдэн удаа спортын хувцастайгаа ирж байсан удаатай.

SGranitz / WireImage

37 настай

Сандра бас бүжиглэх дуртай. Ялангуяа хүндхэн өдрийн дараа стрессээ тайлах гэж бүжиглэдэг ажээ. Оддын амьдрал тайван бус, тиймээс жүжигчид сэтгэл санааны засал байдлаар бүжиг сонирхдог юм. Хамтрагч олдохгүй бол ганцаараа ч бүжиглэчихдэг тухай InStyle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

 

Планк – нэг их таатай дасгал биш, гэхдээ жүжигчнийг зогсоож чадахгүй

IMAGO / RW / Imago Stock and People / East News

Планк – галбираа хадгалах хамгийн шилдэг дасгал гэдгийг бүгд мэднэ, Сандра Буллок ч үүнийг өөрийн биеэр баталж чадсан. Уг дасгал цагийг тааламжтай өнгөрүүлэх арга болж чадахгүй нь үнэн. Гэхдээ жүжигчин хүүхдүүдээ өөрийн гар дээр тэврэн өсгөн хүмүүжүүлэхийг ихэд хүсэж байгаа тул эрүүл саруул, эрч хүчтэй байх ёстой.

Тэрээр мөр, биеийн дээд хэсгийн булчингуудад илүү анхаарал хандуулдаг. Планк байрлалыг удаан хугацаанд барьсныхаа үр дүнг ч үзэж байна.

 

Тэрээр хооллолтондоо маш их анхаарал хандуулдаг

© Love Potion No. 9 / 20th Century Studios, © Bryan Bedder / Getty Images Entertainment / Getty Images

Буллок зөв галбиртай байхын тулд зөвхөн спортоор хичээллээд зогсохгүй мөн хоолны дэглэмдээ анхаарал хандуулдаг ажээ. Тэрээр хоолны хэмжээг нарийн хянана, илүү идэх хүсэл төрвөл өөрийгөө барьж сурсан нэгэн.

Бодисын солилцоог идэвхтэй байлгах үүднээс калори ихтэй хоол иддэггүй гэдгээ Буллок хэлсэн. Тэрээр өлсөхөөрөө жимс, жимсгэнэ, самар иддэг. Жүжигчин хоолныхоо хэмжээнд төдийгүй мөн юу идэж байгаад ч анхаарал хандуулдаг. Тэрээр шинэхэн жимс, фермерийн мах, сахар болон глютений агууламжгүй хоол хүнс хэрэглэхийг эрхэмлэдэг ажээ. Спортоор хичээллэсний үр дүнг нэмэгдүүлэх үүднээс тодорхой хоолны дэглэм баримтлах тохиолдол ч гардаг хэмээжээ.

 

Жүжигчин заримдаа юу хүссэнээ дураараа иддэг, нэг ёсондоо тэнцвэрт байдлаа хадгалдаг

© Forces of Nature / Roth–Arnold Productions, LGjr-RG, PacificCoastNews/EAST NEWS

Буллок ер бусын хүч чадалтай хүн байх, яагаад гэхээр кинонд тоглоно, үүний хажуугаар тэнцвэртэй хоолны дэглэм баримтална, спортоор тогтмол хичээллэнэ. Долоо хоногийн нэг өдөр дуртай, хүссэн хоолоо идэж өөрийгөө эрхлүүлдэг заншилтай.

Баасан, Бямба гарагуудад тэрээр чихэрлэг хавчуургатай вени жигнэмэг идэнгээ SNL шоу үзэх дуртай. “Энэ чинь л диваажин шүү дээ” хэмээн хэлсэн юм.

 

“Bird Box” киноны од йог, сунгалтаар хичээллэдэг

Justin Ng / Avalon/Photoshot/East News

57 настай

Буллок байнгын бэлтгэл сургуулилтын хажуугаар йог, сунгалтаар хичээллэдэг. Сунгалтын дасгал гоо сайханд төдийгүй биеийн ерөнхий байдалд ч сайнаар нөлөөлдөг гэдгийг тэрээр сайн мэднэ. Эдгээр дасгалуудын тусламжтайгаар булчингийн эрүүл мэндийг хангана, мөн тайван, нам гүм орчинд сэтгэл тайвширч амарч чаддаг ажээ.

Та Сандра Буллокийн гоо үзэсгэлэн, эрүүл саруул амьдралын нууцын талаар юу гэж бодож байна? Танд иймэрхүү дадал зуршил бий юу?

12
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *