Нэрт жүжигчин Киану Ривзийг (Keanu Reeves) хайрлаж хүндэтгэхгүй байхын аргагүй гайхамшигтай 10 түүх

1

Киану Ривзийн амьдрал тэр бүр дардан байгаагүй гэдгийг бид бүгд мэднэ. Тэрээр асрамжийн газарт хандив өргөдөг учраас л үзэгчдийн хайр хүндлэлийг ихээр хүртдэг хэрэг биш билээ. Харин нэрт жүжигчин маань нийгмийн хэрэгцээт бүхэнд хүрч тусламжийн гараа сунгахыг хичээдэг нь түүнийг шүтэн бишрэгчдийнхээ хувьд хүндлэхгүй байхын аргагүй нэгэн болгосон биз ээ. Түүнтэй уулзах боломж тохиосон хүмүүс ч түүнийг ямар хүндлүүштэй нэгэн болохыг батлан өгүүлдэг.

Энэ удаад манай сайт Киану Ривзийг хүндлэхгүй байхын аргагүй болгох 10 шалтгааныг нэрлэж байна.

1. Тэрээр эмэгтэй хүний хувийн орон зайг маш ихээр хүндэтгэдэг

© AXELLE/BAUER-GRIFFIN/East News

Эмэгтэй найзуудтайгаа даруулсан түүний зургийг ажиглавал тэрээр тэдний биед хүрээгүй байгааг шүтэн бишрэгчид нь ажиглажээ. Үнэхээр ч түүний зургийг ажиглавал гараа бэлхүүсний орчимд нь аваачсан ч биед нь хүрээгүй байх ажээ. Үзэгчид түүний энэ чанарыг үнэлэн “Хүндлэл дүүрэн нэгэн” хэмээн хочилдог болоод зогсохгүй иймэрхүү жижиг үйлдлүүдийг нь ихээр анхааран хардаг болсон байна.

 

2. Тэрээр сайн дурын маш олон хандивын үйлсэд оролцдог хэдий ч үүнийгээ тэр бүр нийтэд ил гаргаад байдаггүй

© Raymond Hall/GC Images/Getty Images, © Raymond Hall/GC Images/Getty Images

Өнгөрсөн жилүүдэд тэрээр хүүхдийн эмнэлэг болон хэд хэдэн хавдрын эсрэг сангуудад олон сая доллар хандивласан ч тэрээр үүнийгээ нэр хүнд олох арга болгон ашигладаггүй нэгэн. Үүнээс гадна асран хамгаалагчгүй хүүхдүүдийн амьдралыг дээшлүүлэх зорилгоор маш олон асрамжийн газруудыг ивээн тэтгэдэг бөгөөд бүтээлч санаа, боловсролын түвшинг нэмэгдүүлэх, өлсгөлөнгийн эсрэг тэмцэл гэх мэт тодорхой чиглэлд дэмжлэг үзүүлэхээс гадна хүний болон амьтны эрхийг хамгаалах тал дээр мөн ажилладаг билээ.

Саяхан тэрээр “Camp Rainbow Gold” нэртэй хүүхдийн хавдрын эсрэг байгууллагын санхүүжилтийг дэмжих зорилгоор Zoom платформ дээр 15 минутын хугацаатай шүтэн бишрэгчидтэйгээ тодорхой төлбөр бүхий ярилцлага хийжээ. Энэхүү үйл ажиллагаа нь өнгөрсөн сарын 15-22 хооронд явагджээ.

 

3. Тэр маш өгөөмөр нэгэн

© imago/Future Image/EAST NEWS

“The Matrix” цувралд Киану Ривз тоглосон гэдгийг хүн бүр мэднэ. Харин энэхүү цувралыг бүтээх явцад ажиллаж буй баг бүрэлдэхүүний ажилтан бүрийн нэрийг мэдэхийг хүсч, тэдэнтэй танилцан энгийн харилцан яриа өрнүүлэн явсан түүн шиг нэгэн байгаагүй гэнэ. Тэр ч бүү хэл тэрээр багийн нэгэн гишүүний ар гэрийн амьдралыг асуудлыг сонсоод Зул сарын бэлэг болгон $20,000 бонус олгож байсан гэнэ шүү.

 

4. Тэр цаг ямагт жинхэнэ эр хүний тод жишээ болдог

© MEGA/Mega Agency/East News, © MEGA/Mega Agency/East News

Киану Ривз зөвхөн гэрэл зураг даруулах үедээ л эмэгтэй хүнд хандах хүндлэлээ ил болгож харуулдаггүй. Жүжигчин эрийг метронд явж байх үед дэргэд нь том тортой зүйл барьсан эмэгтэй хүн ирэх үед тэрээр босож суудлаа тавьж өгч буй нь нэгэн дүрс бичлэгт бичигджээ. Бичлэг маш богинохон хугацаатай байсан ч энэ нь хүмүүс түүнийг хүндлэн бишрүүлэхэд хүргэхэд хангалттай байлаа.

 

5. Таагүй нөхцөл байдалд тэрээр өөрийгөө маш сайн хянаж чаддаг

© ddp images/Stoccy/EAST NEWS

2019 оны 12 сард Сан Франциско хотоос Лос Анжелес хот руу нисэж яваад Калифорнийн Бэйкерсфийлд (Bakersfield) нисэх буудалд техникийн асуудлаас үүдэлтэй ослын буулт хийсэн нисэх онгоцонд тэрээр сууж явжээ. Энэ үеэр хүмүүсийн бичсэн бичлэгүүдэд нэрт жүжигчин нисэх багийнхантай ярьж, зорчигч хүмүүсийг байр байрандаа очиход тусалж буй нь бичигджээ.

 

 

6. Тэрээр өөрийн шүтэн бишрэгчдээ хүндэлдэг

© ed_solomon / twitter
© ed_solomon / twitter

Bill & Ted” киноны зураг авалтын үеэр тэрээр нэгэн шүтэн бишрэгчийнх нь “Чи үнэхээр гайхалтай шүү” гэсэн самбарыг олж хараад, машинаасаа буун очиж өвдөглөн суугаад дээр нь гарын үсгээ үлдээж байжээ.

 

7. Киану Ривз шүтэн бишрэгчидтэйгээ маш дотно байж чаддаг

© JustinLennox / reddit

“Нэг удаа манай гэр бүл амралтаа Парист өнгөрүүлсэн юм. Гэтэл ээж маань бидний ойролцоо Киануг нэгэн чингэлэгт орж байхыг олж харсан юм. Тэгээд тэр өнөөх чингэлэг рүү явж очоод тогштол үнэхээр Киану Ривз гараад ирсэн. Тэгээд тэр өнөөдөр зураг авалттай маш урт өдөр байлаа шүү хэмээн хэлсэн юм. Тэгээд ч зогсохгүй хүмүүсийн баяртай байгааг харах надад үнэхээр таатай байдаг шүү. Ядарсан байгаа ч та бүхэнтэй цагийг өнгөрүүлэхэд сайхан байх болно гэж хэлсэн. Тэгээд маш эелдгээр цагийн зөрүү хэр нөлөөлж байна даа? Хэмээн харилцан яриа эхлүүлсэн юм даа. Тэр бол бидний учирч явсан хамгийн гайхалтай хүмүүсийн нэг.  Тэр бидэнтэй зураг татуулаад зогсохгүй зүгээр л бидний зочид буудлаасаа авч гарч ирсэн нэг цаасан дээр гарын үсгээ дурсгал болон үлдээсэн шүү.” – Justin Lennox / reddit

 

© betwixt76 / imgur

“Манай найз залуу John Wick 3 киноны зураг авалт хийгдсэн Gold Coast студийн дэргэд ажилладаг байсан юм л даа. Тэгээд тэр Кианугийн зургийг дарахаар хэдэн өдөр оролдсон ч бүтэлгүйтээд байсан юм. Эцэст нь нэг юм найз залуу маань түүнтэй таарсан ч Киану тасралтгүй 7 цагийн зураг авалтаас маш ядарсан царайтай гарч ирсэн гэдэг. Эхлээд тэрээр шүтэн бишрэгчдээ тоохгүй байгаа мэт алхаж байсан ч гэнэт зогсоод, тэдэн рүү даллаж, хамтдаа зураг авахуулахыг зөвшөөрсөн гэдэг.” – Guinhyvar / reddit

 

8. Тэрээр бусдад туслахын тулд өөрийн ажлын төлөвлөгөөг ч хойш нь тавьж байсан удаатай

© unknown_human / reddit

“Миний найз нэгэн удаа хурдны замын дээр машин нь эвдэрч тусламж дуудах гар утасгүй хүндхэн байдалд орсон байхад Киану Ривз тэр замаар явж таарснаар түүнд аз тохиосон юм. Киану Порше машинаасаа бууж ирээд машиныг нь асаахад тусалсан ч амжилттай болоогүй тул яаралтай тусламж дуудаж өгчээ. Улмаар яаралтай тусламжийнхан ирээд найзын маань машиныг чирэхээр болох үед Киану найзыг маань гэрт нь хүргэж өгөхөөр болж, өөрийнх нь явж байсан чиглэлээс даруй 50 миль зайтай газар амьдардаг найзыг маань хүргэж өгөөд зогсохгүй, түүнд өөрийн утасны дугаараа үлдээж тусламж хэрэгтэй болбол хэзээд бэлэн гэдгээ хэлсэн гэдэг.” – lovemyax / reddit

 

9. Хамт ажиллаж буй хамтрагчидтайгаа хэрхэн ажиллах тухайгаа тэрээр маш сайн мэддэг нэгэн

© LGjr-RG, PacificCoastNews/EAST NEWS

“1990-ээд оны сүүлч үе юм уу даа. Би “Chain Reaction” цувралд тайз засалчийн туслахаар анхны ажлаа хүлээн авсан юм. Киноны зураг авалтын сүүлийн өдрүүдэд Киану зураг авалтын багийнхан болон бусад ажилчдыг өдрийн болон оройн хоолоор дайлж байсныг санаж байна. Тэр киноноос хойш би 30 гаруй киноны багт орж ажиллаж байсан ч хэзээ ч түүн шиг өгөөмөр жүжигчинтэй дахин таараагүй.” – bo2dd2 / reddit.

 

10. Тэрээр хийж буй зүйлдээ бүхнээ зориулдаг

© Always Be My Maybe / Netflix

Киану Ривз кино урлагийн салбарт ямар их хайртайгаа нууж байгаагүй. 2019 оны тавдугаар сард тэрээр Холливудын Алдарын гудамжинд өөрийн хөлийн болон гарын үсгээ мөнхөлсөн билээ. Тэр үеэрээ тэрээр “Би кинонд хайртай. Бурхан минь гэж би кино урлагт маш их хайртай. Би кино бүтээхэд гар бие оролцохоос гадна бас үзэх ч дуртай. Өнөөдөр энэ баярт явдалд хүрэлцэн ирж нэг хэсэг нь болсон маань нэр төрийн хэрэг” хэмээн шүтэн бишрэгчидтэйгээ баяраа хуваалцаж байжээ.

Таны хувьд өөр ямар алдартан өөрийн гайхалтай зан ааш, үйл хөдлөлөөрөө анхаарлыг тань татдаг вэ? Сэтгэгдэл хэсэгт бичиж бидэнтэй хуваалцаарай.

55
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

28 Сэтгэгдэл

  1. Uvuliin Terguun Sar

    Uvuliin Terguun Sar

    2020/07/09 at 18:41

    🌍Ter bol shildeg ni.. Hvvgiin mini bolon minii shvteen..💙

  2. Oyungoo Goo

    Oyungoo Goo

    2020/07/09 at 18:50

    Masn goy jvjigchin

  3. Badamsuren Dorjkhand

    Badamsuren Dorjkhand

    2020/07/09 at 18:50

    Зовлон үзсэн хүн бусдын зовлонг ойлгож тусладаг.

  4. Galsannyam Borkhuu

    Galsannyam Borkhuu

    2020/07/09 at 19:29

    🥰

  5. Narantsetseg Chinbaatar

    Narantsetseg Chinbaatar

    2020/07/09 at 22:52

    Jason momao

  6. Sambuu Oyunaa

    Sambuu Oyunaa

    2020/07/10 at 06:24

    мундаг хүн

  7. tereer

    2020/07/10 at 12:38

    tereer tereer tereer tereer tereer tereer tereer tereer tereer tereer

  8. Dolgormaa Muga

    Dolgormaa Muga

    2020/07/10 at 13:16

    Mash sn jvjigchin mundag hvn shvten bishirdeg

  9. Batbayar Oyunaa

    Batbayar Oyunaa

    2020/07/10 at 14:07

    little Buddhad тоглосон үеэс нь шүтсэн хайр татам жүжигчин ийм хүн Бурхан багшийн дүрд тоглолгүй яахав.

  10. hun huneere bn gdg hmgiin shan

  11. Загдаагийн Болдоо

    Загдаагийн Болдоо

    2020/07/10 at 17:24

    Хорвоогийн мөн чанарыг таньчихсан юм байна

  12. Bat Tumur

    Bat Tumur

    2020/07/10 at 18:46

    Амьдралд ховорхон таарах аз.,буян хишгийг бусадтай эн тэнцүү хувааж чадсан ,бурхан багшийн сургаалийг бүрэн танисан эгэл нэгэн хүмүүн билээ.

  13. Aminaa Bodiko

    Aminaa Bodiko

    2020/07/10 at 21:42

    Hairtai jvjigchidiin min neg. Saihan hvn shv.

  14. Далхсүрэн Гантөр

    Далхсүрэн Гантөр

    2020/07/10 at 22:10

    Uhaantai aldart jujigjen zaluu

  15. iim ogoomor zan gargadag ni matrix kinond togolohoos omnohon ger buliin buh gishuud ni avtiin osoloor nas barsan tuund mash hundeer tusch urt hugatsaagaar tag bolj gantsaaraa amidrah bolson ternees hoish mattixd toglood amjilt olj ner hund mongo bugd dagaj irehed jujig chin maani olson orlogiinhoo 90orchim gdg bha huviig handviin buynii uilsd zoriulj ehelsen gdg amidarliih ni tuuh uneheer gunigtai ghde ter gunigaasaa busdiin toloo busdiig hairlah setgel ni ilerch garj irsen gj boddog.😊

  16. Sunjka Chuka

    Sunjka Chuka

    2020/07/10 at 23:13

    mi shutdeg gants jujigchin mundag hun shuu

  17. Ariunzul Narangerel

    Ariunzul Narangerel

    2020/07/10 at 23:53

    mundag gaihaltai jujigchin

  18. М. Хүрэлтогоо

    М. Хүрэлтогоо

    2020/07/11 at 03:38

    Nadtai zamdeer bas tarsan suu bi masinaa turuulsen saihan dursamj suu aa

  19. Har Shar

    Har Shar

    2020/07/11 at 05:31

    bi bas medne ee. ene huniig. namaig la d hoolloj baisiin

  20. Iderzaya Khashbat

    Iderzaya Khashbat

    2020/07/11 at 08:19

    Будда кинонд тоголсон нь нолоолсон байж магад

  21. Lachi March

    Lachi March

    2020/07/11 at 08:43

  22. Tsende Saraa

    Tsende Saraa

    2020/07/11 at 09:03

    мундаг жүжигчин шүү

  23. Мөөгий Мөнхчулуун

    Мөөгий Мөнхчулуун

    2020/07/11 at 09:31

    John wik

  24. Bulgaa Buugii

    Bulgaa Buugii

    2020/07/11 at 21:35

    Ma favorite factor

  25. Маш мундаг эр хүн би Кинугаас нэг өдриин ах ккк

  26. Dulguun Saihan

    Dulguun Saihan

    2020/07/12 at 01:00

    yg gol humuusiin hairlmaar factiig n bicheegu bhin.. tuunii gol bishirmeer zuil n tuunii amidral, bogood amidraliihaa oodoos temtsej bui n..ter busad jujigchid shig kinonoos ashig olood bayjaad hangaluun amidrdg jujigchn bish..olson buh mongoo tsugluulaad handivt oortoo yu ch ugui ogsoniih n daraa n ger buliih n gishuud bugdere osloos bolj nas barhad ter yduu negen bolj terneesee ch ichilgu gudamjind guilga hiij suuj mashinaa zaraad engiin negen metrond suuj yvdg bsn on jiluud n gunigtai hedii ch gaihaltai.. bas zarim neg humuusiin hairtai shaltgaan n ter zuvhun kino urlagt huch hodolmor zartsuuldaggui.. video games iin salbart huvi nemer oruulan ajildag.. bas ooriin gesn hed heden duu ch zohioj bsim bnle

  27. Uranchimeg Tumurbaatar

    Uranchimeg Tumurbaatar

    2020/07/12 at 08:18

  28. Sukhee Gur

    Sukhee Gur

    2020/07/12 at 11:20

    Нэг удаа би матрикс үзэж байсан чинь тог тасраад. Тэгсэн ч киану рийвз гүрийж үргэлжлүүлсээр байгаад матриксаа дуусгасан даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *