Хулуун дэнлүүнүүдээр хийгдсэн аварга том үлэг гүрвэлүүд

0

Хулуун дэнлүүнүүдээр хийгдсэн аварга том үлэг гүрвэлүүдАмерикийн Нью Йорк мужийн Кротон-Он-Хадсон тосгоны нутаг дэвсгэрт байрлах Ван Кортландт эдлэнд жилийн хамгийн онцгой үйл явдлуудын нэг болох Халловены баярт зориулагдсан өвөрмөц хулуун дэнлүүнүүд асаж байна. Энэ газарт жил бүрийн энэ өдрүүдэд асдаг хулуугаар хийсэн аварга аалзнууд, нисэж буй хулуун сүнснүүд, гавлын яс болон араг яснууд, сарьсан багваахй болон бусад үстэй толгой арзайлгам зүйлсүүдээс энэ жилийн хулуун дэнлүүнүүд илүү өвөрмөц болжээ. Хэдэн зуун сая жилийн өмнөх цаг үе рүү хөтөлсөн онцгой мэдрэмжийг төрүүлсэн эдгээр хулуун дэнлүүнүүд нэгдэн нийлж, бодит хэмжээ бүхий аварга үлэг гүрвэлүүдийг бүрдүүлэх аж. 10-р сараас эхлээд 11-р сарын эхэн хүртэл 25 өдрийн турш асаж байгаа 5000 ширхэг хулуун дэнлүүнээс бүтсэн үлэг гүрвэлүүдийг үзэж сонирхохыг хүссэн хүмүүс 16 долларын тасалбар /амралтын өдрүүдэд 20 доллар/ авч, Туннель О’Пампкин Лав /Tunnel O’ Pumpkin Love/-аар аялах юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *