Майк хэмээх толгойгүй тахианы итгэмээргүй түүх

0

Майк хэмээх толгойгүй тахианы итгэмээргүй түүхИтгэмээргүй боловч энэ үнэн. Майк /Mike/ нэртэй энэ тахиа толгойгүй болсон ч хоёр жил амьдарсан юм. 1945 оны 9-р сарын 10-нд Америкийн Колорадо мужийн Фруйта суурингийн оршин суугч Ллоид Олсен /Lloyd Olsen/ нэг тахиагаа оройн хоолонд идэхээр шийджээ. Ллоид сарвалзан тийчигнэх Майкын толгойг тасдахдаа алдаж /оносон ч байж магадгүй юм/ цохисноос болж Майк толгойгүй болсон хэдий ч амьд үлджээ. Яахаа мэдэхээ больсон Ллоид шийдвэрээ өөрчилж, тахиагаа эмчлэхээр шийдсэн байна. Санаанд оромгүй явдлын дараа Майк сандралаас маш хурдан гарч, хэрвээ толгойгоо алдаагүй байсан бол юу ч болоогүй мэт хошуугаараа өд сөдөө янзлахаар байв. Хэдийгээр Майк толгойтой шувуу шиг хоол идэж, ус ууж, юм харж чадахгүй байсан ч энэ нь түүнийг өлөн хоосон байхад нөлөөлж чадаагүй юм. Ллоид толгойгүй болсон тахиагаа хооллож, ундалсны дараа Юта мужийн их сургуульд аваачиж, тэндхийн эрдэмтэн судлаачдыг мэл гайхуулсан байна. Эрдэмтдийн үзсэнээр Ллоид алдаж цохисны дараа цус нь бүлэгнэснээр Майк амьд үлдсэн гэнэ. Азаар гэмээр тохиолдлоо Майк зүүн чих болон тархиныхаа ихэнх хэсэгтэй үлдэж чадсан нь түүнийг дараагийн хоёр жилийн турш амьд явахад нь тусалжээ. Тархины ихэнх хэсэг нь үлдэж хоцорсон учир Майк өд сөдөө янзлах тэр ч бүү хэл донгодохыг оролдох гэх мэт үйлдэл хийдэг байсан байна. Майкын үлдсэн амьдралын турш түүнийг асарч хамгаалахаар амалсан Ллоид тахиагаа тариураар хооллож, ундалдаг байсан ба энэ нь ч үр дүнгээ өгч, Майк чамгүй таргалан толгойгүй боловч бадируун тахиа болж чаджээ. Таван сар хагастай Майк тахианы тухай мэдээлэл асар хурдан тархаж, хүмүүс толгойгүй мөртлөө амьд тахиаг үзэхийн тулд 25 цент төлөх болсноор Майк сардаа 4500 долларын орлого олж, 10,000 доллараар үнэлэгдсэн тахиа болсон байна. Лайф /Life/ болон Тайм /Time/ сэтгүүлд зураг нь хэвлэгдэж, ямар ч эргэлзээгүйгээр Гиннесийн дээд амжилтанд бүртгэгдсэн Гайхамшигт Майк толгойгүй болсноосоо хойш 2 жилийн дараа Аризонагийн зочид буудлын өрөөнд хууль бус эм хэтрүүлэн хэрэглэсний учир үхсэн байдалтайгаар олдсон юм. Майкын онгорхой гэдсийг цэвэрлэхийн тулд нүдний дусаалга хэрэглэсэн нь түүнийг үхэлд хүргэсэн гэдэг яриа байдаг. Майк, Ллоид нарын хачирхалтай түүхийг сонссон олон хүн гайхамшгийг давтахаар тахианыхаа толгойг тасалсан ч гайхамшиг давтагдаагүй билээ. Зарим нь амьд үлдэх тохиолдол байсан ч нэг их удалгүй үхэж байжээ. Гайхамшигт Майкын биеийг төрөлх хотынх нь институтэд хадгалдаг ба тус хотын иргэд жил бүр “Толгойгүй тахиа Майкын өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *