Хөлийн эвгүй үнэрээс бүрмөсөн салах 11 нууц

2

Гипергидроз, янз бүрийн халдвар, стресс нь хөлсний ялгаруулалтыг нэмэгдүүлж улмаар бактерийн өсөж үржих нөхцөлийг бий болгосноор эвгүй муухай үнэр бий болдог байна.

Энэ удаа хөлийн эвгүй үнэрээс нэгмөсөн салах хэд хэдэн зөвлөгөөг цуглуулан танд сонирхуулж байна.

Бактери өсөж үржих боломжтой газрын ариун цэврийг сахих

Муухай үнэр гаргах ихэнх бактери нь хөлийн хумс, хатуу ширүүн арьстай хэсэгт байрладаг билээ. Тийм газрыг хөл угаах зориулалттай янз бүрийн үрэх зориулалттай хэрэгсэл ашиглан тогтмол угааж цэвэрлэнэ.

 

Хөлөө угаасны дараа хурууны завсрыг хаттал нь арч

Шүршүүрт орсны дараа хөлөө арчих төдий биш бүр сайтар арчиж хөлийн хурууны завсарт онцгой анхаарах хэрэгтэй бөгөөд ингэхгүй бол тэнд үлдэх чийг нь мөөгөнцрийн халдвар бий болох нөхцөлийг бүрдүүлдэг байна.

 

Хөлөндөө зориулж цай бэлдэх

Цайны навчинд байх таннин нь бактерийг устгаж, хөлс ялгаралтыг багасгадаг байна. Та иймэрхүү цайгаар өдөр болгон хөлөө угааж болно.

  • 3 цайны халбага хэмжээтэй цайг 1 литр буцалсан усанд хандална.
  • Дээрээс нь 2 литр хүйтэн ус хийнэ.
  • Хөлөө 15-30 минут дүрнэ.

 

Алимны уксус

Алимны уксус нь хөлийн муухай үнэрийг арилгахад тустай:

  • 0,5 литр уксусыг 200 мл халуун устай холино.
  • Марль буюу нимгэн даавуунд үүнийгээ шингээн хөлөн дээрээ 20 минут тавина.
  • Чийг өөрөө хатаж алга болтол байлгана

 

Үнэр дарах зориулалттай эмчилгээний тусгай тос хэрэглэх

Лавандагийн тос хамгийн сайн таарах билээ. Үнэр дарахаас гадна бактерийн эсрэг үйлчилгээтэй:

4 дусал лавандагийн тос бүхий усанд хөлөө дүрнэ.

 

Оймсоо эргүүлж угаана

Ийм байдлаар оймс илүү сайн цэвэрлэгдэж, арьсны элдэв тоос, үлдэгдэл, бактериас ангижрана. Оймс нь синтетик материалаар хийгдсэн байж болохгүй.

 

Гэртээ хөл нүцгэн явах ба бүтэн өдөржин өмссөн оймсыг заавал тайлж бай

Таныг алхаж байх үед оймс тань шал дээрх бактерийг цуглуулан авах ба чийгтэй орчинд орох үед өнөөх бактери нь өсөж үржиж эхэлдэг билээ.

 

Хөлийн үнэр дарах янз бүрийн хэрэгсэл хэрэглэх

Эдгээр нь хөлс ялгаралтыг багасгах янз бүрийн химийн нэгдэл агуулж байдаг билээ. Ийм хэрэгслийг оройдоо, шүршүүрт орсны дараа, хуурай арьсанд цацаж хэрэглэх хэрэгтэй.

 

Эмчид хандах

Хэрвээ таны хөлөөс муухай үнэр гарах төдийгүй бас загатнаж байвал эмчид үзүүл. Энэ нь янз бүрийн өвчин, халдварын шинж байж болох юм. (мөөгөнцрийн элдэв халдвар бүхий өвчлөл)

 

Гутлаа цэвэрлэж, угааж бай

  • Гадна талыг нь сайтар угаа
  • Үдээс болон бусад зүйлийг нь хлоргексидины уусмалд хийж (цэвэрлэгээний бодис) дараа нь угаах хэрэгтэй
  • Гутлын дотор хэсгийг хлоргексидин шингээсэн хөвөн зэрэг зүйлээр арчиж цэвэрлэнэ.

 

Гутлаа хуурай байлгах

Нэг улиралд өмсөх хоёр гуталтай байх нь зөв бөгөөд ээлжлэн өмсөх нь хамгийн зөв юм. Хэрвээ та ганцхан гуталтай, тэр нь чийгтэй, норсон бол хуучны арга танд тус болох болно: дотор нь базаж үрчийлгэсэн сонин чихэх ба тэр нь шөнийн туршид чийгийг нь шингээж авдаг байна. Эсвэл цахилгаан хатаагч ашиглаж болно.

10
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *