Өндөр өсгийт зөвхөн хөлд гэмтэл учруулдаг гэж бодож байвал та андуурч байна: Хөлнөөс гадна биеийн дараах 3 хэсэгт маш их хор учруулдаг!

2

Эмэгтэйчүүдийн 71% нь өндөр өсгийт өмсөх үедээ өвдөлт мэдрэгддэг гэсэн судалгаа байдгийг АНУ-ын “Podiatric Medical Association”-ийн зүгээс мэдээллэсэн байна. Гэхдээ зөвхөн хөлд сөргөөр нөлөөлдөг гэвэл энэ нь өрөөсгөл ойлголт юм. Биеийн бусад хэсгүүдэд ч бас нөлөөлдөг бөгөөд эрүүл мэндийн илүү ноцтой асуудал үүсгэдэг ажээ.

Бид таныг өндөр өсгийт өмсөх нь биед хор хөнөөлтэй байдгийг мэдэж аваасай гэж хүсэж байна. Мэдээллийн төгсгөлд мөн бид танд өндөр өсгийтийг шаардлагатай үеэс илүү их өмсвөл, таны хөлөнд юу болдог талаар хэлж өгөх болно.

1. Ташаа

Таныг өндөр өсгийт өмсөх үед, таны бие тэнцвэрээ хадгалах шаардлагатай болно. Үүний тулд таны нурууны доод хэсэг урагшилж, ташаатай нэг эгнээнд зэрэгцэх бөгөөд энэ үед нуруу өөрчлөлтөд ордог байна. Таны ташааны уян хатан байдал тэнцвэрийг хадгалахын тулд байнга уян хатан байх шаардлагатай болно гэсэн үг. Хэрэв та байнга олон цагаар өндөр өсгийт өмсвөл, эдгээр булчингууд богиносож агшина. Үр дүнд нь ташаа өвддөг болох юм.

 

2. Өвдөг

Таныг өндөр өсгийт өмсөх үед биеийн жин өвдөг рүү шилжинэ. Үүнээс үүдэж таны өвдөг тэнцвэрийг хангахын тулд урагш болох бөгөөд маш их хэмжээний даралт ирнэ гэсэн үг. Үр дүнд нь остеоартрит үүснэ. Үе мөч өвдөх, хөших, бас хөдөлгөөн хязгаарлагдах гэх мэт шинж тэмдгүүд түгээмэл илэрнэ.

 

3. Нуруу

Хэвийн үед нуруу бага зэрэг муруй байдаг. Энэ нь таны биеийг хөдөлгөөнөөс үүдэлтэй стрессээс сэргийлэхэд нөлөөлдөг байна. Өндөр өсгийт өмсөх үед нурууны доод хэсэг муруйдаг бөгөөд нурууны тэнцвэр алдагддаг. Ингэснээс болж булчин хэт их ачааллаж, нуруу өвдөнө.

Нуруун дахь бүтцийн өөрчлөлт нь хэд хэдэн эрүүл мэндийн асуудал үүсгэнэ. Жишээ нь, фораминал стеноз гэж нэрлэдэг нурууны мэдрэлийн нөхцөл байдал томрох боломжтой. Үр дүнд нь өвдөх, булчин сулрах, шөрмөс татах болон сунах эрсдэлтэй.

 

Бонус: Өндөр өсгийт хөлд асуудал үүсгэнэ

  • Хөлийн эрхий хуруу муруйх эмгэг. Хурцхан өндөр өсгийт таны хөлийн хуруунуудыг давчуу зайд хавчина. Ингэснээр том хуруу хоёр дахь хуруу руу шахагдаж, хөлийн эрхий хуруу муруйх эмгэг болох буюу том хурууны хажуу талын хэсэг овойдог байна. Хөлийн эрхий хуруу муруйх эмгэг нь генийн өөрчлөлттэй холбоотой байдаг хэдий ч, та өвчнийг даамжруулах эсвэл олон удаа өндөр өсгийт болон хавтгай ултай гутал өмсөж, бүр ч илүү дордуулах магадлалтай.
© Depositphotos.com
  • Ахиллес шөрмөсний үрэвсэл. Өндөр өсгийт өмссөнөөр таны шагайн үе хөдөлгөөний хязгаарлалтад орж, бат бөх байдлаа алдана. Мөн өсгийний ястай хавсарснаар Ахиллесын шөрмөсийг агшаана. Үр дүнд нь Ахиллес шөрмөсний үрэвсэл үүсдэг байна. Өсгийний арын хэсэг өвдөх, хавагнах, бас хөлийн уян хатан байдал алдагдаж, хөдөлгөөн нь хязгаарлагдмал болох шинж тэмдгүүд илэрнэ.
  • Баг хөлийн гажиг. Бариу, хурц өндөр өсгийт өмссөнөөс болж үүсдэг өөр нэгэн нөхцөл байдлыг баг хөлийн гажиг гэж нэрлэдэг. Таны хөлийн хуруунууд хамтдаа хавчигдсанаар доош муруйж эхэлдэг. Удах тусам энэ нөхцөл байдал илүү их өвдөлт мэдрэхэд хүргэдэг бөгөөд хөлийн хурууны уян хатан байдлыг үгүй хийдэг ажээ.
© shutterstock.com
  • Эвэр болон цэврүү. Өндөр өсгийт өмссөнөөр хөлд ирэх даралт эвэр болон цэврүү үүсэхэд хүргэнэ. Тэр тусмаа хэрэв таны гутал бариу бол бүр ч илүү асуудалтай. Тэгтлээ өвдөлт мэдрэхэд хүргэдэггүй ч, тодорхой хэмжээнд өвдөж, тэр ч бүү хэл халдвар авдаг.
  • Мортоны мэдрэлийн өвчин. Хөлд ирэх даралт нэмэгдсэнтэй холбоотой. Мэдрэлүүд шахагдаж, цочирдог байна. Үр дүнд нь хөлийн хурууны мэдрэлүүд зузаарч, өвддөг ажээ.
  • Өсгийн ясны үрэвсэл. Бариу гутал өмссөнөөс болж энэ үр дагаварт хүрч болно. Өсгийн ясыг таны хөлийн хуруунуудтай холбодог эд үрэвсэх эсвэл цочроход үүсдэг. Энэ эд хөлийн нуман хэсгийг дэмжиж, цочролыг бууруулдаг байна. Гэмтэх үед та өвдөлт, хөшилт мэдрэхээс гадна таны өсгий хавагнана.

Та өндөр өсгийт хэр их өмсдөг вэ? Урьд өмнө нь таны биед нөлөөлж байгааг анзаарч байсан уу? Бидэнтэй бодлоо хуваалцаарай.

3
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Энэ худлаа

  2. Таня Дэндэв

    Таня Дэндэв

    2019/12/18 at 23:26

    Ene hudlaa neg ch unen yum algoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *