Дэлхийн хамгийн ер бусын мөнгөнүүд

0

Дэлхийн хамгийн ер бусын мөнгөнүүд


Дэлхийн улс гүрнүүдийн иргэд мөнгөн тэмдэгт болон зоосон мөнгийг арилжааны хэрэгсэл болгон ашигладаг. Дэлхийн түүхийн олон үе шатанд төлбөрийн янз бүрийн хэрэгсэл, хэлбэрүүд байсан бөгөөд он жил өнгөрөх хэрээр хувьсан өөрчлөгдөж ирсэн энэхүү арилжааны хэрэгслүүдийн дунд чулуу, металл саваа, геометрийн дүрс болон бусад ер бусын хачирхмаар эд зүйлсүүд ч байжээ. Дэлхийн улсуудын түүхэнд маш олон янз бүрийн зооснууд байдгийн дотроос хамгийн онцгой, өвөрмөц зооснуудын зургуудыг товч тайлбарын хамт та бүхэнд сонирхуулахаар нийтэлж байна.

Раи чулуун зоос

Микронези улс дахь Яп арлын иргэдийн хувьд Раи чулуу нь төлбөр төлөх хэрэгсэл юм. Дундаа нүхтэй, 1,5-6 метрийн диаметртэй дугуй Раи зоосыг шохойн чулуугаар хийдэг. Чулуун зоосны диаметрийн хэмжээ болон жингээс үнэ нь хамаардаг байна.

Африкын Кисси мөнгө

Баруун Африкын зарим хэсэгт 20-р зууныг хүртэл нэг үзүүртээ Т үсгийн хэлбэртэй, нөгөө үзүүртээ жижиг хүрз хэлбэртэй, 33-36 сантиметрийн урттай эрчилсэн төмөр савааг мөнгө болгон ашигладаг байжээ. Тэд энэ мөнгөө Кисси хэмээн нэрлэдэг байсан бөгөөд голчлон оршуулах ёслолд ашигладаг байв. Ихэвчлэн багцаар нь хэрэглэдэг байсан Киссигийн тухайд жишээ дурдвал, нэг үнээ 20 ширхгийн багцтай 100 хэлхээ Киссигийн үнэтэй гэх мэт.

Хамгийн том зоос

Нэг сая канад долларын үнэтэй энэхүү канад зоос 100 килограмм жинтэй бөгөөд 99,9 хувийн цэвэр алтаар хийгдсэн энэ зоос 2011 оны байдлаар Дэлхийн хамгийн том зоос гэгдэж байжээ.

2011 оны 10-р сард Австраличууд Дэлхийн хамгийн том алтан зоосыг бүтээжээ. Нэг тонн гаруй жинтэй, цэвэр алтан энэ зоос 12 сантиметрийн зузаан, 80 сантиметрийн диаметртэй аж. Зоосыг цуглуулагчид болон худалдан авагчдад зориулж, платин, мөнгө, алтаар зоос урладаг Баруун Австралийн Perth Mint үйлдвэр бүтээсэн байна.

Хамгийн жижигхэн зоос

Түүхээс авч үзвэл Дэлхийн хамгийн жижигхэн зоосыг 1336–1646 онд Энэтхэгт байсан Вижаянагарагийн эзэнт улсад ашиглаж байсан ба Тара хэмээн нэрлэгддэг байсан энэ зоосны диаметр ердөө дөрөвхөн миллиметр бөгөөд жин нь 1,7 гр байжээ.

Хамгийн жижигхэн дурсгалын зоос

Энэ 2012 онд Нэгдсэн Вант улс хатан хаан 2-р Элизабетийн хатан хааны титмийг өвлөн авч, хатан хааны сэнтийд заларсны 60 жилийн ойд зориулж, хатан хаан 2-р Элизабетийн хөрөг бүхий хамгийн жижиг очир алмаазан зоосыг бүтээжээ. Энэ зоосны диаметр ердөө 750 нанометр бөгөөд энэ нь 0.000075 сантиметр гэсэн үг юм.

Сомалийн ер бусын геометрийн дүрст мөнгө

Гурван хэмжээст геометрийн биет бүхий мөнгөнүүдийн конус хэлбэртэйг ус, пирамид хэлбэртэйг гал, цилиндр хэлбэртэйг мод, куб хэлбэртэйг металл хэмээн нэрлэдэг байна.

Сомаличууд мөн гитар, машин, мотоцикл гэх мэт хачирхалтай хэлбэртэй зооснууд хэрэглэдгээрээ алдартай.

Фибер материалаар хийсэн ховор төрлийн зоос

Япон дахь Манжийн ноёрхлын үед Юань Макьчжоу-го гэгдэх энэ зоосыг хэрэглэдэг байсан ба 1944-1945 оны үед металлыг хязгаарладаг байсан учир 1 ба 5-тын зооснуудыг картонтой төстэй бор болон улаан өнгийн материалаар хийдэг байжээ.

Модон мөнгө

Канадын Муз Жо хотод модон мөнгө хэрэглэдэг байжээ. Дэлхийн хоёрдугаар дайны дараа ховор байсан энэ материал нь өнөө цагт бол туйлын түгээмэл материал юм.

Ариун устай мөнгөн зоос

Дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг, Палау үндэстнүүд 2007 онд маш өвөрмөц зоос гаргасан нь Францын Лурдес дэх ариун газраас авчирсан ариун усыг агуулсан жижиг лонх бүхий Гэгээн Марияг дүрсэлсэн мөнгөн зоос байжээ.

Сансрын мөнгө

Дэлхий дээр ашиглагддаггүй, зөвхөн сансрын жуулчдад зориулагдан бүтээгдсэн энэ мөнгийг Лейцестерийн их сургууль болон Сансар судлалын үндэсний төвийн эрдэмтэд бүтээсэн бөгөөд Quid (Quasi Universal Intergalactic Denomination) хэмээн нэрлэгджээ. Сансар огторгуйд зорчих явдлыг дэмжих зорилготойгоор бүтээгдсэн энэ мөнгө нарны аймгийн гаригуудын зурагтай ба нууцлалын өндөр зэрэглэлтэй аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. watuus

    2012/12/07 at 14:53

    nice medee bna

  2. Зочин

    2012/12/07 at 15:49

    япон дахь манжийн ноёрхлын үед юань макьчжоу-го гэгдэх энэ зоосыг хэрэглэдэг байсан ба 1944-1945 оны үед металлыг хязгаарладаг байсан учир 1 ба 5-тын зооснуудыг картонтой төстэй бор болон улаан өнгийн материалаар хийдэг байжээ.
    гэнэ үү. манж дахь японы ноёрхол гэдгиймүү, *** дахь гэмээр юм.

  3. uniQu3

    2012/12/07 at 18:00

    сонирхолтой л юм.

  4. Зочин

    2012/12/07 at 18:29

    ssshhh yum orchuulj oruulj bgag ni nee

  5. uugaa6040

    2012/12/07 at 18:44

  6. MUNHJARGALTUGULDUR

    2012/12/07 at 19:34

    goy medee bna

  7. Volturi

    2012/12/08 at 00:30

    сонин айн

  8. huslenjx

    2012/12/08 at 19:25

    сомалийн ер бусын геометрийн дүрст мөнгө n goy yum baina

  9. huslenjx

    2012/12/08 at 21:27

    сомалийн ер бусын геометрийн дүрст мөнгө n goy yum baina

  10. Зочин

    2013/02/23 at 21:25

    дэлхийн хамгийн жижиг улсуудын нэг, палау үндэстнүүд 2007 онд маш өвөрмөц зоос гаргасан нь францын лурдес дэх ариун газраас авчирсан ариун усыг агуулсан жижиг лонх бүхий гэгээн марияг дүрсэлсэн мөнгөн зоос байжээ.
    ene ni goy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *