Нүүрэн дээрх үрчлээний эсрэг үр дүнтэйгээр тэмцэх 6 төрлийн тос. Арьсыг чангалж таны залуу сайхан төрхийг хадгална

3
0
9,170

Нас явахын хэрээр бидний нүүрний арьс суларч, үрчлээс үүсч байдаг. Тэгвэл үрчлээний эсрэг арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээс гадна арьсыг тань чангалж үрчлээсийг багасгах зүйлс таны гал тогоонд байж мэдэх юм шүү. Хүний нүүрэнд үрчлээс 35-50 насны хооронд үүсэж эхэлдэг ч нүүрний арьсаа залуу сайхнаар нь хадгалахын төлөө арьс арчилгаандаа анхаарахад хэтэрхий эрт эсвэл хэтэрхий оройтсон гэсэн ойлголт байдаггүй.

Манай сайт уншигч танд үр дүн сайтай бөгөөд тийм ч үнэтэй биш 6 төрлийн тосоор үрчлээг багасгах, нүүрний арьсаа булбарай зөөлнөөр нь хадгалах аргыг танилцуулахаар бэлдлээ.

Авокадогийн тос

© Kelsey Vere / Pixabay, © Kelsey Vere / Pixabay

Авокадогийн тос нь тослог хүчил, омега болон хүний арьсанд амин чухал А амин дэмээр баялаг байдаг. Энэхүү тос гайхалтай чийгшүүлэгч байгаад зогсохгүй таны арьсыг нарны хэт ягаан туяанаас хамгаалж байдаг бөгөөд үрчлээтэй ч тэмцэх чадвар сайтай.

Хэрхэн хэрэглэх вэ?

  • 2 халбага авокадогийн тос
  • 3-4 дусал лаванда эсвэл сарнай цэцгийн тос

Дээрх хоёр орцоо 30 мл багтаамжтай нэг шилэн саванд хийгээд зөөлөн сэгсэрч сайтар хольж өгнө. Ийнхүү таны шидэт тос бэлэн боллоо.

 

Нимбэгийн тос

© Tanya Lovus / Shutterstock

Нимбэгийн тосыг батга болон мөөгөнцөр зэрэг арьсны асуудлуудад ихэвчлэн ашигладаг. Тэгвэл энэхүү тосны бас нэгэн ашигтай тал нь үл исэлдүүлэгч болон нянгийн эсрэг бичил биетүүдийг агуулдаг учраас хөгшрөлтийн эсрэг маш үр дүнтэй. Нимбэгийн тос нь өтгөн байдаг тул усан үзэмний тос, оливын тос, зэргээр шингэлж байх нь зүйтэй. Мөн цитрус жимснүүдээс гарган авсан тос нь нарны гэрэлд таны арьсанд хэт хүчтэй нөлөө үзүүлдэг хэмээн судалгаагаар нотлогдсон тул оройн цагаар хэрэглэж байхыг зөвлөж байна.

50 мл багтаамтай саванд дараах зүйлсийг хийж холино.

  • 50 мл шингэлэгч тос (усан үзэмний тос, оливын тос)
  • 3-5 дусал нимбэгийн тос

Арьсандаа түрхэхийн өмнө сайтар сэгсэрч байж хэрэглэхийг танд зөвлөж байна. Мэдээж дээр дурьдсанчлан шөнийн цагаар хэрэглэх нь илүү үр дүнтэй.

 

Лавандагийн тос

© eywamarbella / Instagram, © Dana Tentis / Pixabay

Энэхүү тос нь хүнийг гайхалтай сайн тайвшруулдаг үнэртэй гэдгээрээ алдартай бол энэ удаад үрчлээний эсрэг чамгүй сайн үр дүнтэй талаар нь танилцуулж байна. Өөртөө үл исэлдүүлэгч ихээр агуулдаг бөгөөд бактери болон нянгийн эсрэг маш сайн үр дүнтэй байдаг ажээ.

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Лавандагийн тосны цөөн хэдэн дуслыг кокосын тос эсвэл бусад шингэлэгч тоснуудтай шилэн саванд хийгээд сайтар хольж өгөөрэй.

Хэрэглэхийн өмнө тосоо сэгсэрч байх хэрэгтэй бөгөөд өдөр тутамдаа хэрэглэж хэвшээрэй.

 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

 

Усан үзмийн тос

© Hassan Khan / Unsplash

Усан үзмийн тосыг ихэвчлэн вино хийдэг усан үзмийн үрнээс гарган авдаг. Энэхүү тос нь Е амин дэмээр тун баялаг бөгөөд ханаагүй өөх тосны агууламж өндөртэй.

Энэхүү тосыг та ямар нэгэн зүйлтэй холилгүйгээр шууд арьсандаа түрхэн иллэг, хийж хэрэглэх боломжтой.

 

Луувангийн үрийн тос

© Africa Studio / Shutterstock

Энэхүү тос нь үрэвслийн болон нянгийн эсрэг гайхалтай нөлөө үзүүлдэг төдийгүй хөгшрөлтийн эсрэг маш сайн үр нөлөөтэй. Уг тос нь үл исэлдүүлэгч өөртөө ихээр агуулдаг тул таны арьсыг чийгшүүлж залуужуулна. Дээр дурьсдсан бусад тосны нэгэн адил шингэлэгч тос (усан үзмийн тос, оливын тос) хэрэглэн арьсандаа түрхэхийг зөвлөж байна.

Хэрхэн хэрэглэх вэ?

  • 2 халбага шингэлэгч тос
  • 2 дусал луувангийн үрийн тос

Ийнхүү таны арьс арчилгааны нэгэн бүтээгдхүүн бэлэн боллоо.

 

Оливын тос

© Ronny Hvass / Pixabay

Оливын тос бол Италийн алдарт паста, пицца, салат зэргийн гол орц гэдгийг бид мэднэ. Тэгвэл оливын тосны бас нэгэн гайхалтай чанар нь өөртөө үл исэлдүүлэгч болон чийгшүүлэгч амин дэмүүд ихээр агуулдаг бөгөөд энэ нь үрчлээсийг маш сайн арилгагч болж өгдөг ажээ.

Хэрхэн хэрэглэх вэ?

  • Оливын тос
  • Шинэхэн нимбэгийн цөөн хэдэн дусал (хийхгүй байсан ч болно)

Үүнийг унтахын өмнө маск болгон нүүрэндээ тавьж хэвшээрэй.

Хүн бүрийн нүүрний арьсны онцлог өөр тул дээрх орц найрлагууд нь арьсанд тань харшлах эсэхийг урьдчилан мэдсэн байх шаардлагатайг анхаарна уу.

Аль арга нь танд илүү таалагдаж байна вэ? Эдгээр аргуудаас хэрэглээд ямар үр дүнд хүрсэн тухайгаа сэтгэгдэл хэсэгт бидэнтэй хуваалцаарай.

2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

3 Сэтгэгдэл

  1. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/07/10 at 22:29

    Good💕

  2. Oyunmaa Jambal

    Oyunmaa Jambal

    2020/07/10 at 22:40

    Энэ тоснууд нь хаагуур б

  3. Buyka Buyka

    Buyka Buyka

    2020/07/12 at 07:55

    Ene tosig haana. Zarj bna

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.