Хүмүүсийн Google-ээс хамгийн их хайлт хийдэг, алдартай 8 асуултын хариулт

2

Бидний толгойд ямагт бодогддог боловч хариултыг нь төдийлөн сайн мэддэггүй олон асуултууд бий. Интернэт сүлжээ хөгжсөн энэ үед тэдгээр асуултуудын хариултыг хялбархан олох боломжтой болоод буй билээ. Манай сайт уншигч танд хүмүүсийн Google-ээс хамгийн их хайдаг 8 асуултын хариултыг хүргэж байна.

1. Муурнууд яагаад угаалтуурт туйлын дуртай байдаг вэ?

© Shutterstock, © Shutterstock

Бидний хайртай гэрийн тэжээвэр амьтан болох мууранд угаалтуурт дурлах олон шалтгаан бий. Тэдний хувьд сэрүүн газарт туйлын дуртай бөгөөд өндөр, жижигхэн газарт байх нь тэдэнд хамгаас аюулгүй мэдрэмжийг төрүүлдэг ажээ. Түүнчлэн тэд зүгээр л цангасан үедээ угаалтуур луу очих нь ч бий.

 

2. Тэнгэр яагаад цэнхэр өнгөтэй байдаг вэ?

© Unsplash, © Shutterstock

Цэнхэр өнгөний долгион бусад өнгөнүүдээс илүү богино долгион үүсгэн тардаг бөгөөд нарнаас ирэх цагаан туяа дэлхийн агаар мандалд орж ирэхдээ агаарын молекулд ойж цэнхэр болон туяардаг ажээ.

 

3. Муурнууд яагаад хүржигнэдэг вэ?

© Shutterstock, © Shutterstock

Муурнууд өөр хоорондоо хүржигнэн харилцдаг. Хамгийн сонирхолтой нь жаргалтай сайхан үедээ л хүржигнэн дуугардаг гэж боддог бидний ойлголт ташаа бөгөөд муурнууд айх, тавгүйтэх, стресстэх зэрэг олон төрлийн мэдрэмжүүдээ ийн илэрхийдэг байна. Түүнчлэн муурнууд эзэн рүүгээ хүржигнэн дуугарч өөртөө анхаарал тавихыг хүсэх нь ч бий.

 

4. “Бид яагаад чамайг ажилд авах хэрэгтэй гэж?”

© Shutterstock, © Shutterstock

Мэдээж хэрэг энэ асуултад тохирох тогтсон нэг хариулт үгүй боловч энэ асуултад өөрийгөө хэт дөвийлгөн хариулахгүй байхыг танд зөвлөх байна. Харин үүний оронд та бусдаас өөрийгөө ялгаруулж харуулахын тулд өөрийн зорилтоо тодорхой өгүүлж, тус байгууллагад өөрийн тань бүтээлч байдал ямар давуу тал өгөх талаар ярих нь зүйтэй болов уу.

 

5. Яагаад өндөр жил гэж байдаг юм бэ?

4 жил тутамд нэг удаа 2-р сар 29 хоногтой болдог билээ. Тэгвэл 4 жилийн хугацаанд жил бүр 6 цаг буюу нийт 24 цаг илүү гарч хуримтлагдаж байдгийг хүн төрөлхтөн хуанлид өндөр жил хэмээн нэрийдэж өдөр нэмж оруулж хэвшсэн ажээ.

 

6. Муурнууд яагаад өргөст хэмхнээс айдаг вэ?

© Unsplash, © Shutterstock

Чухам яагаад өргөст хэмх тэднийг айлгадаг талаар шууд хариулт байдаггүй боловч энэ тухай судалгаанууд бий. Тухайн судалгаануудын үр дүнд муур магадгүй өргөст хэмхнээс ялгардаг содон үнэрнээс зaйлсхийдэг, муур өргөст хэмхийг могой гэж эндүүрч хардаг гэх мэт магадлалуудыг дэвшүүлжээ. Мөн муурнууд магадгүй өргөст хэмхнээс айх бус араас нь гэтэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг тул зүгээр л зaйлсхийдэг ч байх магадлалтай гэжээ.

 

7. Гал cөнөөгчдийн машин яагаад заавал улаан өнгөтэй байдаг вэ?

© Shutterstock, © Glenn Highcove/Shutterstock

Дээр үед ихэнх машинууд хар өнгөтэй байх цагт гал сөнөөгчид машинаа улаан өнгөөр будаж бусад машинуудаас ялгаатай содон болгодог байсан түүх бий. Түүнчлэн нэмэлт цалингүй ажилладаг байсан гал командын ажилтнууд хамгийн хямдхан байдаг улаан өнгийн будгаар машинаа буддаг байсан гэх таамаг ч байдаг ажээ.

 

8. Ноход яагаад зүлэг өвс иддэг вэ?

© Shutterstock, © Shutterstock

Ноход зүлэг өвс идэх нь ходоод гэдэсний үйл ажиллагаагаа сайжруулах, ходоодны шимэгч хорхойг дарах, амин дэм авах зэрэг олон шалтгаантай байх магадлалтай. Түүнчлэн нохой бол олон төрлийн хүнс хэрэглэх чадамжтай амьтан тул зүгээр л өвс ногоо идэх дуршил хөдөлсөн үедээ иддэг ч байх боломжтой ажээ.

Дээрх асуултууд өмнө нь таны толгойд орж ирж байсан уу?

19
ГайхмаарГайхмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *