Ялагчдын баримталдаг үндсэн 9 дүрэм

2

Бизнесмен болон Entrepreneur-ийн тухай өгүүлэл бичигч Стив Тобакагийн ялагч байх талаарх сонирхолтой өгүүллэгийг танд хүргэж байна.

Саяхан нэг бизнесмен залуутай ярилцаж байхад надад нэг бодол төрсөн юм. Стартап компани байгуулагчид болон жижиг бизнес эрхлэгчдийн ихэнх нь ялагч байна гэдгийг сайн төсөөлдөггүй юм байна. Тийм учраас тэд Ричард Брэнсон, Марк Кьюбан зэрэг хүмүүсийн жишээг дагаж, амжилтанд хүрсэн хүмүүс хэрхэн сэтгэдэг болохыг ойлгох гэж хичээж байна.

Харамсалтай нь сэтгэж бодох нь зөвхөн эхлэл. Урт хугацаанд амжилтанд хүрэхийн тулд сэтгэх чадвараас илүүтэйгээр өөрийн зөн совинд  итгэх чадвар шаардлагатай. Амжилт нь өөрийгөө ойлгохоос илүү бусадтай харьцах харьцаан дээр суурилдаг. Амжилт бол юуны өмнө туршлага бөгөөд чанартай гүйцэтгэл болохоос гоц санаа биш. Амжилт бол бүтээх чадвар болохоос мөрөөдөх чадвар биш.

Өөрийгөө чиглүүлэхээс амжилт эхлэнэ. Амжилттай хүн дараах байдлаар өөрийгөө удирдан чиглүүлдэг.

Би хамгийн сайн нь биш юм бол өөр нэг хүн байх болно

Өөрийнхөө ажилд дуртай байх нь маш чухал гэж хүн бүр ярьдаг. Хэрэв та олон мянган хүний адил нэг л юмыг ижил байдлаар хийж байх юм бол та өөрийн ажлын үр дүнд сэтгэл ханамжтай байж чадахгүй. Шамдан ажиллах нь сайн эхлэл. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Ялагч болохын тулд та хийж байгаа зүйлдээ хамгийн сайн нь байх хэрэгтэй.

Би бусдын үгийг сонсдог, гэхдээ би зөвхөн өөртөө итгэдэг

Амжилт бол зөв шийдвэр гаргах чадвар. Мэдээлэл бол их хүч, гэвч өнөөдөр хүн бүр ижил мэдээлэл олж авах боломжтой байна. Тиймээ бүгд л ижил дүрмээр тоглож байна. Мэдээж шилдгүүд, жинхэнэ лидерүүдийн дунд байх нь ашигтай. Гэхдээ та дарга нь, дээсэн дөрөөн дээр таны амжилт байна. Тийм учраас өөрийн зөн совинд итгэ.

Хүмүүст сонсохыг хүсч байгаа зүйлийг нь ярих утгагүй

Олон дагалдагч нартай байхыг хүн бүр хүсдэг. Хүн бүр л бусдыг гомдоох эсвэл тэдэнд муугаар харагдахыг хүсдэггүй. Тийм ч учраас олон хүмүүс хэрэггүй, утгагүй, биелэшгүй санаа бодол илэрхийлж байдаг. Таны үнэ цэнэ бол хүмүүст үнэнийг хэлэх, ялангуяа үнэнийг сонсохыг хүсээгүй байх үед нь.

Надад хэрэгжүүлж чадахгүй санаа гэж байхгүй

Санаа гэдэг бол зүгээр нь нэг бодол. Энэ нь хүн бүрт л байдаг. Контент гэдэг бол цаасан дээр буулгасан эсвэл цахим хэлбэртэй санаа. Хүн болгон л үүнийг үүсгэдэг. Цорын ганц ялгаа бол та үүнийг бодитоор хийдэг. Та хэрэгжүүлдэг. Таны бусдад өгч байгаа зүйл. Бусад нь бол зүгээр л хоосон үг.

Хүн бүр үүнийг хийж байгаа бол өөрөөр хий

Ялагч болохыг хүсэж байгаа хүн олон нийтийн сүлжээ болон тоон маркетинг руу орж юу хийх юм бэ? Үүнийг хүн бүр л хийж байна. Ингэснээр та хожихгүй – та зөвхөн энэ намагт шигдэх л болно. Хэрэв та бусадтай ижил багаж хэрэглэж, бусадтай ижил зүйл хийгээд байх юм бол та бусдаас нэг их ялгарахгүй. Тийм л байна.

Бусдыг дагах юм бол манлайлагч болох боломжоосоо татгалзаж байна гэсэн үг

Үүнийг юу гэж ч нэрлэсэн – омог, сүрэг, бүлэг хүмүүс, байгууллага, компани – урд нь нэг хүн, нэг л манлайлагч байдаг. Та энэ хүн эсвэл өөр хэн нэгэн байж болно. Дагалдагч байх нь муу зүйл биш. Гэхдээ та дагалдагч мөртлөө өөрийгөө манлайлагч гэж бодож байгаа бол та төөрөгдөж байна.

Хэрэглэгчдэд санаа болон контент ямар ч хамаа байхгүй, тэд бодит шийдвэрийг л үнэлдэг

Үндсэндээ бизнест нэг гол ойлголт байдаг: хэрэглэгчид хэрэгтэй бараа болон үйлчилгээг худалдах.

Тийм учраас хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг хамгийн сайн хангасан бараа үйлчилгээ л амжилтанд хүрдэг. Том асуудал + сайн шийдэл = том амжилт. Энэ томьёог тогтоож аваарай.

Миний амжилтууд надад таалагдахгүй байна

Унших хэрэгтэй бизнесийн тухай ном олон байдаггүй. Гэхдээ Марк Маккормакийн “Харвардын бизнесийн сургуульд юу заадаггүй вэ?” нэртэй номыг унших хэрэгтэй. Маккормакийн хэлж байгаагаар бол аваргуудын гол шинж нь тэд “өөрсдийн амжилтандаа сэтгэл ханадаггүй”.

Ялагдал бол новшийн зүйл

Бүх хүмүүс л алдах бол сайн зүйл гэж ярьдаг. Яагаад гэвэл ялагдах нь зовлон учруулдаг. Хэрэв та их шаналах юм бол юун дээр алдсанаа мэдэж авч дахин энэхүү алдаагаа давтахгүй байх боломжтой. Та илүү хүчтэй, илүү ухаантай болно. Хэрэв та шаналж зовохгүй юм бол ийм зүйл болохгүй. Ялагдахаас айх хэрэггүй, гэхдээ ялагдлаа ялалт гэж андуурах хэрэггүй. Таны зорилго бол ялах.

Дахиад 15 эсвэл 20 ийм санаа бичиж болохоор л байна, гэхдээ гол санаа бол: таныг хөдөлгөж юм хийлгэж байгаа, таны өөртөө тавьж байгаа тэр л зорилт чинь чухал. Ялалт бол үйлдэл!

3
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *