Өтөл нас – өөрийн хүсэл зорилгыг мартаж зөвхөн ач, зээдээ анхаарал тавих шалтгаан болохгүй. Орчин үеийн эмээ, өвөө нар дунд идэвхтэй амьдралтай хүмүүс их байна. Залуучууд бид тэдэнд атаархах л үлдэж байх шиг, магадгүй тэднээс үлгэр дуурайлал авсан ч болох юм.
Өөрсдийн стандарт бус мөрөөдөл, хүслээ биелүүлж байгаа эмээ, өвөө нарыг танилцуулахаар шийдлээ. Тэтгэврийн эдгээр хөгшид ёстой дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж байна. Тэдний эдгээр үйлдэл магадгүй таны эрэг зориг гаргаж чадаагүй зүйлд ч хөтөлж мэдэх юм даа.
Эмээ 100 хүртэл насалж чадвал мотоцикл унана гэж амлаж байсан юм. Амлалтаа биелүүлэх тэр өдөр нь ирсэн шүү

Өвөө маань 95 насныхаа ойг ингэж тэмдэглэж өнгөрүүллээ

87 настай миний эмээ 17 настай охины минь өмдийг дандаа л шохоорхдог байлаа. Төрсөн өдрөөр нь түүнийг гэнэтийн бэлэг хүлээж байсан юм даа

81 настай эмээ маань 4 дүгээр зэргийн аюултай усан замаар дажгүй даваад гараад ирсэн шүү

90 насныхаа ойгоор эмээ маань анхныхаа шивээсийг хийлгэлээ. Тэр ягаан туузыг сонгосон, хорт хавдартай 5 жил тэмцэж ялсныхаа дурсгалд зориулав

90 настай эмээ минь анхны 5 км замыг гүйж чадлаа (явган шогшиж биш шүү, чухам гүйж)

92 настай эмээ Санта дээр хэзээ ч очиж үзэж байгаагүй гэнэ. Энэ Зулын сарын баяраар бид төлөвлөгөөгөө өөрчлөөд түүний хүслийг биелүүлсэн юм

Миний бяцхан Солонгос эмээтэй танилц

Эмээ 82 настай, маргааш нөхөрт гарна. Өнөөдөр тэд өндөр настнуудын асрамжийн газрын хаан, хатан хаан боллоо

Найзын минь эмээ энэ зургийг зөвхөн кофе, усаар зурсан юм. Тэгээд бас “зүгээр л ноорог” гээд байгаа юм даа

86 настай эмээ өөрийгөө одоо ч овсгоо самбаатай гэдгээ нотолж чадлаа

Аав, ээж хоёр минь тэтгэврийн насан дээр цагийг хэрхэн тасархай өнгөрөөж болохыг баталгаажуулж энэ зургийг надад явуулжээ

Энэ эмээ хорт хавдартай тэмцэж байгаа юм, өөртөө шинэ үс нэхсэн байна

“Яг нинжа шиг хувцаслаарай” гэж эмээдээ хэлсэн юм, тэр минь 80 настай

Эмээ маань багаасаа л морин хийл дээр тоглож сурахыг мөрөөддөг байж. 81 насандаа хөгжмийн зэмсгийг худалдаж аваад өөрөө бие даан дарж сурсан юм. Гэр бүлийн Зул сарын баяраар тэр Jingle Bells дууг бидэнд тоглож өглөө

Ээж настай хөрш өвгөний аюулгүй байдалд дандаа санаа тавьдаг юм

93 настай эмээ маань анх удаа надтай сагс тоглож үзлээ

Эмээ 86 насандаа анх удаа онгоц жолоодлоо

Өвөө байшингийнхаа ард галзуу хулгана босгосон байна

Тэтгэврийн насандаа хэрэгжүүлнэ гэж хойш тавьсан мөрөөдөл танд бий юу?
Хөөрхөн
Гайхмаар
Гоё
Ха Ха
Бахархмаар
Харамсалтай
Тэнэглэл
Буруу



