Үр дүн нь мэргэжлийн салоноос дутахааргүй гэрийн нөхцөлд хийж болох 10 маск

3

Дэлгүүрийн бэлэн маскны орцыг хараад нүүрэндээ түрхэхээс айдас төрдөг үе бий. Гэхдээ гарах арга зам бий: аюулгүй бас үр дүнгээр дутахааргүй маскыг гэртээ бэлдэж болно. Байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүний орцтой гоо сайхны арчилгаа нь арьсыг улам эрүүл, өнгөлөг болгоход тусална. Үүнээс гадна дэлгүүрийн бэлэн масктай харьцуулахад химийн орцгүй тул арьсыг хордуулах, харшлуулах гаж нөлөө үгүй ажээ.

Өнөөдөр та бүхэндээ арьс арчилгааны маш энгийн маскуудыг танилцуулах гэж байна. Та бидэнд талархах л үлдлээ.

1. Үрэвслийн эсрэг

Орц:

  • 1 гадил
  • 1 х.х тараг
  • 1 ц.х сод

Бэлдэх арга:

Гадилаа нухаш болгож бэлдэнэ, дараа нь сод болон таргаа нэмж хийнэ. Нүүрэндээ 10-15 минут түрхээд угаана. Гадил нь үрэвссэн арьсыг тайвшруулах үйлчилгээтэй, батгыг арилгах үйлчилгээ мөн үзүүлнэ. Гадилыг эрт дээр үеэс түлэгдэлт болон төрөл бүрийн шархыг анагаахад ашигладаг уламжлалтай байжээ.

 

2. Томорсон нүхний эсрэг

Орц:

  • 2 х.х тараг
  • 1 ц.х гоо сайхны шавар
  • ½ ц.х зөгийн бал (хэрвээ харшилгүй бол)

Бэлдэх болон хэрэглэх арга:

Гоо сайхны шаврыг тараг, зөгийн балтайгаа хольж сайтар хутгана. Маскыг нүүрэндээ түрхээд 15-20 минут байлгана. Маскыг хүйтэвтэр усаар угаах ёстой. Уг маскны орц болох тараг нь арьсанд шим тэжээл өгөхөөс гадна томорсон нүхийг агшаах, үрэвслийг дарах, пигментийн толбыг бүдгэрүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

 

3. Хуурай арьсанд

Орц:

  • ½ бүрэн болсон авокадо
  • 1 х.х сүү
  • 1 х.х зөгийн бал

Бэлдэх арга:

Авокадог нухаад сүү, зөгийн балтай хольж хутгана.

Хэрэглэх заалт:

Маскыг түрхээд 10-15 минут байлгана, дараа нь бүлээн усаар угаагаарай. Авокадо нь арьсанд шим тэжээлтэй “эрүүл” тос агуулдаг. Хуурай арьсыг чийгшүүлнэ, наранд удаан байсан арьсыг тайвшруулах үйлчилгээ үзүүлдэг байна. Мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй, батга гарахаас урьдчилан сэргийлнэ.

 

4. Нүдний доорх хөх толбо болон хаванг арилгах

Орц:

  • 1 ц.х кофены шаар
  • 1 чмих нунтаг хар перец
  • ¼ ц. хайлуулсан далдуу модны самрын тос

Бэлдэх арга:

Бүх орцуудыг холиод нүдний доорх цэвэрхэн арьсандаа түрхэнэ. 5-10 минут байлгаарай, дараа нь бүлээн усаар угаагаад зөөлөн иллэг хийнэ. Уг маск нь кофеины агууламжтай учраас судасны хана тэлнэ, мөн нүдний доорх хөх толбо болон хаванг буулгах ажээ.

 

5. Арьс чангалах

Орц:

  • Бүрэн болсон шинэхэн улаан лооль

Бэлдэх арга:

Улаан лоолио цагираг байдлаар хэрчих эсвэл жижиглэн хэрчээд нүүрэндээ тавина. Нүүрээ 10 минутын дараа угаагаарай. Нүүр угаах ус тасалгааны хэмтэй байна. Улаан лоолинд агуулагдах ликопин нь арьсанд тэжээл өгөхөөс гадна өнгийг сэргээж чангалдаг байна.

 

6. Арьсны эрүүл төрхийг сэргээх

Орц:

  • Нэг том өргөст хэмх

Бэлдэх арга:

Өргөст хэмхээ цэвэрлээд, цагираг байдлаар хэрчих эсвэл бүр жижиглэн хэрчинэ. Хатуу хэсгийг нь авч нухаш бэлдээрэй. Нүүрэндээ 15 минут маскыг байлгасны дараа усаар угааж цэвэрлэнэ. Өргөст хэмх нь В, В5 болон А амин дэмээр баялаг тул арьсанд шим тэжээл өгнө, мөн С амин дэмийн агууламжтай тул арьсны эрүүл байдлыг сэргээхэд нөлөөлдөг байна.

 

7. Арьсыг төлжих үйл явцыг хурдасгах

Орц:

  • Лууван
  • Ус

Бэлдэх арга:

Луувангаа арилгаад дараа нь бутлагчаар жижиглээд бага зэргийн ус хийж каш шиг зутан бэлдэнэ. Нүүрэндээ 15-20 минут тавина. Уг маск нь бета-каротин агуулдаг тул микро шархыг эдгээж арьсны эрүүл байдлыг сэргээхэд нөлөөлдөг.

 

8. Чийгшүүлэх болон гуужуулах

Орц:

  • ½ аяга овьёосны гурил
  • 1/3 аяга ус
  • 5 дусал Е амин дэм

Бэлдэх арга:

Овьёосоо усанд чанаад хөрснийх нь дараа Е амин дэмээ хийж хутгана. Маскыг нүүрэндээ 15-20 минут байлгаад усаар угааж цэвэрлэнэ. Овьёосны маск нь зөөлөн бүтэцтэй болох тул эмзэг арьсанд маш тохиромжтой, үхэжсэн арьсыг гуужуулж чийгшүүлдэг байна.

 

9. Тослогны гялалзах байдлыг багасгах

Орц:

  • ½ дунд зэргийн төмс
  • 1 ц.х нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

Арга 1: төмсөө хэрчээд зүсмээр нь нүүрээ арчаад 10 минут байлгана, дараа нь угаана.

Арга 2: түүхий төмсөө үрэгчээр үрж жижиглээд каш шиг зуурмаг бэлдэж дээрээс нь 1 ц.х нимбэгийн шүүс хийж хутгана. Маскаа тавиад хэсэг хугацааны дараа хүйтэвтэр усаар угаана. Уг маск нь крахмал агуулах тул арьсны тослогийн гялалзах байдлыг арилгана.

 

10. Арьс амраах маск

Орц:

  • Зуун настын шүүс
  • 4 х.х ягаан шавар

Бэлдэх арга:

Шаврыг зуун настын зөөлөн эдтэй сайтар хольж хутгана. Нүүрэндээ 15-20 минут тавина, маскыг хатааж болохгүй, эс бөгөөс арьсны чийгшлийг өөртөө шингээгээд авчихдаг байна. Маск тавьсан үедээ гоо сайхны чийгшүүлэгч ус шүршиж болно. Бүлээн усаар маскыг цэвэрлэнэ. Уг маск нь эмзэг арьстай хүнд ч тохиромжтой, арьсны өнгийг жигдрүүлж өгдөг байна.

Нүүрэндээ ямар нэгэн маск тавихаасаа өмнө биеийнхээ нэг хэсэгт багахан түрхэж харшилж байгаа эсэхээ шалгахыг зөвлөж байна.

Та гэрийн маск бэлддэг үү эсвэл мэргэжлийн арчилгаа авахыг илүүд үздэг үү?

26
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *