Араасаа ямар харагдаж байгаа бол гэж санаа зовох шаардлагагүй. Төгс бус өгзгийг хэрхэн хувцаслалтаараа далдлах вэ?

3

Өгзөг – зарим нэг тохиолдолд эмэгтэй хүний галбирын хамгийн асуудалтай хэсэг болдог. Жижигхэн эсвэл хэтэрхий том хэлбэр нь бүсгүй хүнд таалагддаггүй – ингээд л өөрийгөө өөлж голж эхэлнэ.

Өгзөгний хэлбэр болон хэмжээг спортын тусламжтайгаар өөрчилж болно, гэхдээ энэ явц нь удаан бөгөөд хөдөлмөр их шаарддаг. Харин хувцасны тусламжтайгаар биеийн өөгөө хамаагүй хурдан нуун далдалж болох ажээ.

Өнөөдөр та бүхэндээ өгзөгний өөг “нуун далдлах” төрөл бүрийн аргыг танилцуулахаар бэлдлээ. Бүсгүй хүн болгон гудамжинд сайхан, өөдрөг сэтгэл санаатай алхаг, биеийн галбир нь бусдад ямар харагдаж байгаа бол гэж эмээх зүйлгүй алхаг.

Доор бид өгзөгний түгээмэл хэлбэрүүдийг дурдаж хувцсаар хэрхэн далдлах тухай өгүүлнэ.

Доор байрлалтай өгзөг

Хэдий илүүдэл жингүй ч гэлээ доор байрлалтай өгзөг нь хөлийг богиносгож хүндэвтэр болгож харагдуулдаг. Энэ өөг тэнцвэржүүлэхийн тулд та зөвхөн биеийн доод хэсэгтээ анхаараад зогсохгүй дээд хэсгийн хувцсанд ч анхаарах хэрэгтэй, мөн хувцасны өнгөний зохицолдлогоо маш чухал үүрэг гүйцэтгэнэ.

Энэ тохиолдолд өгзгийг өргөсөн мэт харагдуулах эсвэл нуун дарагдуулахад туслах арга:

  • Өндөр суулттай жинсэн эсвэл даавуун өмд, гуянаасаа өргөссөн загвартай + өндөр өсгийтэй туфли
  • Дурын өнгө болон хэлбэрийн гаучо өмд
  • Ампир загварын даашинз (өндөрсгөсөн бэлхүүс, доошоо чөлөөтэй хормой)
  • Шулуун даашинз (гэхдээ доошоо гуя барихгүй байх ёстой, мөн зузаан материал нь биеийн өөг улам тодруулж өгдгийг битгий мартаарай)

Биеийн дээд хэсгийн хувцсыг дараах байдлаар хослуулна – тод өнгө, ухлаадас, ил нуруу, харин доод хэсгийг мат даавуу сонгоно.

 

“Чих”-тэй өгзөг

“Лийрэн” бие галбиртай бүсгүйчүүдийн ихэнх нь “чих”-тэй өгзөгнөөсөө их шаналдаг – өгзөг нь хүнд харагдах хэдий ч биеийн дээд хэсэг нарийхан байдаг.

Хэрвээ та “чих”-ээ нуухыг хүсэж байгаа бол дараах загварын хувцсанд анхаарлаа хандуулна уу:

  • Шулуун загварын харандаа банзал
  • Трапец эсвэл дэрвэгэр банзал (дэрвэгэр банзал бэлхүүсийг тодосгож өгдөг, хавтгай гэдэс нь биеийн бусад өөнөөс анхаарлыг сарниулна)

Даашинзыг ч мартаж болохгүй:

  • Төгс хувилбар – шулуун эсвэл дэрвэгэр хормойтой даашинзууд

Өмдний хувьд:

  • Гуянаасаа өргөссөн
  • Шулуун оёдолтой

“Чих”-ийг дараах өнгөөр нуун далдална:

  • Шулуун зураастай, “саарал” өнгө, жижиг цэцгийн хээ
  • Хажуу талаараа шулуун зураастай, лампас (гуяыг нарийхан харагдуулдаг)

 

Хавтгай өгзөг

Богино гуятай бүсгүйчүүд ихэвчлэн хавтгай өгзөгтэй байдаг, мөн гуя нь хэдий бүдүүн ч гэсэн араасаа харахад хэмжээ нь жижигхэн харагдах өгзөгтэй бүсгүйчүүд ч цөөнгүй.

Хэрвээ та богинохон гуятай бол өөг дарах арга бий. Таны хувьд дараах хувилбар илүү тохиромжтой:

  • Хоолой хэлбэртэй шулуун өмд
  • Өгзөг орчмоор нэмэлт оёдолтой (халаас, өргөн бүс, цахилгаан, урагдсан) жинсэн эсвэл даавуун өмд өгзгийг илүү бөмбөг шиг харагдуулахад тусална
  • Өгзөг орчмоороо чөлөөтэй оёдолтой жинсэн өмд
  • Басктай банзал, алтан зул цэцгийн хэлбэртэй банзал, нугалаастай банзал
  • Биеийн доод хэсгийн хувцас тод эсвэл цайвар өнгө, харин дээд хэсгийг хар өнгөөр хослуулна
  • Биеийн галбирыг барих зузаан материалтай хувцас сонгохыг зөвлөе.

Бүдүүн гуятай ч хавтгай өгзөгтэй бүсгүйчүүдэд дараах хувцас өөг дарна:

  • Сонгодог ухлаадастай даавуун болон жинсэн өмд
  • Өргөссөн өмд, тарпец банзал + өндөр өсгийтэй туфли
  • Бэлхүүсийг тодосгох
  • Бүхэлдээ өргөн эсвэл доошоо өргөссөн өмд
  • Биеийн А хэлбэрийг тодосгох урт банзал

 

Том өгзөг

Том өгзөгтэй бүсгүйчүүдэд биеийн галбирыг бариу загвар илүү тохиромжтой.

Үүнд:

  • Шулуун загварын банзал болон өмд (бариуг эс тооцно) + өндөр өсгийтэй туфли
  • Босоо шугамтай хувцас – хажуугаараа эсвэл бүхэлдээ (гэхдээ шулууны тоо цөөн)
  • Өвдөгнөөсөө бага зэрэг өргөссөн загвар
  • Бэлхүүсний тод чимэглэлээр тодруулж өгнө, гэхдээ өнгөний хувьд даруухан байх
  • Биеийн дээд хэсгийг тодруулах (тод өнгө, ороолт, гоёл чимэглэл)
  • А загварын даашинз (бэлхүүсийг заавал тодосгож өгөх хэрэгтэй)

Та өөрийнхөө “арын хэсэг”-ийг толинд хараад сэтгэл хангалуун байдаг уу? Өөрийгөө сайхан харагдуулахын тулд та ямар загварын хувцас өмсдөг вэ?

6
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *