Үл үзэгдэгч нөмрөг хэрхэн ажилладаг вэ?

0

Бидэнд үл үзэгдэгч болоод хэнд ч харагдахгүй алга болчихмоор үе бишгүйдээ л тохиолддог. Аз болоход дэвшилтэт технологи болох ойгч хавтангийн ачаар ердөө хэдхэн жилийн дараа бид үл үзэгдэгч болох боломжтой боллоо.

Үл үзэгдэгч нөмрөг хэрхэн ажилладаг вэ? 1

Ойгч хавтангийн технологи нь хөгжлийн эхний үе шат дээрээ нилээн удаан гацсан. Хүмүүсийн уран зөгнөлт мэдрэмж их өндөр хөгжсөн байдаг учраас үл үзэгдэгч технологи олон нийтэд хүлээлт үүсгэх нь мэдээж хэрэг юм. Судалгааны ажил эрчимтэй урагшилж гарсан үр дүн нь энд тэндгүй цацагдаж байна. Японы инженерүүд уг технологийн төсөл дээр үндэслэн ойгч хавтантай сүлжээг хөгжүүлжээ.

Үл үзэгдэгч нөмрөг хэрхэн ажилладаг вэ? 2

Үл үзэгдэгч нөмрөгний хэрхэн ажилладаг нь онолын хувьд их энгийн мэт санагдаж байгаа ч бодит байдал дээр хэрэгжүүлэхэд нилээн төвөгтэй байгаа юм. Одоогийн байдлаар бүх өнцгийг бүрэн хамарч чадахгүй байгаа бөгөөд зөвхөн гадаргуутай перпендикуляр чиглэлд л ажиллаж байгаа. Ард, урд хэсэгт нь өндөр хурдны камер суурилуулсан ба тэдгээр нь дурандаа эргэн тойрон юу болж байгааг бичиж аваад эсрэг талд байрлах прожекторт гаргана. Энэ маягаар нөмрөгөөр дамжуулан юу болж байгааг харах бөгөөд цувтай хүн заавал тэнд байх шаардлагагүй. Төслийн хэрэгжилтэнд үүсээд байгаа гол асуудал нь прожектор үл үзэгдэгч нөмрөгийг өмссөн хүнд харагдах ёстой бүх өнцгийг харуулж чадахгүй байгаа юм. Иймээс л нөмрөг байдлаар ашиглагдах боломжгүй ч үл үзэгдэх хана болон бусад хөдөлгөөнгүй орших зүйлийг төлөөлж хэрэглэх боломжтой болж байгаа юм.

Үл үзэгдэгч нөмрөг хэрхэн ажилладаг вэ? 4

Энэхүү технологийг зөвхөн цэрэг, тагнуулын зорилгоор ашиглана хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байгаа. Гэхдээ энэхүү үл үзэгдэгч нь жолооч болон нисгэгч нарт яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй болсон үед кабин дотроосоо гэмтлийг харж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжийг олгох гэх мэтчилэн нийгэмд ихээхэн ач тустай технологи юм. Түүнчлэн аяллаар явах үед үзэгдэх орчин хязгаарлагдах асуудлыг шийдсэнээр зам тээврийн ослын хэмжээг бууруулахад ч мөн тустай.

Гэхдээ юу ч болж байсан, энэхүү технологийн ачаар бид үл үзэгдэгч болж хаа сайгүй хэсүүчлэн бүхнийг харах боломжтой болж байгаа нь баяртай хэрэг биш гэж үү. Ингээд таньд үл үзэгдэгч нөмрөг хэрхэн ажилладаг тухай видео бичлэгийг хүргэж байна.

 

1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *