
“Гоёмсог” салат – маш онцгой, бас амттай зууш юм. Таны өдөр тутмыг ширээг төдийгүй баярын ширээг ч чимэх салат. Маш хөнгөн, калорийн агууламж багатай, гэхдээ амин дэм болон уургаар баялаг. Та орцуудыг нэг дор холиод эсвэл давхарга байдлаар ч хийж болно. Давхарга байдлаар хийхэд илүү гоёмсог харагддаг юм Та бүхэнд амттай жорыг танилцуулахаар бэлдлээ.
Орц:
- ½ чанасан тахианы мах
- 150 г гахайн утсан мах
- 4 өргөст хэмх (даршилсан)
- 2 улаан лооль
- 2 чанасан өндөг
- 50 г Кашкавал бяслаг
- 20 г ногоон өнгөт амтлагч ногоонууд
- 4 х.х цөцгий
- Давс – өөрийн амтанд тохируулна
Бэлдэх арга:
Тахианы махаа жижиглэн хэрчинэ. Гахайн утсан махаа ширхэгийн дагуу хэрчинэ. Чанасан өндгөө том ширхэгтэй үрүүлээр үрнэ. Улаан лооль болон даршилсан өргөст хэмхээ дөрвөлжин хэрчээрэй. Бяслагаа дунд зэргийн үрэгчээр үрнэ. Ногоогоо жижиглэн хэрчинэ. Давсаа нэмээд цөцгийгөөр зуурна.
Сайхан хооллоорой.








Naraa Logii
2018/12/22 at 18:31
Майонeз тийм муу юм биш шинэ бол сайн цийдмэгшсэн өөх тос
Buyanjargal Choi
2018/12/22 at 20:16
Цөцгий орсон бна тэр чин майонезтай адилхан ш дээ
Yoo Bora
2018/12/22 at 22:28
Oyundelger Luwsandash
Цахилгаан Зараа
2018/12/23 at 18:19
Lhamaa Lana
Puusee Janchivdorj
2018/12/23 at 23:11
Puusee Janchivdorj
2018/12/23 at 23:12