“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ?

1

15 жилийн өмнө “Бөгжний эзэн” кино гарсны дараа Жон Толкиэны төсөөллийн гайхамшигт гурвалсан ертөнцөөр аялах хоббитын аялал эхэлсэн юм. Питер Жексоны кинонд тоглосон алдарт жүжигчдийн хувь заяа хэрхэн өөрчлөгдсөнийг дараах мэдээллээс олж мэдээрэй.

Viggo Mortensen – Aragorn

Viggo – бол эхний гурвалын хамгийн ихээр сонирхол татсан жүжигчин юм. Хэдий Viggo нүдний өмнө байн байн харагддаггүй байсан ч, хэдий Aragorn-д тоглосны дараа илүү алдартай болж болох байсан олон олон кинонд тоглоогүй ч, Orlando Bloom эсвэл Elijah Wood нарынх шиг хийх олон ажил байгаагүй ч тэрээр гайхалтай жүжигчин мөн. Тэрээр “A History of Violence”, “Eastern Promises”, “Thr Road”, “A Dangerous Method”, “The Two Faces of January”, “Jauja” зэрэг кинонуудад тоглож шүүмжлэгчдийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Саяхан “Captain Fantastic” гэх кинонд тоглосон байна. Сонирхоод үзээрэй.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 1

Elijah Wood – Frodo

Frodo-гийн дүр түүнд жүжигчний карьер хөөх замын эхлэлийг тавьж өгсөн юм. Сүүлийн 13 жил Elijah дэлгэцэнд гарсан ч нэрд гарч чадаагүй. Гурвалсан зохиол дууссаны дараа “Eternal Sunshine of the Spotless Mind” кинонд шууд тоглож эхэлсэн ба дараа нь “Green Street Hooligans” кинонд амжилт олж чаджээ. Саяханы “The Last Witch Hunter” кинон дээр тэрээр хоёр дахь гол дүрийг авсан ч энэ кино талаар өнгөрсөн нь харамсалтай.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 2

Orlando Bloom – Legolas

Orlando үнэхээр азтай: тэрээр “Хоббит”, “Бөгжний эзэн” киноны гурвалсан зохиолд тоглосноос гадна түүнд “Pirates of the Caribbean” киноны Will Turner-ийн дүрд тоглох аз тохиосон аж. Ийм алдартай дүрүүдийн жагсаалт байхад түүнд карьертаа санаа зовох асуудал үгүй болж байгаа юм. Мөн энэ жагсаалт дээр “Kingdom of Heaven” болон “Troy” кинонд тоглосон дүрүүд нэмж бичигдэх болно.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 3

Ian McKellen – Gandalf

Ноён Ian McKellen 77 насыг аль хэдийн зооглоод байгаа ч бүтээлч ажлаа орхиогүй байгаа. Gandalf-ийн дүрд тоглосны дараа тэрээр “Da Vinci Code” кинонд тоглож, “X-Men” кинонд Magneto-гийн дүр, “The Prisoner” мини-цувралд тоглох, олон олон хүүхэлдэйн кинонд дуу оруулах, театрт ажиллах гэх мэт олон ажлыг хийжээ.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 5

Christopher Lee – Saruman

Ноён Christopher Lee жилийн өмнө таалал төгсжээ. Тэрээр 93 настай байж. Сүүлийн 12 жилийн хугацаанд тэрээр “Хоббит”-ийн гурвалсан зохиолд ч тоглоод амжсан аж. Тэр үед Christopher Lee-гийн бие тааруу байсан учир түүний тоглох хэсгийн зураг авалтыг Лондонд авчээ. 2002 болон 2005 онуудад “Star Wars” киноны Dooku-гийн дүрд тоглосон. Сүүлийн жилүүддээ тэрээр Tim Burton-той хамтран ажиллаж байжээ. Том том дүрүүдэд тоглох хүч түүнд үлдээгүй нь харамсалтай. Харин киноны багахан хэсгүүдэд бол Lee тоглож чаддаг байжээ. Жишээ нь “Dark Shadows” кинонд тэрээр загас агнуурын хөлөг онгоцны ахмад болж тоглодог. Үүнээс гадна тэрээр дуу оруулах ажил их хийдэг байжээ. 2009 онд тэрээр нөр их хичээл зүтгэлийнхээ төлөө баатрын нэр хүндийг олж авсан юм.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 4

Sean Astin – Sam

Sean-ий карьер дөнгөн данган л явж байгаа ажээ. Түүний ажлуудаас хамгийн ихээр сонирхол татсан дүр бол Terry Pratchett-ын зохиол “The Colour of Magic” киноны шидэт чемодантай жуулчны гол дүр байв.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 6

Liv Tyler – Arwen

Liv Tyler сүүлийн 13 жилийн хугацаанд “Jersey Girl”, “Reign over me” кинонуудад тоглосон юм. 2007 онд түүнд “The Strangers” кинонд тоглох боломж гарчээ. Одоо жүжигчин маань “Left Behind” гэх HBO-гийн цуврал кинонд тоглож байгаа. Цувралыг гурав дахь улирал хүртэл сунгасан ч дэлгэцэнд гарах хугацаа хараахан тодорхойгүй байгаа юм. Дашрамд дурьдахад Liv сүүлийн хоёр жил хүүхдүүдээ харж байгаа: 2015 онд хүү төрүүлсэн ба энэ оны 7 сард охин төрүүлжээ.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 8

Dominic Monaghan – Merry

“Бөгжний эзэн” кинонд тоглосны дараа Dominic-т “Lost” кинонд тоглох том боломж гарсан юм. Тэрээр хөгжимчин – хар тамхичны дүрд тоглодог ба бүх л цувралын турш тэрхүү цагаан нунтгаас салах гэж оролддог. Түүний тоглосон бусад кинонд тэрээр үзэгчид, шүүмжлэгчдээс ямар нэг шүүмжлэл сонсоогүй юм.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 7

Billy Boyd – Pippin

Billy Boyd кинонд тоглосон хэвээр байгаа ч “Бөгжний эзэн” шиг том кинонд бол тоглохгүй байгаа. Үүнээс гадна тэрээр Beecake хамтлагийн дуучин, гитарчин юм.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 9

Sean Bean – Boromir

Boromir-ийн үхлээс хойш тэрээр нилээд олон кинонд үхсэн юм. Түүний хамгийн алдартай үхэл нь “Game of Thrones” киноны Eddard Stark дүрийн үхэл байсан ажээ. Sean Bean “Troy” кинонд Odysseus, “Анна Каренина”-д Вронский, “Silent Hill”-д Christopher DaSilva, “The Martian” кинонд NASA-гийн нислэг удирдагч Mitch Henderson-ы дүрүүдэд тус тус тоглосон. Түүний тоглосон олон олон кино байдаг ба тэрээр үнэхээр гайхалтай жүжигчин юм.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 10

Hugo Weaving – Elrond

Hugo “Бөгжний эзэн” киноны гурвалсан зохиолд тоглохынхоо хажуугаар “The Matrix” киноны мөрдөгч Smith-ийн дүрд тоглоод амжсан аж. Үүнээс гадна “V for Vendetta”, “The Wolf Man”, “Cloud Atlas” зэрэг кинонд тоглож од болж чадсан юм.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 11

Cate Blanchett – Galadriel

Cate Blanchett бол супер од. Тэрээр “Blue Jasmine”, “The Curious Case of Benjamin Button”, “I’m Not There”, “The Aviator” гэх мэт олон кинонд дүрээ мөнхрүүлсэн юм. Үзэгч, шүүмжлэгчдийг гайхашруулсан олон олон кинон дунд “Elizabeth”, “Babel”, “Carol” нар багтана.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 12

John Rhys-Davies – Gimli

Хэдий John Rhys-Davies 70 нас хүрээд байгаа ч зураг авалтанд орсоор байгаа юм. “Бөгжний эзэн” кино шиг цар хүрээ томтой кинонуудтай харьцуулбал үүн шиг том кинонд түүнийг урихгүй байгаа аж. Тэрээр одой болж жүжиглэхээсээ өмнө “Indiana Jones” кинонд суут эрдэмтний дүрд тоглохоос гадна The Lost World” кинонд тоглоод амжжээ.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 13

Miranda Otto – Eowyn

Miranda-д ихэвчлэн жижигхэн, анзаарагдахааргүй дүрүүд ирдэг байжээ. Түүний сүүлд тоглосон 2015 оны “Homeland” цувралын 5 дахь улирал дээр Miranda Берлиний тагнуулын төв газрын даргын дүрд тоглодог аж.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 15

Andy Serkis – Gollum

Andy Gollum болсноос хойш түүний хамгийн их нэр хүнд олж чадсан ажлууд эхэлсэн юм. Тэрээр саарал бариу хувцас өмсөж ажиллах гоц авьяастай бололтой: “Rise of the Planet of the Apes”, “King Kong”, “Star Wars: The Force Awakens”.

“Бөгжний эзэн” 15 жилийн дараа: олны хайрыг татсан жүжигчид одоо ямар харагдаж, юу хийж байгаа вэ? 14

22
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. UUHGI

    2016/08/31 at 19:47

    elfuud argagui munh yum bna haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *