Таагүй нөхцөлд эвгүй байдалд орохгүйн тулд эдгээр 13 лайфхакыг мэдээд аваарай!

7

“Таагүй нөхцөл байдал” гэдэг үгийг сонсоод таны толгойд хамгийн түрүүнд юу бодогддог вэ? Таагүй байдал гэдэг – ямар ч байж болно, тааламжгүй яриа хөөрөө түр завсарлах буюу цаашаа юу ярихаа мэдэхгүй болох эсвэл инээх ёсгүй газар инээд алдах. Хүн таагүй байдалтай хэзээ ч нүүр тулгарч болно, заримдаа бүр өөртөө бүү хэл дайсандаа ч хүсэхээргүй байдалд орох тохиолдол ч бий.

Юу болохыг урьдчилан таашгүй: гудамжинд явж байтал гутлын өсгий хугарах, өдрийн хоолоо идэж байгаад цамцан дээрээ дусаах. Тайван байдлаа хадгалж үлдэх бас таагүй үед өөрийгөө цэвэрхэн аваад гарч болох аргууд байгааг дуулгахад таатай байна.

Ингээд таныг ямар ч үед аврах арга залиудаас танилцуулъя.

1. Заваан үс

Үсээ угаах завгүй байхад жирийн цаасан салфетк аминд орно. Үсний угны тосыг цаасанд шингээж аваад дараа нь үсээ самнаарай. Ямартай ч хамаагүй цэвэрхэн болно.

 

2. Гацаад байгаа цахилгаан

Хэрвээ хувцасны цахилгаан гацаад явахгүй байвал харандаа ашиглана. Харандаагаар цахилгаан дундуур явуулаад зөөлөн татаарай. Энэ тохиолдолд шохой ч гэсэн үр дүнтэй.

 

3. Хөхний доорх хөлс

Хэрвээ халуунд хөхний доогуур хөлрөөд байвал өдөр тутмын ариун цэврийн хэрэгсэл ашиглаарай. Ингэснээр нимгэн хувцсанд хөлсний толбо үлдэхгүй. Ариун цэврийн хэрэгслийг хөхний даруулганы дотор наана.

 

4. Бариу нимгэн өмд

Бариу нимгэн өмд өмсөхөд биеийн галбирын өөг улам тодосгож өгдөг. Энэ загварын өмдийг өмсөх арга бий. Хуучин нимгэн трикогоо хайчлаад шорт шиг болгоно. Ингээд бариу нимгэн өмднийхөө дотуур өмсөөрэй. Ямар ч өө харагдахгүй.

 

5. Чернилийн толбо

Үзэгнээс черниль гоожоод хувцсан дээр толбо үлдээсэн үү? Нянгийн эсрэг гар нүүрний саван байхад л хангалттай. Толбоны доор цаасан эсвэл даавуун алчуур тавиад нянгийн эсрэг шингэн саван дусааж хөвөнгөөр дарна. Дараа нь хувцсаа угаадгаараа угаана.

 

6. Цэвэрхэн амьсгал

Гар дор шүдний оо, сойз байхгүй үед таны амнаас эвгүй үнэртээд байвал кофены үр зажилж болно. Кофены үр нь амны эвгүй үнэрийг дарахаас гадна хатуу биетэй учраас хэлний өнгөрийг арилгадаг байна. Өөрөөр хэлбэл нян устгах үйлчилгээ үзүүлнэ.

 

7. Чийгтэй гутал

Муурны шээсний сав дүүргэх бодисын тусламжтайгаар норсон гутлыг хатааж болно. Хуучин шилэн трикондоо бодисыг хийгээд гутландаа тавьж хонуулна. Мөн гутландаа бага зэргийн хүнсний сод хийсэн ч болно – эвгүй үнэртэх болсон нянг устгах үйлчилгээтэй ажээ.

 

8. Шар шүд

Гадилын тусламжтайгаар нүүр дүүрэн инээмсэглэж болно. Гадилын хальсны дотор талаар шүдээ арчаад 10-15 минут болно, дараа шүдээ сойзоор угааж амаа зайлна. Уг арга нь шүдийг зөөлөн цайруулах үйлчилгээ үзүүлдэг байна.

 

9. Халтирдаг гутал

Гутал тань халтираад байвал уланд нь зүлгүүрийн цаас ашиглаарай. Эхлээд гутлын улыг тойрог байдлаар зүлгээд хойшоо өсгий рүү явна. Чанга дарж зүлгэхгүй. Зүлгүүрээс гадна халуун цавуу ашиглаж болно.

 

10. Төмс – хөлсний толбоны эсрэг

Төмс нь суга орчмын хөлсний толбоны эсрэг үйлчилгээ үзүүлнэ. Төмсөө хэрчээд суга орчмоо арчаарай. Төмсний шүүс хатсаны дараа сугандаа бага зэргийн ус цацна.

 

11. Наалдаад байгаа хормой

Хормой наалдаад байна уу? Асуудалгүй. Үсний лак энэ асуудлыг шийднэ. Хормой руугаа үсний лак цац, тэгээд л боллоо.

 

12. Хувцсанд наалдсан бохь

Хувцсанд бохь наалдсан бол скоч тус болно. Бохин дээр цавуутай хэсгийг нь тавиад дээш тат. Эхний оролдлогоор бохийг салгаж чадаагүй бол хэд хэдэн удаа давтаж болно.

 

13. Гацсан бөгж

Хуруунаасаа бөгжөө салгаж чадахгүй байгаа бол гараа дээш өргөөд хэдэн минут байгаарай. Гарнаас цус доошилж мөр рүү орно, энэ үед нь бөгжөө сугалж ав.

89
ГоёГоё
34
ГайхмаарГайхмаар
28
ТэнэглэлТэнэглэл
28
БахархмаарБахархмаар
27
ХөөрхөнХөөрхөн
12
ХарамсалтайХарамсалтай
10
БурууБуруу
10
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *