
“Titanic” киног үзээгүй хүмүүс хүртэл үйл явдал юу болж дуусдгийг сайн мэддэг. Үүнд гайхаад байх ч хэрэг алга, учир нь уг кино бүтээл одоо ч алдартай хэвээр байгаа юм. Дэлгэцнээ гарснаас хойш хэдий 26 жил өнгөрсөн ч гэлээ ямар ч үзэгчийн сонирхлыг өөртөө татсаар л байна.
“Titanic” киноны гол дүрүүд болох Роз, Жек хоёроос гадна өөр хэд хэдэн туслах боловч чухал дүрүүд гардаг. Эдгээр дүрүүд үзэгчдийг киноны уур амьсгалд гүн оруулж чадсан, тэдний өмнөөс сэтгэл зовоход нөлөөлсөн байх. Тус киноны дүрүүдийн ихэнх нь бодит түүхэн эх сурвалжтай гэдгийг та мэдэж байсан уу? Тэдний зарим нэг нь Титаникийн жирийн зорчигчид, зарим нь усан онгоцны баг бүрэлдэхүүнд багтаж байв. Тэд бодитоор чухам ямар хүмүүс байсныг сонирхоцгооё, мөн тухайн түүхэн дүрийг амилуулсан жүжигчидтэй ч харьцуулж үзье.
Кэти Бейтс — Маргарет Браун

Дээдсийн хүрээлэнгийн эмэгтэй бөгөөд идэвхтэн. Титаникийн сүйрлээс амьд гарч чадсан бөгөөд үүнийхээ ачаар “жившгүй Молли” хочтой болжээ.
Эльза Рэйвен болон Лью Палтер — Ида болон Исидор Штраус

Бие биенээ хайрлах үнэнч сэтгэл, халамжаараа бидний сэтгэлд үлдсэн хос. Тэд хоёул живж буй усан онгоц дээр үлддэг. Исидор эхнэрээ аврах завин дээр суухыг ихэд гуйсан боловч эхнэр нь насан туршийн хайраа ганцааранг нь үлдээхийг хүсээгүй юм.
Бернард Хилл – усан онгоцны ахмад Эдвард Смит

Эцсийн мөч хүртэл зорчигчид, багийн гишүүддээ тусалсан. Өөрөө аврах завинд суухаас эрс татгалзжээ.
Лиам Туохи – нарийн боовчин Чарльз Жоухин

Чарльз Жоухин мөс шиг хүйтэн усанд бараг хоёр цаг гаруй байж чадсан төдийгүй хүмүүс аврахаар ирэх үед бараг ямар ч бэртэл гэмтэл, осголтгүй байсан гэдгээрээ алдартай.
Жонатан Филлипс – далайчин Чарльз Лайтоллер

Сүйрлийн дараа зорчигч тээврийн усан онгоцны чанарыг сайжруулах тал дээр маш их ажил өрнөсөн гэдэг. Ялангуяа аврах завины тоог нэмэх, усан онгоц хоорондын харилцаа холбоог сайжруулах тал дээр онцгой анхаарал хандуулжээ.
Жонатан Эванс-Жонс – найрал хөгжмийн удирдаач Уоллес Хартли

Бернард Фокс – хурандаа Арчибальд Грейси IV

Хурандаа аймшигтай ослын дараа ном бичсэн нь түүхчдэд үнэ цэнэтэй түүхийн эх сурвалж болсон гэдэг. Болсон үйл явдлыг бодитоор харуулж, маргаантай маш олон мөчүүдийг тодруулж өгчээ.
Мартин Жарвис – туялзуур сэлмийн тамирчин Космо Дафф-Гордон

Розалинд Эйрес – загвар зохион бүтээгч Люси Дафф-Гордон (Космогийн эхнэр)

Скотт Андерсон — далайчин Фредерик Флит

Майкл Энсин — бизнес эрхлэгч Бенжамин Гуггенхайм

Крейг Келли — туслах холбоочин Гарольд Брайд

Грегори Кук — Титаникийн холбоочин Жон Жорж Филлипс

Жонатан Хайд – уурын онгоцны үйлдвэрийн захирал Жозеф Брюс Исмей

Эрик Бреден – америкийн хүнд үйлдвэрийн эзэн Жон Жейкоб Астор IV

Усан онгоц дээр байсан хамгийн баян хүн. Тухайн үедээ хэмжээлшгүй хөрөнгөтэйд тооцогддог байв, дэлхийн хамгийн баян хүн гэгддэг байжээ.
Шарлотта Чаттон — Мадлен Форс буюу Жон Жейкоб Астор IV-ийн эхнэр

Рошель Роуз — гүнгийн авхай Ноэль Лесли

Виктор Гарбер — Титаникийн зохион бүтээгч Томас Эндрюс

Юэн Стюарт — ахмадын туслах Уильям Мердок

Хуучны цагаа эргэн дурсахыг хүсвэл эндээс та “Titanic” уран сайхны кинонд тоглосон жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн байгааг сонирхон үзээрэй. Танд таалагдана гэж найдаж байна.
Марк Линдси Чепмен —Титаникийн ахлах офицeр









Duurnee
2023/02/18 at 19:49
WOW