Виктория Бекхэм 20 жил амжилттай үргэлжилсэн гэрлэлтийнхээ нууцаас хуваалцжээ. Тэдний аз жаргалтай хамтын амьдралын туршлагаас суралцацгаая

0

Энэ жил Виктория Бекхэм (Victoria Beckham) болон түүний эр нөхөр Дэвид Бекхэм (David Beckham) нарын гэр бүл болсны 20 жилийн ой тохиож буй билээ. Дэлхий дээрх хамгийн алдартай ч, олны өмнө төдийлөн гэр бүлийн амьдралаа ил болгоод байдаггүй энэ гэр бүлийн эзэгтэй Виктория аз жаргалтай хамтын амьдралын нууцаа хуваалцсаныг танд хүргэхэд бэлэн боллоо.

Хосууд маань саяхан хуримын тангаргаа шинээр өргөжээ

© davidbeckham / instagram, © victoriabeckham / instagram

2017 онд Виктория болон Дэвид нар гэртээ 6 зочны хамтаар нэгэн нууц ёслол хийсэн бөгөөд энэ үеэр хосууд хуримын тангаргаа шинэчлэн өргөсөн гэнэ.

© davidbeckham / instgram

1999 оны Ирландын нэгэн шилтгээнд болсон ёслол төгөлдөр хуримын үйл ажиллагааг бодвол энэ удаагийнх маш энгийн ёслол болсон тухай Дэвид нэгэн радио нэвтрүүлэгт орох үеэрээ дурджээ. Бекхэмийн гэр бүл хувийн амьдралынхаа тухай төдийлөн ил гаргаад байдаггүй учраас нууц ёслол хийсэнд нь төдийлөн гайхах хэрэггүй л болов уу.

 

Тэд хамтдаа маш хөгжилтэй байж чаддаг

© Dave Hogan / Contributor / Getty Images, © FaceToFace/REPORTER

Урт удаан бөгөөд амжилттай гэрлэлтийн нэгэн нууцыг Виктория дэлгэжээ. Энэ нь хамтдаа цагийг маш хөгжилтэй өнгөрөөдөг тухай байв. Тэрээр “Xэрэв би гэрэл зурагчдын дуранд гунигтай гарч, хүүхдүүд маань аз жаргалтай байхаа боливол бидний хамтын амьдрал дуусжээ гэсэн үг” хэмээн нэгэн ярилцлагад орох үеэрээ дурдаж байжээ.

© victoriabeckham / instagram

Хэдийгээр хосууд маань дэлхийн өнцөг булан бүрд өөрийн ажлыг гүйцэлдүүлэн маш завгүй амьдралтай ч нэгэндээ цаг гаргахаа хэзээ ч мартдаггүй. Мөн тэд романтик үдэш байсан ч энгийн алхалтдугуйгаар аяласан ч, хамтдаа бүжиглэсэн ч хоёулаа авахуулсан зургаа цахим сүлжээндээ тогтмол нийтэлдэг.

 

 

Өөрсдийн гэрлэлтийнхээ төлөө хичээл зүтгэл гаргадаг

© MARCOCCHI GIULIO/SIPA/EAST NEWS

Дэвид Бекхам сүүлд өгсөн нэгэн ярилцлагадаа хамтын амьдралыг шаргуу хичээл зүтгэлтэй харьцуулж болох бөгөөд ялангуяа 20 жил хамтдаа байсан хосуудын хувьд өөрсдийн бүтээсэн амьдралын төлөө ихээхэн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байдаг тухай өгүүлжээ. Мөн тэрээр хэдий нэгнээсээ хол аялж ажиллах шаардлагатай хүндхэн үе тохиолдсон байсан ч нэгнийхээ төлөө гэсэн сэтгэл зүрхээ үргэлж мэдрүүлж байх нь чухал хэмээжээ.

© davidbeckham / instagram

Түүний гэргий Виктория ч мөн адил бодолтой байдаг нь “Хамтдаа хичээж нэгнээ дэмжиж, нэгнээ халамжилж, хамтдаа өсөж дэвжих нь хамгийн сайхан” гэсэн үгнээс нь илт мэдрэгдэх ажээ.

 

Тэд өөрсдийн гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрдөг

© DIGITAL/EROTEME.CO.UK/East News, © davidbeckham / instagram

Алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөх нь үерхэл, гэрлэлт гэх мэт бүхий л харилцааны үндэс суурь бөгөөд хариуцлагатай байдлын илрэл билээ. Тиймээс аливаа гаргасан алдаагаа хүлээж хариуцлагатай байх хэрэгтэй.

 

Тэд хоёул гэр бүлээ нэгт тавьдаг

© davidbeckham / instagram

Хосууд маань 21 настай Брүүклин (Brooklyn), 17 настай Ромео (Romeo), 15 настай Круз (Cruz), 8 настай Харпер (Harper) гэсэн 4 хүүхэдтэйВиктория нэгэнтээ хүүхдүүдээ Дэвид болон түүний амьдралын хамгийн чухал зүйл юм хэмээж байжээ.

© davidbeckham / instagram, © davidbeckham / instagram

Дэлхийд данстай загвар зохион бүтээгч бүсгүй маань мөн хосууд нэгэндээ ижил тэгш ханддаг байж гэр бүлийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж, ойлголцол бий болдог гэж өгүүлж байв. Түүний эзгүйд Дэвид хоол хийж, хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх гэх мэт бүх ажлыг хийдэг гэнэ шүү. Мөн Виктория өөрийгөө маш азтай эмэгтэй гэж боддогоо хэлээд, нөхөр нь хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх маш дуртай байдаг хэмээн ярьжээ.

Таны хувьд амжилттай, урт удаан үргэлжлэх гэрлэлтийн хамгийн чухал жор юу вэ? Та өөрийн бодлоо бидэнтэй сэтгэгдэл хэсэгт бичиж хуваалцаарай.

4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *