Ойрд дандаа толгой эргээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байсан ийм учиртай байжээ. Хэрэв танд ийм шинж тэмдэг илэрвэл, тоохгүй өнгөрч болохгүй шүү!

2

Толгой эргэх болон ухаан алдах гэж байгаа юм шиг санагдах нь хоорондоо адилхан ойлголт биш юм. Олон хүн эмчид үзүүлж, өөрт илэрч буй шинж тэмдгээ тайлбарлахдаа, эдгээрийг хооронд нь ялгалгүй алддаг. Амархан өөрчлөх боломжтой түгээмэл дадал зуршлуудаас болж дээрх асуудал үүсдэг боловч, толгой эргэхэд нөлөөлж болзошгүй суурь хүчин зүйлс гэж байдаг байна.

Өнөөдөр бид биед илрэх шинж тэмдгүүдийн туслалцаатайгаар таны эрүүл мэндэд ямар асуудал тохиолдоод байгаа талаар хэлж өгөхөөр шийдлээ. Мэдээллийн төсгөлд байгаа бонусыг орхилгүй уншиж, толгой эргэх болон ухаан алдах хоёрын хоорондын ялгааг олж мэдээрэй гэж зөвлөе.

1. Шингэний дутагдал

Заримдаа дээрх асуудлыг шийдэх хамгийн шилдэг арга бол зүгээр л нэг стакан ус уух явдал юм. Шингэний дутагдал эсвэл хэт халалт нь цyсны хэмжээг бууруулдаг. Ингэснээр эргэлтийг хүчтэй болгодог буюу таны тархинд бага хүчилтөрөгч очно гэсэн үг юм.

Хэрхэн засах вэ: Хангалттай ус уух, тэр тусмаа хэрэв та өвдсөн бол.

Хэзээ эмчид үзүүлэх вэ: Хэрэв та 2 литр ус уусан ч гэсэн толгой чинь эргэсэн хэвээрээ байвал, үүнд нөлөөлж буй ямар нэгэн суурь хүчин зүйл байгаа гэж ойлгож болно.

 

2. Сэтгэл зовнил

Сэтгэл зовнил бол түгээмэл илэрдэг зүйл бөгөөд бид үүнийг гадарласан ч бай, үгүй ч бай, энэ шинж тэмдэг ухаан алдах эсвэл бүр толгой эргэхтэй холбоотой байж болно. Бидний биед хэрэв дээрх мэдрэмж бүрмөсөн алга болохгүй бол, гүнзгий амьсгаа авч хариу үйлдэл үзүүлдэг. Бага хэмжээний адреналин тархинд хүрэх үед, ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэмж төрдөг байна.

Хэрхэн засах вэ: Амьсгалаа авч, гаргах болон хэсэг суух.

Хэзээ эмчид үзүүлэх вэ: Хэрэв таны сэтгэл зовнил хяналтаас гарвал, та сандралд орж мэдэх талтай. Тэгэхээр мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь чухал юм.

 

3. Харшил

Таны хулхи тэнцвэрийг хангаж байх үүрэгтэй. Шороо, тоос эсвэл бусад харшил үүсгэгч хүчин зүйлс таны системд нэвтрэхэд, чихэнд бөглөрөл эсвэл үрэвсэл бий болдог бөгөөд ингэснээр таны бие даралтыг тогтворжуулж, хариу үйлдэл үзүүлэх магадлалтай. Үр дүнд нь ухаан алдах гэж байгаа юм шиг санагдана.

Хэрхэн засах вэ: Хэрэв таны харшил хоол хүнснээс болдог бол, хоолны дэглэмээ өөрчлөх эсвэл эмчилгээ авахгүй байгаа тохиолдолд тодорхой төрлийн цэцэг болон амьтдаас татгалзах хэрэгтэй.

Хэзээ эмчид үзүүлэх вэ: Харшлын эмч дээр очиж, эмчилгээ хийлгүүлэх нь чухал бөгөөд ингэснээр шинэ төрлийн харшил туссан эсэхийг тодорхойлуулах боломжтой.

 

4. Хөгшрөлт

50-иас дээш насны хүмүүсийн хулхинд өөрчлөлт орж эхэлдэг. Энэ хэвийн физиологийн өөрчлөлт таныг буруу байрлалаар унтаж, сэрсний дараа ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлнэ.

Хэрхэн засах вэ: Удаанаар орноосоо босох.

Хэзээ эмчид үзүүлэх вэ: Хэрэв дээрх мэдрэмж хэдэн минутын дараа ч гэсэн давтамжтайгаар илэрвэл эсвэл тогтмол илэрвэл.

 

5. Цyсан дахь сахар багасах

Хэрэв та хоолоо сайн идэхгүй байх эсвэл хэрэв та чихрийн шижин өвчин туссан бол, магадгүй таны цyсанд хангалттай хэмжээний сахар байхгүй болсон гэсэн үг юм. Таны бие үлдсэн сахарыг нөөцлөх бөгөөд тархи бага энергитэй болж, ингэснээр танд ухаан алдах гэж байгаа юм шиг санагдана. Учир нь энерги багасч шаардлагатай эрxтнүүдэд хүрч чадахгүй байгаатай үүнийг холбож ойлгож болно. Чихрийн шижин өвчнөөс болж, мөн хулхи асуудалд орж болох бөгөөд үр дүнд нь бас ухаан алдах гэж байгаа юм шиг санагддаг байна.

Хэрхэн засах вэ: Жүржийн шүүс уух, жүрж идэх эсвэл инсулины хэмжээгээ тогтворжуулах.

Хэзээ эмчид үзүүлэх вэ: Хэрэв юм идсэний дараа дээрх шинж тэмдэг илэрвэл, та эмчид үзүүлэх цаг болжээ гэж ойлгож болно.

© depositphotos.com

 

6. Спорт

Спорт зүрх судасны дасгал болж өгдөг бөгөөд зүрхний хэмнэлийг удаашруулж, тогтворжуулах ач тустай. Гэхдээ заримдаа огцом байрлалаа солих үед, ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг.

Хэрхэн засах вэ: Сайн халаалт хийх болон спортоор хичээллэсний дараа удаан алхах, тэр тусмаа хэрэв танд ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэгдвэл.

Хэзээ эмчид үзүүлэх вэ: Дээрх мэдрэмж үргэлжлүүлэн мэдрэгдсээр байвал, ямар ч амарсан мэдрэмж төрөхгүй үед, суусны дараа эсвэл спортоор хичээллээгүй үед гэнэт мэдрэгдэхэд, эмчид үзүүлэх шаардлагатай.

 

7. Эм бэлдмэлийн сөрөг нөлөө

Бүх эм бэлдмэлд сөрөг нөлөө байдаг. Тэдгээрийн нэг нь ухаан бaлартах мэдрэмж юм. Шээc xөөх эм үүний нэг жишээ билээ.

Хэрхэн засах вэ: Тухайн эмний хэрэглэх заавартай танилцах, хангалттай ус уух, бас эмчилгээний үед сайн хооллох.

Хэзээ эмчид үзүүлэх вэ: Байнга. Илэрч байгаа шинж тэмдгүүдээ жагсааж бичээд эмчид үзүүлээрэй. Ингэснээр танд тохирох тун, хэмжээг хэлж өгнө.

 

8. Цyсны даралт багасах

Ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэмж төрөх үед, ихэнхдээ цyсны даралт ямар нэгэн байдлаар багассан байдаг. Мэдрэлийн системд доголдол үүссэнээр, цyсны даралтыг тогтворжуулах үйл ажиллагаа гэнэт асуудалтай болж, үр дүнд нь ухаан бaлартах мэдрэмж төрдөг.

Хэрхэн засах вэ: Өндөр настнуудын хувьд, энэ шинж тэмдэг илрэх үед, унахаас сэргийлж, болгоомжлох хэрэгтэй.

Хэзээ эмчид үзүүлэх вэ: Хэрэв танд байнга ийм мэдрэмж төрөх болсон бол, тогтмол эмчийн хяналтанд байх ёстой. Эмийн эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай.

 

9. Зүрхний шигдээс болон цyс харвалт

Хэрэв ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэмж цээж өвдөх, амьсгал давчдах, дотор муухайрах, бас гар өвдөх зовиуртай хамт илэрвэл, энэ нь цyс харвах гэж буйтай холбоотой байдаг. Өндөр настнуудын хувьд ямар нэгэн шинж тэмдэг илрэлгүйгээр цyс харвалт эсвэл зүрхний шигдээс шууд тохиолддог эрсдэлтэй.

Хэрхэн засах вэ: Аспирин хэрэглэх эсвэл бусад цyс шингэлэгч уух, бас түргэн тусламж дуудах.

Хэзээ эмчид үзүүлэх вэ: Байнга, хэрэв танд цyс харвах эсвэл зүрхний шигдээс болох гэж байгаа юм шиг санагдвал.

 

Бонус: Ухаан алдах гэж байгаа юм шиг мэдрэгдэх болон толгой эргэх

Ухаан алдах гэж байгаа юм шиг санагдах мэдрэмж, жишээ нь та унтаж байгаад сэрснийхаа дараа эсвэл огцом босох үед. Толгой эргэхээс өөр бөгөөд таны байгаа өрөө эргэлдэж байгаа юм шиг эсвэл хэрэв та хөдөлж байхад зогссоор байгаа юм шиг санагдана.

Толгой эргэх шинж тэмдэг илрэхэд байнга эмчийн хяналтанд байх хэрэгтэй. Учир нь цyс багадалт, Меньерийн өвчин, Паркинсоны өвчин эсвэл хулхин дахь болруудын бүтцэд өөрчлөлт орсонтой холбоотой байж болно.

© shutterstock.com

Танд урьд өмнө ухаан бaлартах эсвэл толгой эргэх мэдрэмж төрж байсан уу? Хэрэв дээрх шинж тэмдгүүд илрэх үед, асуудлыг шийдэхэд туслах зөвлөгөө байгаа бол, сэтгэгдэл үлдээх хэсгээр дамжуулан мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

15
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Juldizbek Makhsat

    Juldizbek Makhsat

    2019/12/09 at 09:31

    Х Айжка Х.

  2. Dvger Erdenebat

    Dvger Erdenebat

    2019/12/09 at 12:59

    MONGOL.ULCIN.ZAGIN.GAZRIN.DOOR.TUCGAI.NUUBJIND.BAIGAA.ENGIN.IRGEDIG.XORIOND.BAIGAAENGIN.IRGEDIG.GARGAX.SHAARDLAGTAI.NAINA.ZACGIN.GAZARIN.OMNO.JAGCAAL.ZUGLAALD.OROLZOJ.BAIGAA.BYX.XYMYYCD.XAMATAI.ACUUDAL.SHY.UJIR.N.TA.BYGDIN.XAMAATAN.CADAN.TORLYYD.YR.XYYXEDYYD.OLNOOROO.AMIDARJ.BAIGAA.TUL.IARALTAI.TUCLAX.SHAARDLAGA.BAINA.

  3. Dvger Erdenebat

    Dvger Erdenebat

    2019/12/09 at 13:11

    MONGOL.ULCIN.ZACGIN.GAZRIN.DOOR.TUCGAI.NUUBJIND.DELXIN.XOER.XAR.NYXENI.TATLALZAL.TYLXELZELIN.DOLGION.XUBIARLAGJ.APRAT.DURAN.ABIA.AJILUULJ.XYMYYCYYDIN.IARAIAG.JAGANJ.BAIDAG.BOGOOD.ENE.N.DURAN.ABIA.N.GAZAR.XODLOLT.ZUNAMI.MOCTLOG.TRONTO.SHUURGA.CALXI.YYCGEX.PERUMUDIN.GURBALJINGIN.NYXTEI.XOLBOOTOI.UJIR.YYNIG.AJILUULJ.BAIGAA.ZAGDAA.TAGNUUL.ARMIN.XUUL.BUC.OBIZER.DARGA.ZERGYYDIG.TUXAIN.NUUZ.TOXOOROMJIG.ARD.TYMENDEE.YZYYLJ.XARUULJ.XURAALGAX.SHAARDLAGTAIG.ZAGDAAGIN.XUSHUUJ.GENERAL.BAACTIN.PYREBT.XATUU.ANXAARUULJ.ARD.TYMENEE.TAGNAN.TURSHIX.XILC.XEREG.XYLEELGEX.ACUUDALIG.TACLAN.ZOGCOOJ.GAZAR.DOOR.BARILAGIN.MATERIAL.BARAA.BAAZ.NARANTUULIN.ZAXIN.JENJYYDIN.ACUUDAL.DOLARIN.IX.XEMJEENI.GYILGEEG.XUUL.BUC.BAIDALAAR.XIJ.GYIZETGEXIG.XATUU.XORIGLOX.SHAARLAGTAIGAAC.GADNA.XAMGIN
    JUXAL.GAZRIN.GYNEEC.URANI.ZOMIN.XIMIN.OLON.XORT.BODIC.GADAGSHLUULJ.BAIGAA.N.XYMYYCYYDED.XORT.XABDAR.YYCGEJ.AMIG.N.XONOOJ.BAIGAAG.XATUU.ANXAARUULJ.BAINA

  4. Baatarhuu Batsaikhan

  5. Yg inged bdiin

  6. Хулан Даваасүрэн

    Хулан Даваасүрэн

    2019/12/09 at 17:13

    Б. СүнжидмааБ. Сүнжидмаа

  7. Ц. Бат Тулга

    Ц. Бат Тулга

    2019/12/09 at 17:59

    battulga zultsetseg

  8. Cel Mg

    Cel Mg

    2019/12/09 at 18:56

    Tsolmon Erkhembayar

  9. Zezegee Schatz

    Zezegee Schatz

    2019/12/09 at 21:23

    Nandin Tsetseg

  10. Boloroo Uranbolor

    Boloroo Uranbolor

    2019/12/09 at 21:58

    Dashmaa Tumurbat

  11. Gantsetseg Gantsetseg Ganaa

    Gantsetseg Gantsetseg Ganaa

    2019/12/09 at 23:01

    Yag ingeed bga yu we

  12. Цолмон Цоомоо

    Цолмон Цоомоо

    2019/12/09 at 23:57

    Yg tegj bna olon hun nuursnii utaaniih bhaa

  13. Khongor Zul

    Khongor Zul

    2019/12/10 at 12:43

    Стим ‘Д хайра уншаарай

  14. Bulgantogtoh Myhlai

    Bulgantogtoh Myhlai

    2019/12/10 at 21:09

    Тарианы гаж нөлөө гарах уу 4 сар болчихлоо толгой эргээд өвдөлт өгөөд дагзруугаа хаана үзүүлэх вэ

  15. С. Норжмаа

    С. Норжмаа

    2019/12/10 at 21:38

  16. Baysgalan Baysgalan

    Baysgalan Baysgalan

    2019/12/10 at 23:42

    Bayasgalan Purev

  17. Рэнцэн Д.

    Рэнцэн Д.

    2019/12/11 at 20:16

    0

  18. Ganaa Ganaa

    Ganaa Ganaa

    2019/12/12 at 12:01

    Batjargal Oogii

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *