Ази эмэгтэйчүүдийн хувьд гадаад төрхийн эдгээр 10 шинжийг гоо үзэсгэлэнтэйд тооцдог боловч дэлхийн бусад улс оронд тэгж хүлээж авдаггүй

1

Азийн улс орнуудын охид бүсгүйчүүд гоо үзэсгэлэн, гадаад төрхдөө онцгой анхаарал хандуулж, ач холбогдол өгдөг. Тэдний гоо үзэсгэлэнгийн талаарх ойлголт дэлхийн бусад улс оронд хачирхалтай санагдаж болохоор. Дэлхийн гоо үзэсгэлэнгийн ерөнхий чиг хандлага улс орнуудад адил хэдий ч улс орны амьдралын онцлогоос шалтгаалаад бага зэрэг өөр байж болох талтай. Залуу хүмүүс ер нь тухайн улсын айдолуудтай адилхан болохыг хичээдэг. Эдгээр нь алдартай жүжигчид, дуучид байх бөгөөд өөрийн гэсэн “төгс дүр төрх”-тэй байх ажээ.

Сайн сайхан гээч зүйл өөрөө субъектив ойлголт гэдгийг бид бүгд сайн мэднэ. Гэхдээ гоо үзэсгэлэнгийн талаарх ойлголт азийн улс орнуудад ямар байдгийг сонирхоцгооё. Нийтлэлийн бонуст энэ талаар нэгэн сонирхолтой зүйл бэлдсэнийг үзээрэй.

Хэтэрхий туранхай

© Sunshine, and you / Wikimedia Commons, © HeyDay / Wikimedia Commons

Зүүн Азийн орнуудад гоо үзэсгэлэнгийн зайлшгүй байх нэг элемент бол тэгш мөр, урт хөл, нарийхан царай хэмээгдэнэ. Мөн хэтэрхий их булчинлаг биеийг таатай хүлээж авахгүй. Өөгүй тэгш биеийн галбир нь S үсгийн хэлбэрийг санагдуулж байх ёстой, харин урдаасаа Х үсгийн хэлбэрийг санагдуулна. Солонгос бүсгүйчүүд хүссэн үр дүндээ хүрэхийн тулд чанга, нарийн хоолны дэглэм баримтлахад бэлэн байдаг. Энэ аргаар засагдахгүй биеийн өөг тэд гоо сайхны мэс засал хийлгэх замаар засахад бэлэн.

 

Дэлдэн чих

© Pixabay, © Pexels

Шинэ хэмээгдэх уг чиг хандлага нь туранхай байх хүслээс гаралтай гэж хэлж болно. Хятад соёлоор бол хоёр хажуугаар дэлдийж харагдах чих нь нүүрийг туранхай, жижигхэн харагдуулахад нөлөөлдөг гэж үздэг ажээ. Өөрөөр хэлбэл улам үзэсгэлэнтэй харагдуулдаг гэж үздэг юм.

 

Өргөн хөмсөг

© takayuki / Shutterstock

Хөмсөг нүднээсээ хэдий хэр хол байна төдий чинээ үзэсгэлэнтэй харагдана хэмээдэг. Энэ тохиолдолд хүүхэд төрхөө илүү хадгалах бөгөөд бага зэрэг гайхсан харцтай харагдана. Үүнээс гадна, хөмсөг нь өргөн, шулуун бас өөрийнхөөрөө байх ёстой. Зарим нэг соёлд хөмсөг, нүд хоёр параллель байгааг өөгүй үзэсгэлэнтэй ч гэж тооцдог юм.

 

Нүдэн доорх уут

© TUBIRY.PHOTOGRAPHY / Shutterstock

Нүдэн доорх уут ер нь дутуу нойр эсвэл гентэй л холбоотой байдаг. Нүдэн доорх хаван дүрэм ёсоор нүүрний бусад арьснаас илүү бараан өнгөтэй. Харин Азийн улс орнуудад энэ уутыг хиймлээр бий болгох дуртай. Нүдэн доорх уут царайг илүү залуу бас нүүр дүүрэн харагдуулдаг гэж тэд үзнэ. Өмнөд Солонгосын соёлд охид, бүсгүйчүүд нь, заримдаа бүр залуу эрчүүд нүдэн доорх уутгүй бол өөр аргаар учрыг нь олох гэж хичээдэг. Хамгийн түгээмэл аргуудын нэг – мэс засал, бас нэгэн гэм хоргүй аргад тусгай гоо сайхны бүтээгдэхүүн болно.

Сүүлийн үед нүднийхээ доор тусгай орон зай бий болгохоос гадна тэр хэсэгтээ гялалзах од, тэр бүү хэл нүдний шигтгээ хүртэл хийлгэх болжээ. Өмнөд Солонгосын гоо сайхны бүтээгдэхүүний брэндүүд үүний тулд тусгай бүтээгдэхүүн ч зах зээлд гаргаж эхлээд байна. Жишээ нь, The Dear Girls Cute Eyes Maker гэх нэртэй хоёр талтай нүдний будгийг дурдаж болох юм. Нэг талаар нь цайвар бор өнгөөр будаад, харин нөгөө талаар нь – гялалзах ягаан өнгөөр будаж болно.

 

Эргүүлсэн сормуус

© Depositphotos.com

Японд эргүүлсэн сормуусыг өндрөөр үнэлдэг. Ганган сормуустай болохын тулд нэг бол тусгай хавчаараар хавчиж хэв оруулах, хиймэл сормуус хийх эсвэл сормуусны хими хийлгэнэ, түүнчлэн зовхиндоо тусгай мэс засал хийлгэх нэгэн ч бий.

 

Булцгар хацар

© UNIKYLUCKK / Shutterstock

Солонгосчууд хацраа ягаан туяа оруулж буддагаараа алдартай, энэ будалт нь хацраа наранд багахан шарсан юм шиг харагдуулдаг. Солонгос бүсгүйчүүд яагаад өндөр шанааны оронд булцгар хацартай харагдахыг хүсдэг юм бол? Ийм хацартай харагдахын тулд олон бүсгүйчүүд хацартаа тос шахуулах мэс засал хийлгэдэг ажээ.

 

Хүүхэд мэт царайг илүү үзэсгэлэнтэй гэж үзнэ

© ChinaImages / Depositphotos.com

Японд эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг хүүхэд царайгаар тодорхойлдог, өөрөөр хэлбэл хүүхэд шиг царайтай эмэгтэйг илүү үзэсгэлэнтэй гэж үздэг байна. Японы алдартай охид бүсгүйчүүд үүний нотолгоо болно. Тэд ерөнхийдөө жижигхэн биетэй, өхөөрдмөөр жоохон хүүхдийн царайтай, тэгээд хурц өнгийн хувцсаар гоёсон байдаг. Энэ стандартад нийцэхийн тулд олон охид өөрсдийгөө бага насны хүүхэд шиг авч явдаг, ярихдаа хүртэл эрхэлж байгаа охин хүүхэд шиг.

 

Уруулын үзүүрийг өргөх

© Unsplash

Уруунын үзүүр доошоо унжихаар ууртай бас гунигтай харагддаг. Уруулын үзүүрийг дээш өргөвөл гэрэлтэй бас цоглог болно. Энэ логик ойлголтоор зарим нэг солонгос эмэгтэйчүүд “мөнхийн инээмсэглэл”-тэй болохыг хүсдэг. Яаж? Нөгөө л нэг гоо сайхны мэс заслын аргаар уруулын үзүүрийг өргөнө. Энэ тохиолдолд инээмсэглээгүй байсан ч уруулын үзүүр дээш чиглэлд байх ажээ.

 

Ямар ч нүдний шилгүй

© Evawen / Wikimedia Commons, © PUBG MOBILE:絕地求生M / Wikimedia Commons

Солонгос эмэгтэйчүүд бараг нүдний шил зүүдэггүйг харж болно. Тэд шил зүүхийн оронд лазер хагалгаагаар нүдний хараагаа засуулдаг эсвэл контакт линз зүүнэ. Яагаад гэвэл Солонгост нүдний шилийг тийм ч нааштай хүлээж авдаггүй ажээ. Харин хятадууд бол шил зүүхээс нэг их татгалзахгүй: тус улсын ард иргэдийн бараг тал хувь нь нүдний шилтэй. Тэгэхээр Хятадад хараа муутай бүсгүй үзэсгэлэнтэйд тооцогдож болно.

 

Нүүрний тодорхой хэлбэрүүд: “анхны хайрын царай”, “зөөлөн царай”, “үнэгэн царай”

Хятадууд нүүрний хэлбэрийг хэд хэдэн төрөлд хувааж үздэг бөгөөд зарим нэг төрлийг гоо үзэсгэлэнгийн төгс төгөлдөр гэх бол зарим нэгийг нь бараг л “царай муутай” төрөлд хамруулна.

Ингээд гоо үзэсгэлэнгийн төгс төгөлдөрт тооцогдох хэлбэрүүдээс танилцуулъя:

© ChinaImages / Depositphotos.com

“Анхны хайрын царай” – цэвэр ариун, залуу бүсгүйн төрхтэй царайг хэлнэ. Царайны хэлбэр ерөнхийдөө өндгийг эсвэл хулууны үрийг санагдуулам, үнэндээ энэ гоо үзэсгэлэнг бүйлсэн самрын хэлбэртэй нүд чимж байгаа юм. Цаашлаад жижгэвтэр давхраа, өтгөн хөмсөг, зөөлөн уруул. Ийм хэлбэрийн царайтай хүмүүст хурц нүүр будалт хийхээс татгалзахыг зөвлөдөг.

© Andrew John Roth / Wikimedia Commons

“Зөөлөн царай” – этгээд хачин нэртэй ч гэлээ үнэхээр өхөөрдмөөр царай юм. Том ам, хөвсгөр уруул бас багахан томдсон юм уу гэлтэй хамартай бүсгүйг энэ төрөлд хамааруулна.

© CookieKiki / / Wikimedia Commons

Эдгээр шинж тэмдгийг нэг нэгээр нь салгаж үзвэл царайлаг нүүр царай гарч ирэхгүй, гэхдээ нийлээд ирэхээрээ үнэхээр гоо үзэсгэлэнтэй болгож байна.

“Үнэгэн царай”. Зальтай үнэгний нүд, дээд уруул нь “М” үсгийн хэлбэртэй, мөн уруулын үзүүр өнцөг гаргаж огцом дээшилсэн, нүд – хамгийн том чимэг байх ёстой. Хөмсөг, нүд хурц байх ёстой бол аль аль нь хэмжээгээрээ илүү гарах ёсгүй.

 

Бонус: жижигхэн толгой

© ACROFAN / Wikimedia Commons

Та солонгосын алдартнуудын гэрэл зургийг харвал хөвсгөр үсний засалтын цаанаас өчүүхэн жижигхэн толгой л үзэгдэнэ. Тэд энэ төрхийг үзэсгэлэнтэй гэж үздэг юм. Толгой биетэйгээ 1:8 харьцаатай байх ёстой гэнэ. Энэ стандартыг эрчүүд, эмэгтэйчүүд бүгд дагахыг хичээдэг.

Солонгост бүр интернет-челленж хүртэл явна: солонгос залуучууд, бүсгүйчүүд өөрийнхөө толгойг нас нэмэх болгонд хэрхэн “багасч” байгааг хэмжих болжээ.

Эдгээр гоо үзэсгэлэнгийн шинж тэмдгээс танд ямар нь таалагдаж байна, аль нь утгагүй санагдав?

36
ТэнэглэлТэнэглэл
11
Ха ХаХа Ха
7
ГоёГоё
6
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Nyamochir Tamiraa

    Nyamochir Tamiraa

    2022/03/27 at 08:27

    Ehniih solar jisoo hoyr uu

  2. Jiyu Dondow

    Jiyu Dondow

    2022/03/27 at 13:40

    Zuun azi bish Dornod azishdee?

  3. Lhagwajaviin Iweel

    Lhagwajaviin Iweel

    2022/03/27 at 17:58

    Nyamochir Tamiraa 𝐌𝐡𝐞𝐧 𝐦𝐨𝐧

  4. Xüræña Hüb

    Xüræña Hüb

    2022/03/27 at 18:14

    Ingj sh..xaa bolimoor ym uurynxuu bdlyg xltsn bdg nsn xvvy😂

  5. Tsagaan Tsetseg Tsagii

    Tsagaan Tsetseg Tsagii

    2022/03/27 at 18:45

    Solongos

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *