
Бидний нүд заримдаа биднийг гайхалтай хуурч дөнгөдөг гэхэд буруудахгүй, тэр тусмаа хуурмаг үзэгдлийг харах үед. Зэрвэс хараад өнгөрөхөд зарим нэг зураглал хачирхалтай байдлаар харагддаг ч, сайтар тогтож харах үед энгийн үзэгдэл болохыг нь мэддэг. Энэ бол яагаад бид зарим зүйлсийг анх харсан чигээр нь санадаггүй болохын шалтгаан юм. Гэхдээ зүгээр л бидний амьдралд хуурмаг үзэгдэл гэх үү эсвэл тохиромжтой өнцгөөс авсан торгон агшныг алдалгүй авсан фото зураг гэх үү, хачирхалтай хуурмаг үзэгдлүүд байсаар байдаг.
Бид та бүхэнд зэрвэс хараад өнгөрөхөд огтхон ч ойлгож чадахгүй 20 фото зургийг хүргэж байна. Эдгээр зургуудын учрыг нь олох хүртэл, анхаарлыг чинь өөртөө татсаар байх болно.
1. “Алив давхиарай морь минь!”

2. Энэ бол нуурын тусгал биш

3. Гулливер үлэмж биетүүдийн газарт. Орчин үеийн шинэчилсэн хувилбар:

4. Та урьд өмнө жинхэнэ морин биетэй хүнийг харж байсан уу? Харин бид хүн биетэй морийг олж харлаа

5. Эдгээр хүмүүс хавханд ороогүй, энэ бол зүгээр л шат

6. Энэ бол хүмүүсийг доошоо харахад хүргэх энгийн жишээ

7. Нохойгоо үргэлж гөлөг хэвээрээ үлдээсэй гэж хүссэн ч, зарим нэг зүйл буруугаар эргэх үед:

8. Энэ бол Өмнөд Солонгос дахь бодит кафе, уран зураг биш

9. Гарцаагүй Австралид л байх

10. Бид энэ iPad-ийг олж харах хүртэл, хэн нэг нь дээр нь суугаагүй гэдэгт итгэлтэй байна.

11. Эцэг эх чинь 30 гарсан чиний гэрт ирэх үед:

12. “Энэ Лондонгийн зураглал яг л бичлэг шиг харагдаж байна.”

13. Волдеморт, энэ дахиад л чи юу?

14. “Khaleesi! Би энэ удаа алдаа гаргахгүй ээ!”

15. “Khaleesi! Би чамд сүүлийн удаа хэлье, луугаа хараа… Өө, нохой минь, энэ чи байж шүү дээ!”

16. Дараагийн удаа хэрхэн хүмүүсийг айлгах талаар нууц уулзалт хийж буй сүнснүүд шиг харагдаж байна.

17. Та магадгүй энэ нүдний шилийг хараад гайхширсан байх, гэхдээ энэ бол зүгээр л гэрлийн чийдэнгийн тусгал.

18. Тэр энэ зургийг авахуулахын тулд уйгагүй хөдөлмөрлөсөн байх. Бид түүнийг зөв өнцөг авах гэж дор хаяж 5 минут болсон гэдэгт эргэлзэхгүй байна.

19. “Манай муур хөвж байна”

20. “Хөөе! Чи чинь ямар гээчийн юмаа наанаа хийгээд байгаа юм бэ! Энэ чинь олон нийтийн бие засах газар биш шүү дээ… Өө уучлаарай, би тэгж хэлэх гээгүй юм шүү.”

Аль зураг нь хамгийн ихээр таны анхаарлыг татаж, эргэн тойрноо ч үл умартан, зураг руу ширтэхэд хүргэсэн бэ?








Бат-Эрдэнэ Г.
2019/08/21 at 18:07
Yagaad zuragnuudiinhaa deer teneg2 ym bichchihsen ym be neg l evgui hha
А' Мөнхтөр
2019/08/22 at 00:58
12 deer video bn gj bodood uzeh gj der n darla shd hha
Гүнжийн Ээж
2019/08/22 at 22:08
Herlen Kherlen nza untsug neeree chuhal yum bna
Uyral Angel
2019/08/23 at 01:27
Uchral Uchranzit
Zolzaya Zolzaya
2019/08/23 at 12:31
masajnii sandal deer suugaad huluu dotor tald n orulsan l bna kk
Munguntsetseg Munguu
2019/08/23 at 14:07