Жижиг талбайтай өрөөг том харагдуулах дизайны үндсэн 5 дүрэм

4

Колорадогийн их сургуулийн сэтгэл судлаач Женнифер Кросс (Jennifer E. Cross): хүнд ногдох талбайн хэмжээ хэдий хэр их байна төдий чинээ байрлуулах тавилгад ихээр нөлөөлдөг. Зөв сонгосон тавилга, чимэглэл зэрэг нь жижигхэн өрөөг ч гэсэн том болгож харагдуулна. Ингэж чадвал сайн хэрэг.

Дизайнерын шийдлийн тусламжтайгаар өрөөгөө том харагдуулах 5 шалгарсан арга байна.

1. Цайвар суурь болон тод өнгийн чимэглэл

Бага талбайтай өрөөндөө скандинав хэв маягаар засвар хийхээр шийдсэн бол зөв шийдвэр гаргажээ. Ямартай ч таны өрөө илүү саруулхан, цэвэр агаараар дүүрэн мэт санагдана. Хана болон тааз нь заавал цасан цагаан байх албагүй, хамгийн гол нь – цайвар өнгийн туяа л сонгох хэрэгтэй. Тод цайвар өнгө болон бараан туяаг чимэглэлд үлдээх эсвэл бага оврын тавилгад үлдээнэ: тавиур, шургуулга.

Мөн жижиг тасалгаанд хэд хэдэн чухал зүйлийг анхаарах хэрэгтэй:

  • Гялгар будаг эсвэл мат маягийн ханын цаас – гэрлийг ойлгож тасалгааны талбайг том харагдуулна
  • Хүйтэн туяа нь дулаан туяанаас илүүтэй талбайг мөн том болгож харагдуулдаг байна
  • Хээ хуартай ханын цаас эсвэл хана чимэглэсэн хавтангууд ашиглаж болно, гэхдээ хамгийн гол нь жижигхэн байх ёстой – том хээ хуар зөвхөн том талбайтай тасалгаанд л тохиромжтой шүү
  • Ромбо эсвэл дөрвөлжин хэлбэр бүхий шал нүүрэнд “тулсан” мэт сэтгэгдэл төрүүлнэ, тиймээс нэг өнгийн даруухан шал тавиарай.
  • Хэдхэн метр квадрат талбайтай өрөөний ханыг өнгөөр ялгаж будах нь тохиромжгүй, яагаад гэвэл өрөөг бүр жижигхэн болгон харагдуулна.
  • Жирийн хаалганы оронд гүйдэг хаалга суурилуулахыг хичээгээрэй, ингэснээр хаалганы орчим тавилга байрлуулах боломжтой болно.

 

2. “Бага овор”- той тавилга

Жижиг өрөөтэй бол тавилга сонгоход анхаарах зүйл – тавилга тэртээ тэргүй байхгүй байгаа зайг эзлэхгүй байх ёстой.

Ханыг том болгож харагдуулах бас таазыг “өргөх”-ийн тулд:

  • Шилэн болон акрилан тавилга (ширээ, тавиур) – эдгээр тавилгууд нь агаар шиг харагдах тул зай эзлэхгүй. Шил хэрэглэхээс айх хэрэггүй – хэрвээ чанартай бөгөөд сайжруулсан шил бол шүү дээ. Сайжруулсан шил нь тэр болгон амархан хагарахгүй.
  • Хөлтэй буйдан болон шкаф – ил гарсан шал нь чөлөөтэй талбайн үргэлжлэл мэт харагддаг, тэр талбай ашиглагдахгүй байсан ч хамаагүй. Сонирхолтой бас нэгэн хувилбар – өлгөгддөг тавилга, яг л агаарт хөвж байгаа мэт.
  • Хажуугийн хаалтын ханагүй задгай тавиур гэрэл гэгээ оруулж агаар сэлбэх шиг болно, тэгээд ч нүсэр харагдахгүй.
  • Энгийн хэв маягтай тавилгууд жижигхэн харагддаг (жишээ нь, стандарт ор нь том овортой, дэртэй буйдангаас жижигхэн унтлагын өрөөнд илүү зохимжтой)
  • Тавилгуудыг хананд нааж тавьснаар тасалгааны төв хэсэгт илүү их зай гаргаж чадна.

 

3. Гэрэлтүүлгийг ашиглах нь

Гэрэлтүүлэг – өрөөний дизайны үндсэн арга. Зөв гэрэлтүүлгийн тусламжтайгаар зарим нэг дутагдлыг арилгаж чадна:

  • Гурван цэгэн гэрэлтүүлгийн тусламжтайгаар таазаа “өргөх” боломжтой, хамгийн гол нь гэрлийн тусгал дээшээ тааз руугаа туссан байна.
  • Ууссан гэрэл мөн орон зайг том харагдуулж чадна: таазны дунд хэсэгт суурилуулсан гэрлээс ханын гэрэлтүүлэг байрлуулна. Тусгал нь тал бүр тийш туссан байна.
  • Тасалгааг илүү урт харагдуулахын тулд ташуу байдлаар гэрэлтүүлэг хананд суурилуулна.

 

4. Талбайг том харагдуулах гоёл чимэглэл

Гэрийн чимэглэл тасалгааг зөвхөн тав тухтай харагдуулаад зогсохгүй өөр үүргийг ч гүйцэтгэнэ, жишээ нь өрөөг том болгон хувиргадаг байна.

Та дараах чимэглэлийг сонгохыг хичээнэ үү:

  • Хоосон тавиурууд үзэмжгүй харагдана. Гэхдээ элдэв хогоор ч дүүргээд хэрэггүй, үүний оронд дунд зэргийг хэмжээтэй 1-2 зүйл тавиурын голд тавьбол илүү зохимжтой харагдана. Өөрөөр хэлбэл тавиурын захыг хоосон орхино.
  • Хэрвээ том бөгөөд хурц өнгийн чимэглэл тавьмаар байгаа бол, жишээ нь том ваар эсвэл ургамал тавих гэж байгаа бол орох хаалганы буланд тавиарай.
  • Ханыг зургаар чимэхээр бол дунд зэргийн нэг л зураг хадна, жижигхэн цуврал зурагнаас зайлсхийхийг хичээ. Зургаа өрөөний гол хэсэгт ханандаа байрлуулна.
  • Том зузаан хөшигнөөс татгалзаж цонхоо аль болох ил байлгаж чадвал тасалгаа том саруулхан харагдана.
  • Дизайнерын шилдэг шийдэл – таазны доод хэсгээр, цонхны тавиурын доогуур эсвэл буйдан дээр толь байрлуулах. Гэрийн эзний хэрэглээнд зориулагдаагүй толь шүү, хиймэл гэрэл бий болгож тасалгааг цэлгэр харагдуулах зориулалттай юм.

 

5. Эргономик мэргэжлийн нууц

Тавилганы байрыг өөрчлөх эсвэл засвар хийж байхдаа эргономик байдлыг шалгаж үзнэ: нүдээ аниад тасалгаан дундуураа яваарай. Явж байхад хөлөөрөө ямар нэгэн тавилганы булан цохиж байна уу, доор байгаа гэрэлтүүлгийг унагааж байна уу гэдгээ хар. Хэрвээ унагаасан эсвэл хөлөө цохисон бол тавилганы байрлалыг өөрчлөх хэрэгтэй гэж үзнэ.

Тасалгааны зохион байгуулалтыг хэрхэн зөв хийх вэ:

  • Хөлд тээглээд байгаа эд зүйлийг холдуулахын тулд зөөврийн тавиур ашиглаж болно
  • Булангийн буйданд “үгүй” гэж татгалзаж сур
  • Тавиуртай шкафны оронд өлгүүртэй шкаф сонго – илүү их хувцас багтах бөгөөд эмх замбараатай байх болно
  • Өрөө рүү орох хаалганы довжоог авахыг бод – хаалганы довжоо нь тасалгааг “хайрцаглаж” харагдуулдаг юм
  • Боломжтой бол угсардаг тавилга авч тавиарай.
12
ГоёГоё
6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
3
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *