Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр

0

Түүний хаана ч, хэзээ ч танигдах дуу хоолой, түүний бүтээсэн гайхалтай дүрүүд бидний зүрх  сэтгэлд хоногшин үлдсэн билээ. 69 насандаа хорт хавдрын улмаас хорвоог орхисон уг жүжигчин маань кино урлагийн түүхэнд үүрд мөнхлөгдөн үлдсэн юм.

Die Hard

Олон улсын алан хядагч Ханс Грүбер, Лос-Анжелесийн нэгэн барилгыг өөрийн хяналтанд авах тэр мөчид Алан дэлгэцийн шилдэг сөрөг дүрүүдийн тоонд орсон юм. Хатуу Самар кинонд тоглосон нь түүний амжилтын эхлэл болж өгч чадсан. Учир нь уг кинонд түүнийг Англи хүн гэдгийг мэдэхийн аргагүй байсан юм.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 1

Robin Hood: Prince of Thieves

Хэрцгий шерифийн дүрд тоглохоос анх Рикман татгалзсан ч түүнд дүрийг бүрэн шинэчлэх боломж олгохыг мэдээд бодлоо өөрчилсөн байдаг. Энэ нь ч түүнд Их Британийн кино академийн шагналыг авчирсан юм.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 2

Sense and Sensibility

Дурлалын гурвалжинд хавчигдсан хурандаагийн дүрд тоглох нь Аланд томоохон өөрчлөлт болсон юм. Тэрээр үргэлж хорон санаатны дүрийг бүтээдэг байсан бол энэ удаад хайр дурлалаас болж шаналж буй нэгэн болж хувирсан юм.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 3

Rasputin

Хааны гэр бүлийн битүү тойрогт нэвтрэн орж буй Распутины дүрийг Рикман тун чадварлаг гаргасан ба Оросууд ч түүнийг дуртай хүлээн авчээ.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 4

Dogma

Хэдий уг кинонд Рикман гол дүрийг бүтээгээгүй ч түүний Рок одын дүрээр дэлхий дээр амьдарч буй тэнгэрийн элчийн дүрслэл киног хамгаас илүү чимсэн юм.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 6

Galaxy Quest

Толгой дээрээ тун тухгүй хаймран үс зүүн байж харийн хүний дүрийг бүтээхдээ Рикман: “Хүндрэл нь жүжигчин хүнд хөгжиж дэвшихэд тусалдаг юм.” гэж хэлсэн юм.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 5

Love Actually

Тэр мөн хайр дурлалтай инээдмийн кинонд ч хүчээ сорьж үзсэн юм.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 7

Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street

2 алтан бөмбөрцөг, 10 “Тони”-гийн шагналын эзэн болсон уг кинонд Рикман эсрэг талын дүр болох шүүгч Терпин болж тоглосон юм.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 9

Perfume: The Story of a Murderer

Киноны продюсер – Бернд Айхингер, “Рикман өөрийн дүр болгондоо өөрт зайлшгүй хэрэгтэй байдаг зүйлийг оруулж өгдөг, энэ нь түүний мэргэн ухаан юм.” хэмээн Аланы талаар хэлж байжээ.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 8

Harry Potter and the Deathly Hallows – Part 2

Рикманы хамгийн алдартай дүр бол Харри Поттер цувралын Северус Снэйп юм. Нууцлаг, өрөвдөлтэй, хүчтэй, чадварлаг гээд түүний уг дүр бидэнд бүх л чанарыг агуулж чадахаа харуулсан. Харин түүнийг ийнхүү дүрээ гайхалтайгаар 10-аад жил хадгалж явахад Роулингийн түүнд хэлсэн зохиолын нууц тус болсон юм.

Жүжигчин Алан Рикманийн бүтээсэн шилдэг 10 дүр 10

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/01/27 at 16:25

    R.I.P

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *