Үүнийг хэрэглээд сарын дараа би өөрийгөө хэдэн насаар залуу болсноо мэдсэн! Долоо хоногт 2 удаа нүүрэндээ анхаарал тавиарай

2

Овьёос, гадил, будаа, хушга, цөцгий – өглөөний цайндаа идэх зутангийн жор шиг л санагдаж байна уу? Өглөөний эрүүл хоолны жор мөнөөс мөн. Энэхүү жор хүний бие махбодийг дотроос нь эрүүлжүүлж шим тэжээлээр хангаад зогсохгүй мөн гаднаас нь ч бас гоо сайхан болгож чадна. Орц болгон өөрийн гэсэн шим тэжээлтэй, нүүр царайны эрүүл мэнд, гоо сайханд эерэг нөлөө үзүүлэх ажээ.

Залуужуулах өндөр үр дүнтэй маскыг танд танилцуулах гэж байна. Ядарсан, өнгөө алдсан, хөгширсөн арьсыг сэргээх бодис агуулсан маск юм. Аль ч насныхан хэрэглэж болно. Хамгийн сайхан нь энэхүү масканд орох орцууд айл болгонд бэлэн шахуу байх ажээ.

Гэрийн нөхцөлд бэлдэх залуужуулах маск

Орц:

  • 1 ц.х сүү эсвэл цөцгий
  • 1 ц.х нунтаг будаа
  • 1 ц.х нунтаг овьёос
  • 1 ц.х нунтаг хушга
  • 1/3 болж зөөлөрсөн гадил
© DepositPhotos

 

Бэлтгэх болон хэрэглэх арга:

1. Будаа, овьёос, хушгаа тус тусад нь кофе бутлагчаар гурил шиг болтол буталж нунтаглана. Нарийн ширхэгтэй шүүрээр шүүгээрэй.

 

2. 1/3 хэмжээтэй гадилаа сэрээгээр нухаж нухаш бэлдэнэ. Сүү эсвэл цөцгийгөө нэмнэ.

 

3. Нунтагласан будаа, овьёос, хушгаа дээрээс нь хийнэ. Хэрвээ зуурмаг шингэн санагдвал бага зэрэг овьёосны гурил нэмээрэй.

 

4. Нүүрээ скрабаар цэвэрлээд бүлээн усаар угаана. 5 минут нүүрэн дээрээ бүлээн усанд дүрсэн алчуур тавьж арьсны нүхнүүдийг нээх хэрэгтэй.

5. Маскыг түрхээд 15-20 минут байлгана. Маск хатахаар арьс таталдаж мэдрэгдэх юм, тэр үед нь бүлээн усаар нүүрээ угааж цэвэрлээрэй.

 

6. Нүүрэндээ өөрийн хэрэглэдэг дурын тосыг түрхээд энэ удаагийн арчилгааг дуусгана.

Илүү өндөр үр дүнд хүрэхийн тулд нэг өнжөөд уг маскыг тавьж болно. Хуурай орцуудыг нунтаглан хадгалж болох бол гадилын хувьд заавал шинийг хэрэглэх хэрэгтэй.

Будаатай энэ төрлийн маск нь нүүрний арьснаас гулсахгүй тул хэрэглэхэд маш таатай. Тиймээс маск тавьсан үед цагийг өөрт ашигтайгаар гэрийн ажлаа хийж өнгөрөөж болох юм. Мөн дуртай кино, олон ангит киногоо үзэж байхдаа маскаа тавьсан ч болно.

© DepositPhotos

Самрын тос арьсны гүнд аажим шингэж судасны ханыг бэхжүүлэхээс гадна нүүрэн дээр ил харагдах хялгасан судсыг багасгадаг. Будаа – бас л мөн гайхалтай орц: арьсыг өөгүй болгох, нүхийг агшаадаг. Будаанд агуулагдах антиоксидант нь арьсанд шингэсэн хорт бодисыг гадагшлуулна. Цөцгийнд агуулагдах биологийн идэвхтэй бодис нь арьсны эд эсийг сэргээхээс гадна арьсны гүнд агуулагдах өөрийн чийгшлийн түвшинг тэнцвэржүүлж өгдөг байна. Овьёос нь арьсыг цайруулахын зэрэгцээ барзгарыг нь багасгана.

Уг маскыг удаан хугацаагаар тогтмол хэрэглэж чадвал арьс илүү зөөлөн, булбарай жигд болох ажээ. Яг л торго гэсэн үг. Арьсны ядарсан байдал үгүй болж арьсны өнгө өөрийн эрхгүй сэргээд эрүүлжээд ирнэ. Гоо сайханчдын зүгээс уг маскыг 50-иас дээш насныхан заавал хэрэглэхийг зөвлөжээ.

Байгалийн цэвэр гаралтай бүтээгдэхүүний орцтой маск хэрэглэхийг хичээгээрэй. Уг жорыг мартахгүйн тулд Facebook-ээр бусадтайгаа хуваалцаарай!

7
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Welfare Hs

    Welfare Hs

    2019/12/10 at 20:35

    Зол Заяа

  2. Mergenchimeg Chimgee

    Mergenchimeg Chimgee

    2019/12/10 at 22:01

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *