Нүүрэн дээрх илүүдэл үснээс салахад тань туслах, хэрэгжүүлэхэд хялбар 6 зөвлөгөө

0

Нүүрэн дээр бага хэмжээний үс байх нь энгийн үзэгдэл боловч бүдүүн ширхэгтэй хар үс ургах нь гоо сайхны хувьд олон хүний шүдний өвчин болдог билээ. Дааврын тэнцвэргүй байдлаас үүдэлтэйгээр бий болдог энэ явдлыг шинжлэх ухаанд гирсутизм хэмээн нэрийддэг ажээ. Тэгвэл манай сайт уншигч танд нүүрний илүүдэл үсийг эрүүл аргаар арилгах зөвлөгөөнүүдээс хүргэж байна.

1. Гаатай цай уух

© Shutterstock.com, © Unsplash.com

Таатай үнэртэй, гайхалтай амттай гэдгээрээ онцлогтой гаатай цай нь мэдрэлийн эсийг амрааж, цусан дахь эр дааврын хэмжээг бууруулдаг байна. Өдөрт 2 аяга гаатай цай ууснаар нүүрний илүүдэл үсний ургалт буурдаг аж.

 

2. Лаванда болон цайны охь түрхэх

© Depositphotos.com, © Depositphotos.com, © Shutterstock.com

Эфирийн тосыг хүн төрөлхтөн олон зууны туршид арьс арчилгаа, гоо сайханд зориулан хэрэглэж ирсэн түүхтэй. Тэгвэл лаванда болон цайны охь зэрэг нүүрний илүүдэл үсний ургалтыг багасгах үйлчилгээтэй эфирийн тос ч мөн бий ажээ.

 

3. Транс тосны хэрэглээг багасгах

© Pexels.com, © Shutterstock.com

Амтат жигнэмэг таны ходоодыг баярлуулж, эрч хүч нэмдэг байж болох ч транс тосны агууламж нь биед сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай байдаг ажээ. Транс тос нь зүрх судасны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхөөс гадна илүүдэл үсний ургалтыг нэмэгдүүлдэг үйлчилгээтэй.

 

4. Дасгал хөдөлгөөн идэвхтэй хийх

© Pexels.com, © Pexels.com

Идэвхтэй хөдөлгөөнтэй байна гэдэг нь эрүүл байхын үндэс гэдгийг уншигч та андахгүй биз ээ. Тодруулбал өдөрт 30 орчим минут идэвхтэй дасгал хийснээр биеийн жин тэнцвэржиж, бие эрүүлжихээс гадна нүүрэн дээрх илүүдэл үсний ургалт ч удааширдаг байна. Үүний учир нь илүүдэл жин нүүрний илүүдэл үс ургахад нөлөөлдөгтэй холбоотой.

 

5. Чихрийн хэрэглээгээ хязгаарлах

© Photo Win1 / Shutterstock.com

Хэрэв та нүүрний илүүдэл үстэйгээ тэмцдэг ч чихрийн хэрэглээ ихтэй бол түүнийгээ хязгаарлахыг зөвлөж байна. Бие дэх инсулин дааврын хэмжээ өндөр байх нь дааврын ялгаруулалтад нөлөөлж, нүүр, хүзүү, гар, хөлөөр үс ургах нөхцлийг бүрдүүлж байдаг аж.

 

6. Ус сайн уух

© Shutterstock.com, © Shutterstock.com

Усны хэрэгцээгээ бүрэн хангах нь эрүүл мэнд төдийгүй гоо сайхны хувьд ач холбогдолтой. Хангалттай хэмжээний ус ууснаар хүний биеийн бодисын солилцоо сайжирч, арьс толигор болохоос гадна нүүрэн дээрх үсний ургалт удаашрах нэгэн шалтгаан болдог аж. Иймээс өдөр 6-8 аяга ус тогтмол ууж хэвшээрэй.

33
ГоёГоё
14
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
9
БурууБуруу
9
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
4
Ха ХаХа Ха
4
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *