Цонхоо хэрхэн зөв угаах вэ?

0

Таны хаана амьдарч байгаагаас шалтгаалж та жилд хэдэн удаа цонхоо угаах тань шалтгаална. Аз болж агаарын бохирдол бага газар амьдардаг бол жилдээ 3 удаа цонхоо цэвэрлэхэд л хангалттай. Эсвэл та нэгдүгээр давхарт амьдардаг бол цонх угаахад илүү их хөдөлмөр, цаг зарцуулах хэрэг гарах нь ээ.

Юуны түрүүнд цэвэрлэгээнд  шаардлагатай бүх зүйлсийг бэлдэнэ: бүлээн устай сав, хүрээ угаах эрчилсэн даавуу, урт бариултай цонх арчигч, сонин, угаалгын бодис, хуурай алчуур. Хэрвээ та модон цонхтой бол хүрээг нашатырийн спиртээр арчсан нь дээр, энэ тохиолдолд угаалгын нунтаг болон содоор арчих хэрэггүй. Хуванцар хүрээтэй цонхтой бол нугас нурууг тослох машины тосоол бэлдээрэй.

Цонхоо дотор талаас нь угааж эхэлнэ – яагаад гэвэл бохирдол бага байдаг газар. Цонхны хүрээ, тавцанг угаагаад сүүлд нь шил рүүгээ орно. Ингэснээр та илүү ажил хийх хэрэг гарахгүй.

Цонхны гадна талын бохирдол маш их бол эхлээд өлөн шороог нь чийгтэй алчуураар арчиж аваарай. Дараа нь л угаалгын бодисоор арчина. Гүн бохирдлыг эрчилсэн даавуугаар сайтар үрж цэвэрлэнэ.

Цонхны хүрээг цэвэрлэж дуусгаад шилээ цэвэрлэх ажилдаа орно. Эхлээд шилээ их устай алчуураар арчиж усаар шороог арилгана. Шороотой шилийг цэвэр алчуур эсвэл сонингоор цэвэрлээд дахин цэвэр усаар угааж мөн сонин эсвэл хуурай алчуураар арчаарай. Ингэснээр шил улам цэвэрхэн болно.

Зуны цагт усандаа багахан уксус дусааж цэвэрлээрэй: үнэрээс нь ялаа шумуул дайждаг юм. Хэрвээ нэгдүгээр давхарт амьдардаг бол хоолны халбага ус, хоёр халбага глицерин болон хоёр, гурван дусал нашатырийн спирт холиод цонхныхоо шилийг арчаарай. Цонх удаан цэвэрхэн байдлаа хадгална. Намрын сүүл сараар давстай усаар арчаарай, хүйтэнд тэсвэртэй байдаг юм.

3
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *