
Grand Sport Vitesse 1 хэмээн нэрлэгдсэн цор ганцхан хувь энэ машин Сингапур руу илгээгдэх аж. Захиалагчийнх нь нэр хараахан тодорхойгүй уг машиныг бүтээхэд 200 орчим цагийн гар ажиллагаа шаардагдсан байна. Хар болон шар өнгөөр будагдсан энэхүү гайхалтай төмөр хүлгийн 1200 морины хүчтэй хөдөлгүүр нь 0-100 км/цагийн хурдыг 2,6 секундэд авах чадалтай юм.
Дэлхийн автомашины үйлдвэрлэлийн түүхэн дэх хамгийн хурдан машин болсон Bugatti Veyron загварын хэд хэдэн хувилбарууд танилцуулагдаж байжээ. 2005 онд танилцуулагдсан анхны загвар 1001 морины хүчтэй байсан ба 405 км/цаг хүртэлх дээд хурдыг авдаг аж. Түүний дараах загваруудаас хамгийн хүчирхэг нь 1200 морины хүчтэй, цагт 431 км хүртэл хурдалдаг загвар байв.
Bugatti-гийн шинэ загвар 2016 онд гарах боловч энэ нь Veyron-ы халаа биш юм байна. Нийтдээ[tweetable] 1500 морины хүчтэй холимог хөдөлгүүрт энэ машин нь 8,0 литрийн W16 хөдөлгүүр болон цахилгаан мотороор тоноглогджээ[/tweetable].
Энэ машины тухай нарийвчилсан мэдээлэл байхгүй байгаа ч одоогийн Veyron-оос илүүгээс гадна цагт 435 км хурдлах гэнэ. [tweetable]Энэхүү загвар нь Bugatti брэндийн цуваан дахь цорын ганц загвар болж байгаа ажээ[/tweetable].








Ankhaa Lorenza
2014/08/23 at 12:43
100d 150iddeg gsn unen uu
Ankhaa Lorenza
2014/08/23 at 12:43
100d 150iddeg gsn unen uu
Ankhaa Lorenza
2014/08/23 at 12:43
100d 150iddeg gsn unen uu
Ankhaa Lorenza
2014/08/23 at 12:43
100d 150iddeg gsn unen uu
Ankhaa Lorenza
2014/08/23 at 12:43
100d 150iddeg gsn unen uu
Ankhaa Lorenza
2014/08/23 at 12:43
100d 150iddeg gsn unen uu
Зочин
2015/08/05 at 17:48
Сэтгэгдэл Bishee, hamgiin deed hurdaaraa dawhihad buyu 405 km tsagiin hurdtai dawhihad 12 minutand 150 l binzeniig shataadag.