Хүнсийг ямар нөхцөлд хэр удаан хадгалах тохиромжтой вэ?

0

Савлагаан дээрх баталгаат хугацаа дууссан сүүг ууж болох уу? Хөлдөөгчид жил гаран хадгалсан шоколад шинэ хэвээрээ байх уу?

Бидний өдөр тутам хэрэглэдэг зарим нэг хүнсний зүйлийг хөлдөөгчид, хөргөгчид мөн тасалгааны хэмд хадгалахад хэр удаан чанараа алдахгүй байх талаар АНУ-ын Хөдөө аж ахуйн яамны Хүнсний бүтээгдэхүүний чанар шалгах газрын судалгааг үндэслэн хийсэн мэдээллийг танд хүргэж байна.

Боодолтой шоколад

Хөлдөөгчид: 18 сар хүртэл хадгалж болно, гэхдээ хөлдөөх зориулалттай тусгай саванд (таган дээрээ агаар нэвтрүүлэх зориулалттай хуванцар сав) хийж бага хэмд хөлдөөх хэрэгтэй.

Хөргөгчид: нэг жил хүртэл

Тасалгааны хэмд: 6-9 сар хүртэл. Тасалгааны хэмд хадгалахдаа хуурай, нарны гэрэл тусахгүй харанхуй газар байлгана.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 2

Улаан дарс

Хөлдөөгчид: онгойлгосон шилтэй улаан дарсыг 4-6 сар хүртэл

Хөргөгчид: онгойлгосон шилтэй улаан дарсыг 3-5 хоног

Тасалгааны хэмд: Онгойлгоогүй улаан дарсыг 3 жил хүртэл хадгалж болох бол зарим нэг онцгой улаан дарсыг 100 жилээр ч хадгалж болно.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 1

Цагаан дарс

Хөлдөөгчид: онгойлгосон дарсыг 4-6 сар

Хөргөгчид: онгойлгосон цагаан дарсыг 3-5 хоног

Тасалгааны хэмд: Онгойлгоогүй цагаан дарсыг 3 жил хүртэл хадгалж болно. Мөн улаан дарсны адил зарим нэг цагаан дарсыг 100 жил хүртэл хадгалах боломжтой.

Дашрамд дурдахад, улаан болон цагаан дарс шүдний дайсанд тооцогддог гэдгийг анхааруулах хэрэгтэй болов уу.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 3

1-2%-ийн тослогтой ариутгасан сүү

Хөлдөөгчид: онгойлгоогүй савтай сүүг -17-оос багагүй хэмд 3 сар хүртэл хадгалж болно.

Хөлдөөгчид хадгалахдаа хөлдөөх зориулалттай тусгай хуванцар саванд хийсэн байна. Хөлдөөх сүүгээ савны амсраас 1,5 см доор хийгээрэй.

Хөргөгчид: онгойлгоогүй савалгаатай сүүний хугацаа дууссанаас хойш 1 долоо хоногийн дотор ууж хэрэглэж болно. Хадгалах горимыг зөрчөөгүй бол сүүг баталгаат хугацаа дууссан ч хэсэг хугацаанд хэрэглэж болох хүнсний бүтээгдэхүүн юм.

Тасалгааны хэмд: онгойлгосон сүүг 4 цагаас хэтрүүлэхгүйгээр хэрэглэнэ.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 4

Тараг

Хөлдөөгчид: онгойлгоогүй савтай таргийг -17-оос багагүй хэмд 1-2 сар хадгална.

Хөргөгчид: онгойлгоогүй савалгаатай тарагны хугацаа дууссанаас хойш 7-10 хоногийн дотор ууж хэрэглэж болно. Таргийг онгойлгоод 5 хоног хүртэл хадгалж болно.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 5

Тахианы өндөг

Хөлдөөгчид: 1 жил хүртэл

Хөргөгчид: 3-5 долоо хоног

Тасалгааны хэмд: 2 долоо хоног хүртэл

Өндгийг хөргөгчний хаалганд байгаа хуванцар саванд (зураг дээр үзүүлсэнчлэн) бус хөргөгчний гол хэсэгт тавьбал өндөг чанараа алдахгүй хадгалагдана.

Хальсалсан өндгийг хөргөгчид 4 өдөр хүртэл хадгалж болно.

Өндөг муудсан шинж чанар: өндөгний цагаанд ус гүйж өнгө нь хувирсан, таагүй үнэр, өндөгний шар нь нийцэлдэхгүй бол мууджээ гэж үзнэ.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 6

Нойтон үхрийн болон гахайн мах

Хөлдөөгчид: – 17-оос багагүй хэмд 6-12 сар хүртэл

Хөргөгчид: 3-5 хоног

Махны шим тэжээл, амт өөрчлөгдөх тул хөлдөөсөн махыг байн байн гэсгээж буцааж хөлдөөж болохгүй.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 7

Шувууны мах

Хөлдөөгчид: 9 сар хүртэл. Хөлдөөх зориулалттай тусгай саванд хийж хөлдөөнө.

Хөргөгчид: 1-2 хоног

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 8

Түүхий яргай загас

Хөлдөөгчид: 2-3 сар. Загасыг 2 сараас илүү хөлдөөгчид хадгалах гэж байгаа бол дэлгүүрийн савлагаанаас авч хөлдөөх зориулалттай тусгай саванд хийж хөлдөөх хэрэгтэй.

Хөргөгчид: 1-2 хоног

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 9

Кетчуп

Хөргөгчид: савлагааг нээсэн бол 6 сар хүртэл

Тасалгааны хэмд: тагийг нь аваагүй бол 12 сар хүртэл, харин нээсэн бол 30 хоног хүртэл хадгална.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 10

Салатны навч

Хөргөгчид: 3-4 хоног

Салатны навчны насыг уртасгахыг хүсч байвал таглаан дээрээ агаар нэвтрүүлэх нүхтэй хуванцар саванд хийж хадгалаарай. Хөлдөөж хэрэггүй – хүйтэн хэмд хадгалахад өөрийн амтаа алддаг. Мөн хөргөгчид хийхээсээ өмнө салатны навчийг угаагаад хэрэггүй.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 11

 

Зөгийн бал

Тасалгааны хэмд: хадгалах хугацаа хязгааргүй

Зарим нэг хүмүүс удаан хадгалах явцад зөгийн балны чанар мууддаг гэж үздэг. Энэ нь эндүүрэл юм.

Энэ бүтээгдэхүүний хадгалах хугацаа хязгааргүй. Хамгийн гол нь хадгалах нөхцлийг чандлан баримтлах ёстой: хуурай, харанхуй, сэрүүн газар зөгийн балны савыг сайн тагласан байхыг анхаарна уу. Цаг хугацааны явцад зөгийн балны өнгө, өтгөн шингэн нь өөрчлөгдөж болно. Энэ өөрчлөлтөд санаа зовох зүйлгүй.

Хүнсний баталгаат хугацаанд бүү итгэ: хүнсийг хэр удаан хадгалах вэ? 12

8
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *