Өнгөрсөн 5-р сард шинээр худалдаанд гарсан шилдэг ухаалаг гар утаснууд

1

Өнгөрсөн сар алдартай үйлдвэрүүдийн шинэ загварын ухаалаг утсаар баялаг сар байлаа, тэдний дундаас ZenFone 6 илүү их анхаарал татаж чадсан юм – дэлхий дээрх анхны эргэлддэг камертай утас.

OnePlus 7 Pro

OnePlus 7 Pro ямар нэгэн ухлаадасгүй нүүр дүүрэн дэлгэцтэй ухаалаг утас. Селфи камер нь хөдөлгөөнт модулиар хийгдсэн, өөрөөр хэлбэл селфи камер ашиглагдахгүй үед их биеийнхээ цаана орж нуугдана. Энэ зохион байгуулалтын ачаар – нүүрэн талд ямар ч илүү зүйл байхгүй болжээ. Дэлгэц нь 6,7 инч, AMOLED бөгөөд хурууны хээ таних мэдрэгч суурилуулагдсан.

Ухаалаг утасны зүрхний үүргийг Qualcomm Snapdragon 855 үзүүлэлт бүхий хүчтэй процессор гүйцэтгэж байна. Шуурхай санах ой нь 12 ГБ ба багтаамж нь 256 ГБ хүрэх боломжтой. Утсыг халаахгүйн тулд шингэн хөргөлтийн систем суурилуулжээ.

Ухаалаг утасны ар талд 48, 16 болон 8 Мп гэсэн гурван үндсэн камер бий. Камерын үнэлгээ ч өндөр гарчээ: DxOMark тестээр 111 оноо авч чаджэ. OnePlus 7 Pro ухаалаг утасны нүүрэн талын камер нь 16 Мп ажээ.

Техник үзүүлэлтүүд:

  • Дэлгэц: 6,67 инч, 3 120 × 1 440 пиксел
  • Процессор: Snapdragon 855
  • Санах ой: 6/8/12 ГБ рам, 128/256 ГБ санах ой
  • Камер: үндсэн – 48+6+8 Мп, нүүрэн талынх – 16 Мп
  • Батарей: 4000 мА/цаг
  • ҮС: Android 9.0 Pie (OxygenOS 9).

OnePlus 7 Pro ухаалаг утасны гадаргуу нь саарал эсвэл хөх өнгөтэй. 6/128 ГБ хувилбар нь 669 доллар, 8/256 — 699 доллар, харин 12/256 ГБ — 749 долларын үнэтэй ажээ.

 

Xiaomi Redmi K20 болон K20 Pro

Xiaomi-гийн шинэ ухаалаг утаснууд бөгөөд компани өөрсдөө эдгээр загваруудаа “алуурчин” хэмээн нэрлэж байна. Гадны зах зээлд Xiaomi Mi 9T ба Mi 9T Pro нэрээр гарна. Энэ бол Xiaomi-гийн 20 Мп бүхий хөдөлгөөнт нүүрэн камертай анхны хувилбар нь юм.

Гадаад хэлбэр дүрс нь хоёр загвар адилхан: Full HD+ өргөтгөлтэй 6,39 инчийн AMOLED дэлгэц нь нүүрэн талыг бүхэлд нь эзэлнэ, харин ар тал нь – бүхий л гадаргуу руу урсаж орж ирсэн гадаргуутай. Хурууны хээний сканер шууд дэлгэц дээрээ байрладаг.

Харин камер болон дотоод техник үзүүлэлтүүд ялгаатай. Redmi K20 Pro нь Snapdragon 855, 6/8 ГБ рамтай, 64/128/256 ГБ санах ойтой юм. Харин Redmi K20-ийн процессор арай энгийн гэх үү дээ – Snapdragon 730, 6 ГБ рамтай, 64/128 ГБ санах ойтой ажээ.

Хоёр загварын камерууд бүгд гурвалсан: 48 Мп (Sony IMX586, f/1.75), 8 Мп (хоёр давхар оптик зүүмтэй) бөгөөд 13 Мп (124,8 хэмд харах өргөн өнцөг бүхий). Дүү загвар гээд байгаа Redmi K20-ийн үндсэн 48 Мп сенсорыг Sony IMX582-оор сольжээ. Ухаалаг утаснууд утасгүй цэнэглэгч байхгүй ч гэлээ NFC модультай гэж байгаа.

Техник үзүүлэлтүүд:

  • Дэлгэц: 6,39 инч, 2 340 × 1 080 пиксел
  • Процессор: Snapdragon 855 – ах загвар нь, Snapdragon 730 – дүү загвар нь
  • Санах ой: 6/8/ ГБ рам, 64/128/256 ГБ санах ой – ах загвар нь, 6 ГБ рам, 64/128 санах ой – дүү загвар нь
  • Камер: үндсэн – 48+13+8 Мп, нүүрэн талынх – 20 Мп
  • Батарей: 4 000 мА/цаг
  • ҮС: Android 9.0 Pie (MIUI 10).

6 ГБ рамтай, 64 ГБ санах ойтой Redmi K20 Pro нь 2,499 юаниар, харин Redmi K20 (адилхан санах ойтой) нь 1,999 юаниар зарагдах ажээ.

 

Honor 20 ба 20 Pro

Huawei-ийн шинэ загварын ухаалаг утас нь Full HD+ өргөтгөлтэй 6,26 инчийн шилэн дэлгэцтэй. Тус загварын ухаалаг утас нь хоёр хувилбараар зах зээлд гарсан: ах нь Pro гэх, дүү загвар нь санах ой, батарейны хүчин чадал болон үндсэн камерийн үзүүлэлтээрээ л ялгаатай.

Ухаалаг утсаараа зураг дарах дуртай хүмүүсийн сэтгэлд нийцнэ гэж үзэж байгаа юм. Pro хувилбар нь үндсэн дөрвөн камертай: 48 Мп, 16 Мп (өргөн өнцгөөс), 8 Мп (зүүм 3x) болон 2 Мп (макро). Үндсэн хувилбар нь 8 Мп-ийн зүүмийн оронд 2 Мп-ийн камераар сольжээ. DxOMark лабораторийн тестээс харахад Honor 20 Pro-гоор авсан гэрэл зураг чанараараа гуравт жагсжээ. Түүний дээр Huawei P30 Pro болон Samsung Galaxy S10 5G нар жагссан гэдэг.

Хоёр загварын нүүрэн талын камер адилхан – 32 Мп, дэлгэцийн зүүн талд ухаж суурилуулсан байна. Процессорын хувьд Kirin 980 болон 6 ГБ рамтай (ах хувилбарын хувьд 8 ГБ). Санах ойны хувьд – 128 ГБ, Pro – 256 ГБ. Хоёр загвар хоёулаа хурдан цэнэглэгдэх горимтой, харин утасгүй цэнэглэгчийг дэмжихгүй.

Техник үзүүлэлтүүд:

  • Дэлгэц: 6,26 инч, 2 340 × 1 080 пиксел
  • Процессор: Kirin 980
  • Санах ой: 6/8/ ГБ рам, 128/266 ГБ санах ой
  • Камер: үндсэн – 48+16+2+2 Мп – дүү загвар, 48 + 16 + 8 + 2 Мп – ах загварынх, нүүрэн талынх – 32 Мп
  • Батарей: 3 750 мА/цаг – дүү загварынх, 4 000 мА*цаг – Pro загвар
  • ҮС: Android 9.0 Pie (Magic 2.1)

Pro загвар нь гурван өнгийн сонголттой: ногоон, хар болон сараана цэцгийн өнгө. Нөгөө загвар нь – хар, цагаан эсвэл цэнхэр өнгөнөөс сонголтоо хийнэ. Honor 20 Pro — 599 евро, харин Honor 20 — 499 евро.

 

ZenFone 6

Asus компанийн шинэхэн загвар маш онцгой камераараа бусдаас ялгарч байна. Asus-ийн инженерүүд бидний дэлгэцийг гутаах өргөн хөмсөг, ухлаадсаас салгаж чадав бололтой. Үүний оронд тэд хөдөлгөөнт ZenFone 6 камерыг суурилуулж чаджээ – гэрэл зураг авах горимоос шалтгаалан эргэлдэх камер. Хэрвээ та селфи авч байгаа бол модуль өөрөө эргээд үндсэн камер нь селфи болж хувирна. Шаардлагатай үед камерын өнцгийг гараар ч тохируулах боломжтой. Сонирхолтой бөгөөд ахиц гаргаж чадсан шийдэл болжээ.

Ухаалаг утасны дэлгэцэнд хүрээ гэж бараг байхгүй, Corning Gorilla Glass 6 шилээр хамгаалагдсан бөгөөд диагоналиараа 6,4 инч, 2340 × 1080 пиксел бүхий IPS-матриц дэлгэцтэй. ZenFone 6 ухаалаг утасны дотоод техник үзүүлэлтүүдээс дурдвал: процессор нь Snapdragon 855, 8 ГБ-ийн рам, 256 ГБ хүртэл нэмж болох санах  ойтой. Мөн Quick Charge 4.0 хурдан цэнэглэгдэх 5 000 мА*цаг батарейтэй ажээ. Үүгээр ч зогсохгүй ухаалаг утсыг power bank болгон ашиглах боломжтой, ухаалаг утсаараа өөр бусад төхөөрөмж цэнэглэж болох нь. 200 ГБ хүртэлх багтаамжтай microSD дэмжинэ.

Техник үзүүлэлтүүд:

  • Дэлгэц: 6,4 инч, 2 340 × 1 080 пиксел
  • Процессор: Snapdragon 855.
  • Санах ой: 6/8/ ГБ рам, 64/128/266 ГБ санах ой
  • Камер: үндсэн – 48+13 Мп,
  • Батарей: 5000 мА/цаг
  • ҮС: Android 9.0 Pie (ZenUI 6)

Зарим нэг улс орнуудад урьдчилсан захиалга эхлээд байгаа юм. 6/64 ГБ-тэй хувилбар нь 610 орчим доллар, 8/256 ГБ – 760 орчим доллар, 12/512 ГБ-тэй загвар нь 1000 орчим доллараар тус тус зарагдах ажээ.

 

P smart Z

Дэлгэц нь хүрээгүй бас камер нь нуугдаж, өөрчлөгддөг ухаалаг утас хараад авах хүсэл төрсөн ч төлөх мөнгөн дүнгээс нь болоод шийдвэрээ гаргаж чадахгүй байгаа бол таныг P smart Z-т анхаарлаа хандуулахыг хүсэж байна – энэ бол Huawei-ээс гаргасан шинэ загвар, үнийн хувьд ч боломжийн.

Уг ухаалаг утасны үзүүлэлтүүд хэмнэлттэй гэж хэлж болно: процессор нь Kirin 710F 4 Гб рамтай, 64 ГБ санах ойтой ч гэлээ microSD картын тусламжтайгаар нэмэгдүүлэх боломжийг олгосон. Техникийн эдгээр даруухан үзүүлэлтүүдээс гадна дэлгэц нь хүрээгүй бас селфи камер нь хөдөлдөг гэж байгаа. Дэлгэцийн дээд өнцөгт байрлах 16 Мп камер нь селфи зураг дарахад өөрөө автоматаар гарч ирнэ. Арын хэсэгт үндсэн камер суурилуулагдсан – 16 болон 2 Мп.

Эдгээр шийдлийнхээ ачаар бараг хүрээгүй гэж хэлж болох юм – 5,69 инч, 2 340 x 1 080 пиксел бүхий LTPS дэлгэцтэй. Мөн хурууны хээ унших сканер суурилуулсан, USB Type–C оролттой, бас нэг таатай зүйл гэвэл NFC модультай.

Техник үзүүлэлтүүд:

  • Дэлгэц: 6,59 инч, 2 340 × 1 080 пиксел
  • Процессор: Kirin 710F.
  • Санах ой: 4 ГБ рам, 64 ГБ санах ой
  • Камер: үндсэн – 16+2 Мп, нүүрэн – 16 Мп
  • Батарей: 4000 мА/цаг
  • ҮС: Android 9.0 Pie

Huawei P smart Z ухаалаг утасны барагцаа үнэ – 279 евро.

 

Google Pixel 3a болон 3a XL

Google Pixel-ийн утаснуудад маргах шаардлагагүй хоёр давуу тал бий: шууд Google-ээс авсан цэвэр Android хувилбар бөгөөд маш хүчтэй камер. Даанч өндөр үнэтэй юм даа. Хэмнэлт гаргахыг хүсэж байгаа хүмүүсийг Google Pixel 3a болон 3a XL загваруудыг сонирхоосой гэж зөвлөж байна – өмнөх загваруудаас хоёр дахин бага үнэтэй загварууд болно.

Ухаалаг утсаараа гэрэл зураг дарах дуртай хүмүүст камер нь таалагдсан – өмнөх үндсэн загваруудаас шууд хуулбарлан авсан ажээ. Үнэндээ чийгнээс хамгаалах хамгаалалт болон утасгүй цэнэглэгч дээрээ энэ удаад Google хэмнэлт гаргасан байна. Дотоод техникийн үзүүлэлтийн хувьд ч даруухан: Snapdragon 670, 4 ГБ рам, 64 ГБ санах ойтой. Чихэвчний оролт байхгүй. Ухаалаг утаснууд хоорондоо дэлгэцийн хэмжээгээрээ ялгагдана: Pixel 3a XL – 6 инчийн OLED дэлгэцтэй бол Pixel 3a нь 5,8 инч. Google аккаунттай хүмүүст Google Photos-д үнэгүй гэрэл зургаа хадгалах боломжийг санал болгоно.

Техник үзүүлэлтүүд:

  • Дэлгэц: том нь 6 инч, бага нь хувилбар нь 5,8 инч, 2 220 × 1 080 пиксел
  • Процессор: Snapdragon 670.
  • Санах ой: 4 ГБ рам, 64 ГБ санах ой
  • Камер: үндсэн – 12 Мп, нүүрэн – 8 Мп
  • Батарей: 3700 мА/цаг – том загвар нь, бага нь – 3 000 мА*цаг
  • ҮС: Android 9.0 Pie

Загварууд гурван өнгийн сонголттой: хар, цагаан болон цайвар ягаан. Pixel 3a нь 399 доллараар, харин Pixel 3a XL нь 479 доллараар тус тус борлуулагдах ажээ.

6
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *