Япончуудын үйлдвэрлэсэн баншны амттай хийжүүлсэн ундаа багагүй алдартай болжээ

0

Баншны амттай хийжүүлсэн ундаа – хамгийн хачин амттай ундаа байх. Гэхдээ Японы Nagai Garden ундаа үйлдвэрлэгчид өөр бодолтой явдаг бололтой. Тус компани гёза баншны амттай хийжүүлсэн ундаа үйлдвэрлэх болжээ. Амсаж үзсэн хүмүүс өөрсдийн сэтгэгдлээсээ хуваалцаж эхлээд байна. Гёза гэх нэртэй шарсан банш нь Японы үндэсний хоол хэмээгддэг. Амттай ч хоол, олон ч хүн идэх дуртай.

“Гёза хийжүүлсэн ундаа” гэх нэртэй ундаа нь Nagai Garden компанийн бүтээгдэхүүн бөгөөд анх 2019 онд худалдаанд гарчээ. Тэр цагаас хойш энэ ундааны талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дурдах болсноос гадна сошиал сүлжээгээр ч маргаан огт тасрахгүй байгаа юм. Хэтэрхий баншны амттай ундаа болсон уу, үгүй юу?

odditycentral.com

Хийжүүлсэн ундааны бөглөөг онгойлгоод л огцом үнэр үнэртэж эхэлдэг гэцгээж байна. Чили, уксус, цуу, саримс, цагаан гааны амтыг нэг дороос мэдрэх шиг болдог гэжээ. Үнэр үнэхээр хурц, ямар сайндаа л үйлдвэрлэгчид задгай агаарт байхдаа ундааг задалж уухыг зөвлөнө.

Үйлдвэрлэгч уг ундаагаа арай зөөлөн үнэр, бүтэцтэй болгох тухай бодоогүй л байна. Тэдний хүсэх цорын ганц зүйл – гёза баншны үнэр, амтыг дээд зэргээр үйлчлүүлэгчдэд хүргэхэд орших ажээ. Мөн хэрэглэгчдийн дунд маркетингийн тэсрэлт хийх бараа бүтээгдэхүүн гаргахыг ч зорьжээ. Тэдний төлөвлөгөө ч хүссэнээр болж байгаа нь илт: зах зээлд гарсан гурван жилийн хугацаанд эрэлт ихтэй байна. “Гёза хийжүүлсэн ундаа” уух нь нэг бодлын том амжилт төдийгүй нөгөө бодлын өөрийгөө золиоcлож байгаа хэрэг. Тиймээс найз нөхөд, хамт олноороо цуглах үед зугаа цэнгээ болгон уг ундааг задлан уудаг болжээ.

odditycentral.com

Эр зориг гарган уусан туршигчид урьд хожид амсаж байгаагүй хамгийн муухай амттай хийжүүлсэн ундаа байна гэж дүгнэдэг. Үнэрийг нь амнаас үнэртэх эвгүй үнэртэй зүйрлэжээ. Мөн саримс, цагаан гааны амт нь “хоолой түлэх” шиг мэдрэмж төрүүлэх тул уухын аргагүй гэсэн байв. Балгаад бүр бөөлжсөн нэгэн ч бас байна.

odditycentral.com

Хүмүүсийн үлдээсэн сэтгэгдлүүдээс харахад уг ундаанаас хол явсан нь дээр бололтой. Зөвхөн заналт дaйсандаа л санал болговол таарах ундаа. Эсвэл ходоод сайтай найздаа ч юм уу. Шингэн, хийжүүлсэн хэлбэрт оруулсан банш – сонсоход л дотор муухайрч байна.

Харамсалтай нь гёза амттай хийжүүлсэн ундаа зөвхөн Японы зах зээл дээр борлуулагдаж байгаа юм. Японы импортын зарим нэг онлайн дэлгүүрт харагддаг ч бэлнээр байдаггүй. Бодвол борлуулалт өндөртэй барааны тоонд ороод байх шиг.

Уншигч та энэ ундаанаас амсаж үзмээр байна уу?

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *