Ролекс цаг дэлхийд нэр хүндтэй томоохон брэнд боловч хүмүүсийн тэр бүр мэдээд байдаггүй зүйлс одоог хүртэл байсаар байна. Энэ нь магадгүй тэдний өндөр нууцлалтай холбоотой байж болох юм. Компани ажилчдаасаа байгууллагын нууцыг чандлан хадгалахыг хүсдэг байна. Бид таны мэдвэл зохих Ролекс цагны тухай 12 баримтыг дэлгэж байна.
12. Ролексын бүх цагнууд одоо ч гар аргаар хийгддэг
Машины ажиллагаа мэдээж оролцдог ч чухал гэсэн бүх үйл явцыг хүний гараар хийж гүйцэтгэдэг. Таны бугуйг чимэх дээд зэрэглэлийн цагийг таньд хүргэхээр Швейцар мэргэжилтнүүд ур ухаанаа гарган шаргуу хөдөлмөрлөдөг юм.
11. Ролекс цагийг шалгах үйл явц
Ролекс үйлдвэрээс хэрэглэгчдийн гарт очихоос өмнө хэд хэдэн шалгуурыг давсан байх ёстой байдаг. Агаарын даралт мэдрэгч өрөөнд цаганд агаар орж болзошгүй зай үлдсэн эсэхийг нягтална. Дараа нь огцом хөдөлгөөнд тэсвэртэй эсэхийг шалгасны дараа 300 метрийн усны гүнд хийж усны даралтанд хэр тэсвэртэйг нь шалгана. Төгсгөлд нь конденсаци үүсэх эсэхийг цагны кристал дээр ус дусааж шалгах ба хэрвээ оптик мэдрэгч ямар нэг конденсаци үүссэнийг илрүүлвэл цаг буцаагдана. Ролекс цагнууд далайн 12.000 метрийн гүнд тэсвэртэй болох нь батлагдсан.
10. Ролекс ба метал
Метал гадаргууны тухайд маш их анхаарал хандуулдаг. Компани 904L буюу хром, никелийн өндөр түвшний нэгдлийг ашигладаг. Тэдний хэлж байгаагаар энэхүү зэрэглэл нь зэврэлтэнд тэсвэртэй гэнэ. Энэхүү нэгдлийг ашиглахад сайн чанарын тоног төхөөрөмж хэрэгтэй ба компани тоног төхөөрөмжийн шинэчлэлдээ нилээдгүй хөрөнгө зарсан. Түүнчлэн тус компани өөрийн гэсэн алт, мөнгө цутгах цутгамлын үйлдвэртэй.
9. Bernie Madoff-ын хохирлыг барагдуулж байсан
Bernie Madoff 2008 онд баривчлагдсан ба Hans Wilsdorf-ын сангийн 900.000$-ын хэргээс зугтах аргагүй болж 150 жилийн хорих ялаар шийтгүүлээд байсан. Энэ үед нь түүний Ролекс цагны цуглуулга түүнд тусалж, үнэ хаялцуулан худалдаалснаар хохирлыг барагдуулж байсан байна.
8. Ролекс бол буяны байгууллага
1944 онд Wilsdorf-ын эхнэр нас барснаас болж Hans Wilsdorf сан байгуулагдаж байсан түүхтэй. Ролексын бүх хувьцаа эзэмшигчид санхүүгийн асуудлыг нь шийдэх үүднээс Hans Wildorf сангийн хувьцаа эзэмшигчид болсон байна. Швейцар улсын хуулийн дагуу хувийн буяны байгууллагууд хандив өргөсөн тухайгаа нууцлах ёстой байдаг учраас хандивын үйл ажиллагаанууд хаалттай болж буяны байгууллагаас хандив авсан гэх баталгаа байдаггүй гэнэ.
7. Хуурамч Ролекс
Ролексыг хуурамчаар үйлдвэрлэлээ ч хэрэглэгчдийг хуурах ямар ч боломжгүй. Учир нь оригинал Ролекс, хуурамч бараа хоёрыг ялгахад үнэхээр амархан. Чанар болоод эдэлгээ, хэрэглэж буй хүний зан байдал, секундын зүү гээд хэн ч хулхи барааг амархан таниж чадна.
6. Ролекс цаг болон мөрдөгчид
Ronald Joseph Platt-ын цогцос English Channel-ын орчим шидэгдсэн байсан ба хоёр долоо хоногийн эрэл хайгуулын дүнд түүний эд зүйлсээс зөвхөн Ролекс цаг зогсолгүй ажиллаж байхыг олсон ба цагны мөрөөр хэн байсныг олж тогтоож гэмт хэрэгтнийг илрүүлжээ.
5. Дэлхийн хамгийн өндөр, хамгийн нам цэгт ч…
Ролекс хамгийн өндөр болон нам цэгт нэг ч секундын зөрүүгүй ажилладаг; 1953 онд Edmund Hillary-аар ахлуулсан багийхан Эверэстэд гарахдаа зүүж байжээ. 1960 онд Америкийн тэнгисийн флотын баг Марианы хонхорт 11,216 метрийн гүнд шумбасан ба цагны үзүүлэлт 14.000 psi даралтанд тэсвэртэй гэгдэж байсан ч үүнээс илүү гүнд секунд ч алдалгүй ажиллаж байж.
4. Great Escape кинонд
Ихэнхи хүмүүс Great Escape киног сайн мэдэх боловч Ролекс цагнаас болж хийгдсэн гэдгийг тэр бүх мэддэггүй. Түрүүч Clive Nutting Ролекс Ойстэр 3525-ыг солих даалгавартай гардаг, Wilsdoff түүний цагийг хараад их сэтгэл нь хөдөлнө. Цаг шоронгийн байран дээр ирэхэд Stalag Luft II.Wilsdof түүний цагны төлбөр хийх хүсэлтийг цуцалж, бага зэрэг саатсанд хүлцэл өчдөг. Nutting Ролекс цагны гайхалтай байдлыг хамгаалагчдад үзүүлж байх зуураа хоригдлуудтай хамт оргодог.
3. Дэлхийн 2-р дайны үе ба Ролекс цаг
Дэлхийн 2-р дайны үед Их Британийн хүчирхэг цэргийн хүчний оффицерууд Ролексыг зүүхийг илүүд үздэг байсан ба Нацистуудыг буудаж унагаах үедээ цагаа тайлж тавьдаг байж. Wilsdrof, үүнийг мэдмэгцээ Британийн хоригдлуудын гээсэн Ролекс цагийг зөвхөн тэдний үгээр солилцоно гэсэн мэдэгдлийг хийж байжээ. Энэхүү Ролекс цагнаас үүдэлтэй ялалтын тухай нууцлал нь дан ганц Британийн цэргийн хүчний бус мөн Америкийн цэргийн хүчний бэлэг тэмдэг болжээ.
2. Ролекс юуг илтгэдэг вэ?
Нэрний тухайд үүсгэн байгуулагч Wilsdorf богино, харагдах байдал сайтай, ямар ч хэлэнд дуудагдах боломжтой зэрэгт үндэслэн сонгосон гэнэ. Үүсгэн байгуулагчийн хэлснээр, цаг ямар нэг байдлаар гэмтэх үедээ ингэж сонсогддог гэнэ.
1. Анх Лондон хотод үйл ажиллагаагаа эхэлж байжээ
Алдартай цагны компани Швейцарт биш Лондонд анх байгуулагдаж байжээ. Мөн анх эхлэхдээ цаг үйлдвэрлэдэг бус угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлж байсан гэвэл та итгэх үү? Анх 1905 онд Hans Wilsdorf болон түүний хадам ах Alfred Davis нар Швейцарь цагны ажиллагааг Англи цагны их биетэй холбосноор Ролексын түүх эхэлсэн. Үүний дараа тэд компанийн шошго тэмдгээ үнэт эдлэлийн худалдаачдад зарж орхисон байна. Удалгүй 1908 онд тэд өөрсдийн цагийг үйлдвэрлэж худалдаалах нь илүү ашигтай гэдгийг ойлгож, 1919 онд Лондонгоос Женев рүү шилжжээ.
Зочин
2015/05/28 at 10:46
36.798 metriin gun genee? Delkhii deer tiim gunzgii gazar haana ch baihgui shuu. Feet bailgui dee yumaa sain sudalj baigaad bicheechee teneguudee
Зочин
2015/05/29 at 01:20
hna tm too bgan duff psda we delgetsen dr s\chin yalaa batsiimu
Зочин
2015/05/31 at 19:19
Манай зарим хүмүүс бүдүүлэг шүү. Өөрөө зөв бичиж чадахгүй байж юмны өө хайхдаа тун сайн.