
Зурагтаар гарах цувралууд үнэлгээгээ өсгөхийн тулд юуг ч гаргахад бэлэн байдаг: секс, хар тамхи, завхайрал. Ялангуяа тухайн суваг төлбөртэй бол шүү дээ. Ингээд нүцэглэлт болон эротик үзэгдлүүдийг харамгүй хүртээх 11 телевизийн цуврал бүтээлийг танилцуулъя.
Californication
Хэрэв та зохиолч тэгээд дундаж насны хямралд өртсөн нэгэн бол тоо томшгүй олон эмэгтэйчүүдтэй секс хийж архи уухаас өөр зам байхгүй гэдгийг уг сериалаар харуулна. Тухайн цуврал нь маш их амжилт, алдар цууг хүртсэн ба гол дүрийн эр тэр бүх завхайрлынхаа хажуугаар эхнэр болон охинтойгоо харьцаагаа тогтворжуулах гэж оролддог. Түүгээр ч барахгүй роман бичихээр ч шийддэг.
True Blood
Хэрэв яриа цус сорогч, секс хоёр луу хандвал “True Blood” цувралыг санах хэрэгтэй гэсэн үг юм. НВО суваг цус сорогчдын ханашгүй дур хүслийг үзэгчдэд хүргэж байна.
Rome
Заримдаа хэрцгийлэл, тачаал хоёр төгс хос болж чаддаг. Магадгүй энэ үед биш байж болох ч эртний Ромд тийм л байсан юм. Цувралын зохиолчид маш чадамгай байдлаар тулаан, хувцаслалт мөн эротик хэсгүүдийг хослуулж чадсан юм.
Broadwalk Empire
1920 он. АНУ, Атлантик хот. НВО ахин нэг гайхалтай цуврал гаргасанд Стив Бушеми, Наки Томпсоны дүрийг бүтээв. Архи хориотой, хууль бус наймаа ихэссэн хямралын үед гангстерууд эдийн засгийг удирдаж байсан юм. Харин энэ бүхнийг бага зэргийн завхайралгүйгээр төсөөлөхийн аргагүй.
Mad Men
1950-иад оны зар сурталчилгааны албаныхан цувралын гол сэдэв болно. АМС сувгийн уг бүтээлд ил тод гарах эротик хэсэг байхгүй ч гайхалтай зохиолын тусламжтайгаар мөн төсөөллөө ашиглах боломжийг үзэгчиддээ олгосноор тэд амжилтанд хүрчээ.
The Borgias
Католик шашин хэзээ ч ийм их хүсэл тачаалыг агуулж байгаагүй юм. 6-р Александрын үед болж байгаа энэ цувралд урвалт, хорлол, аллага мөн итгэл алдах үйл явдлууд гарах бөгөөд дүрүүд нь нүгэлд толгойгоо мэдүүлдэг.
The Tudors
Энэхүү чамин цуврал нь Британий үүсч хөгжих үеийн тухай юм. Хэдий анх харахад уг бүтээл цагаан морин дээрхи ханхүүг хүлээхээ больсон эмэгтэйчүүдэд зориулсан мэт санагдавч, догдлуулсан үйл явдал нь “Rome” цувралтай энэ тэнцэнэ.
Nip/Tuck
Мэргэжлийн хоёр гоо сайхны мэс засалчдын хувийн амьдрал хэр сонирхолтой байж болох вэ гэж үү? Бодож үзье л дээ. Хүчирхийлэл, садомазохизм, гомосексуализм, бисексуализм гэвэл танд ямар сонсогдож байна. Аа тийм, нэмээд трансжэндр бас инцэст.
Skins
Английн Е4 суваг бараг микро түвшинд өсвөр насныхны амьдралыг судалсан нь энэ юм. Авч хэлэлцсэн асуудлууд гэвэл: хар тамхи, ганц бие эцэг эхтэй гэр бүлийн харилцаа, эрүүл бус хооллолт мөн шашин болон хүйсүүдийн хоорондох маргаан. Хэдий асуудал олон боловч өсвөр насныхан ихэнхи хугацаагаа секст зарцуулдаг байна. Үнэн хэрэгтээ царайлаг залуу, мусульман, ижил хүйстэн, анорекс охин, онгон охин, клубчин охин, багшдаа дурласан хүү гээд бүх дүрийг харьцуулахад ялгаа ховор олдоно.
Game of Thrones
Булчинлаг зэрлэгүүд, нимфоманиакууд, түргэн зантай залуу эрчүүд, эрх мэдэлтэй хаад ноёд гээд сонгож таалах дүр энэ цувралд олон бий. Роберт Мартины зохиолоор бүтээсэн энэхүү цуврал нь номноосоо хол зөрөөгүй юм. Яадаг ч байсан та уг цувралыг үзээд Питер Динклейжийн тоглосон Тирион Ланнистерийн дүрд анхаарлаа хандуулах нь гарцаагүй.
Spartacus
Ромын түүхэн дэх хамгийн алдартай гладиаторыг хайрт бүсгүйгээс нь салган үхэл ханхалсан тулааны талбар дээр аваачдаг. Гэхдээ энэ удаад түүний түүхийг бараг насанд хүрэгчдийн кино мэт хэсгүүд чимэх болно.








nomio
2015/08/26 at 10:52
Spartacus hamgiin goy serial shuu.
Зочин
2015/08/26 at 11:29
Chi busdiin uzsiimu gants zuragtaar uzsenee goy geed bodtson bugd l goy shde hamgiin undur onootoi ni game of thrones bdgin
Зочин
2015/08/26 at 12:46
ter ch tm shu game of thrones
Зочин
2015/08/26 at 15:36
Spartacus soliotoi tsuvral shuu. GOT bas dajgui baisan odoo miaraad bgaa tsuvral
Зочин
2015/08/26 at 23:02
HBO iihon ch goy shvv de
Зочин
2015/08/28 at 16:13
Skins ch uneheer goy TV series shuu