Үxсэн юм шиг нам унтдаг хүмүүсийг ч асуудалгүй сэрээж чадах, хамгийн зэвүүн бас галзуу гэмээр 13 сэрүүлэгтэй цаг

0

Хүн төрөлхтөн хэрэгтэй цагтаа сэрэхийн тулд сэрүүлэгтэй цагийг зохион бүтээсэн. Гар утас гэгч зүйл бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон цагаас хойш сэрүүлэгтэй цаг бидний амьдралаас шахагдах болжээ. Тусад нь сэрүүлэгтэй цаг худалдаж авах шаардлагагүй болсон мэт, тодорхой цаг дээр тохируулбал утас таныг сэрээж л орхино. Гэхдээ гар утас хэчнээн ухаалаг байлаа гээд танд халуун кофе аягалж өгөхгүй, өглөөний хоол бэлдэж өгөхгүй эсвэл өглөөгүүр өрөөний голоор гүйлгэхгүй. Бидний бэлдсэн нийтлэлд үнэхээр галзуурмаар сэрүүлэгтэй цагууд багтсан юм, ямар ч нойрмог хүнийг сэрээж чадахаар эд байгаа юм.

Хүнгэнэн нисдэг Blowfly сэрүүлэгтэй цаг

blowflyalarmclockvideoxmrx

Тохируулсан цаг болохоор Blowfly сэрүүлэгтэй цагийн дээд сэнс дээш хөөрч өрөөний голоор хүнгэнэн ниснэ. Сэнсийг барьж аваад буцааж байранд нь тавихаас нааш дуугай болохгүй. Тиймээс сэрүүлгийг дуугүй болгохын тулд та орноосоо босохоос өөр аргагүй, тэгээд бас муугүй дасгал хийчихнэ.

 

Шууд хүрч чадахгүй Sfera сэрүүлэгтэй цаг

digsdigs

Sfera сэрүүлэгтэй цаг яг орны дээр таазнаас дүүжлээтэй байрлах юм. Сэрүүлэг дуугарахад дахин идэвхжих горимыг ажиллуулахын тулд гараараа зөөлөн хүрнэ. Гэхдээ энэ горимыг давтах тусам сэрүүлэг улам дээшилсээр байх ажээ. Сэрүүлгийг бүрмөсөн унтраахын тулд та орноосоо өндийж хүчээр доош болгохоос аргагүй. Энэ зальтай сэрүүлэг таныг дахин унтахааргүй болтол босгож, сэрээж чадлаа.

 

Эвлүүлдэг сэрүүлэг

trendhunter

Таны сэрэх цаг болж сэрүүлэг дуугарахад цагны дээд хэсэгт байрлах эвлүүлдэг жижиг бүрдлүүд өрөөгөөр нэг тарж бутарна. Сэрүүлгийг унтраахын тулд та бүрдэл хэсгийг түүж буцааж байранд нь хийх шаардлагатай. Үнэндээ, толгой гашилгах зүйл байхгүй, ердөө 4-хөн л хэсэгтэй эвлүүлэх даалгавар байгаа юм. Гэхдээ эхлээд тарж бутарсан хэсгүүдийг олох хэрэгтэй … Энэ ч тийм амар ажил биш, жишээ нь, өглөөний 6:00 цагт.

 

Зугтаадаг Clocky сэрүүлэгтэй цаг

Artur Tarwacki

Энэхүү жагсаалтад багтсан сэрүүлгүүдээс хамгийн алдартай нь байж болох юм – зугтаах Clocky сэрүүлэг. Өглөө эрт танаас зүгээр зугтаагаад зогсохгүй мөн ичгүүргүйгээр нуугдах мөртлөө олохоос нааш дуугүй болохгүй. Дөнгөж зах зээлд гараад жинхэнэ хувьсгал болж байлаа, одоо зугтаадагтай адил төстэй сэрүүлэг олон янзаар зарагдах болжээ. Тиймээс танд маш их сонголт байна – та өглөө чухам ямар сэрүүлгийн ардаас гүйх вэ?

 

Холигч сэрүүлэг

ideashop

Тамын бас нэгэн төхөөрөмж – Crazy Blender Alarm Clock. Нам гүн сайхан өглөөг өөр хоорондоо мөргөж шуугилдах хуванцар бөмбөлгийн чимээгээр угтахад “тусална”. Хэрвээ танд ийм сэрүүлэгтэй цаг бэлэглэсэн байвал таны эргэн тойронд ямар нэгэн садист байна гэж ойлгоорой.

 

Хивсэнцэр шиг загвартай сэрүүлэгтэй цаг Ruggie

dom-automation

Энэхүү жагсаалтад багтсан хамгийн гэмгүй, дөлгөөхөн сэрүүлэг. Өглөө хийх хамгийн хүнд ажил – орноосоо босож хоёр хөлөө шалан дээр тавих. Орны урд байрлуулдаг энэ хивсэнцэр сэрүүлэг дээр хөл тавихаас нааш дуугүй болохгүй.

 

Гар грaнат сэрүүлэг

get-digital

Ядаргаа болоод байгаа сэрүүлгийг хана руугаа бүх хүчээ шавхан шидмээр санагддаг уу? Гар грaнат сэрүүлэг яг л ийм зориулалттай эд байгаа юм. Энэ сэрүүлгийг унтраахын тулд та бүх хүчээ дайчлан хана руу шидэх хэрэгтэй.

 

Таныг спортоор хичээллүүлэх сэрүүлэг

amazon

Гантель хэлбэртэй энэ сэрүүлэг таныг өглөө спортоор хичээллэхэд хүргэнэ, та хүсэхгүй байсан ч хамаагүй. Тодорхой давтамжтайгаар өргөж дасгал хийхээс нааш дуугүй болохгүй сэрүүлэг.

 

Лазер байтай сэрүүлэг

thedecorhouse

Энэ сэрүүлэг таныг бүр жинхэнэ мэргэн бyyдагч болгоно. Таны даалгавар – дөнгөж нүд нээгээд л лазераар байг онох ёстой юм. Ийм сэрүүлэгтэй болсноос хойш хэдэн сарын дараа та найз нөхдөдөө ямар мэргэн болсноо гайхуулах боломжтой болно.

 

Сэтгэлд таaшаалтай сэрүүлэг

thegreenhead

Энэ сэрүүлгийн ажиллах зарчим бусдаасаа арай өөр. Таныг сэрээнэ … үнэрээр сэрээнэ. Кофе, гаа, жүрж, дөнгөж зассан өвсний үнэр, далайн эрэг, шилмүүст мод эсвэл цинамонтой алимын үнэр? Таны л шийдэх хэрэг, та өглөө сэрээд ямар үнэр үнэртмээр байна тэрийгээ л сонго.

 

Танд кофе эсвэл цай бэлдэж өгөх сэрүүлэг

kickstarter

Орноосоо босолгүй аяга кофе, цай уух дуртай хүмүүст зориулсан сэрүүлэг. Орны дэргэд байрлуулах уг төхөөрөмж таныг сэрээхийн тулд халуун кофе, цай бэлдэж өгнө. Үүнээс илүү сайхан зүйл гэж юу байх вэ дээ?

 

Устгагч сэрүүлэг таны мөнгийг устгана

demilked

Энэхүү жагсаалтад багтсан хамгийн хэрцгий сэрүүлэг. Зөвхөн таны нойрноос хумслаад зогсохгүй мөн таны мөнгөнөөс ч хумсална. Жижигхэн цаас устгагч шиг, орой орондоо орохоосоо өмнө дурын мөнгөн дэвсгэрт хийх юм. Өглөө анхны оролдлогоор л сэрэхгүй бол … мөнгөнөөсөө хагацахад хүрнэ.

 

Wake n’Baсon сэрүүлэг танд өглөөний хоолонд гахайн мах шарж өгнө

mattysallin.wordpress

Америкийн уламжлалт өглөөний хоол – нүдэлж шарсан өндөгтэй гахайн утсан мах. Энэ сэрүүлэг таныг өөрийн эрхгүй босгож ирнэ. Таны өглөөний цайг бараг л бэлдээд өгч байгаа юм – гахайн утсан махыг чинь шарчихлаа. Хамгийн гол нь унтахаасаа өмнө гахайн махаа хийхээ мартах вий. Амттай өглөөний хоол – өглөөний сайхан эхлэл. Өглөөний хоолоо хөргөхийг та хүсэхгүй биз дээ?

31
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
5
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *