Сонжоо: Та эндээс өөрийгөө аль нь болохыг олж сонгоорой. Нийгэмд та ямар байр суурь эзэлж байгаагаа мэдэж авах болно

2

Pip Wilson бол Британийн сэтгэл судлаач, сургалт болон оюун ухаан хөгжүүлэх тухай 50 гаруй ном бичсэн хүн юм. 1980-аад оноос зураач Ian Long-той хамтран гол дүр нь нэгэн хөгжилтэй хүн бүхий сэтгэл судлал, заслын Blob Tree хэмээх цуврал гаргаж эхэлсэн байна. Тэрхүү Блоб нь нас хүйсгүй, үндэс угсаа, улс оронгүй, дохионы хэлээр ярьдаг, сэтгэл санаагаа илэрхийлдэг ба чухам ийм нөхцөлд дотоод ертөнцийг нь судлахад амархан байх билээ.

Эхлээд энэ аргачлалыг хүүхдүүдтэй ажиллахдаа ашиглаж байсан ба тэд хэлэх гэж оролдож байхаар зургаар үзүүлэх нь амар байдаг байж. Яваандаа Blob Tree томчуудын санаанд таалагдаж эхэлсэн байна.

Энэ удаа таныг энгийн нэгэн тестэд оролцож, магадгүй өөрийнхөө тухай шинэ зүйлийг мэдэж аваасай гэж хүсч байна.

Доорх зургийг маш анхааралтай хараарай. Дараа нь хоёр хүн сонгож авах ба нэг нь тантай бусдаас илүү адилхан байх бол нөгөөх нь таны адилхан байхыг боддог тэр хүн байх ёстой. Сонгосон уу? Үр дүнг нь доороос хараарай.

 

Үр дүн

Хэрвээ та 1, 3, 7-р хүнтэй өөрийгөө адил гэж үзэж байвал та зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд ямар ч бэрхшээлийг давдаг байна.

Та найрсаг, бусдад туслахад бэлэн байдаг бол 2, 11, 12, 18, 19 гэсэн тоо сонгож авсан байж таарна.

4-р хүнийг сонгосон уу? Тэгвэл та амьдралын тогтсон чиг баримжаатай хүн байх нь. Та янз бүрийн амжилтад хүрэхийг зорих ба үүндээ нэг их хүч зарцуулахыг боддоггүй хүн байна.

Харин 5-ыг сонгосон бол энэ таны сул талыг харуулж байна. Магадгүй та ядарсан, бүрэн бүтэн сайхан амьдралд хэрэгтэй урам зориг үгүй болсон байж болох юм.

9-ийг сонгосон хүн сайхан зан ааштай байна. Хөгжиж цэнгэж амьдрахыг илүүд үзнэ.

Та битүү, түгшүүртэй, хүнтэй харилцах дургүйг тань 13, 21 илэрхийлнэ.

Харин 8 сонгосон хүн нь таны бусдаас тусдаа байх гэсэн сэтгэлийг, өөрийн гэсэн ертөнц бий болгох, өөртөө ойрхон, ойлгомжтой зүйлийн тухай бодож дурсах гэсэн санааг тань хамгийн сайн ойлгох билээ.

10 болон 15 нь амьдралд дасан зохицож чаддаг гэдгийг тань харуулж байна. Та өөрт байгаа зүйлдээ сэтгэл ханамжтай байна.

Дотор тань хямрал болж байгаа мэт байна уу? Муу муухай сэтгэл хөдлөл таныг удирдаж байх шиг санагдах юм уу? Тэгвэл та 14-ийг сонгож авсан байж таарна.

Та туслахад, сэтгэл санаагаар найзыгаа дэмжихэд үргэлж бэлэн байсан боловч одоо ядарсан бол 16-г сонгосон хүнтэй адил байх нь. Хэрвээ танд 17-р блоб 16-г тэвэрч байгаа мэт харагдаж байвал таны сонгосон хүн арай өөр утга учиртай байх нь. Энэ нь та анхаарал халамж дунд байдаг гэсэн үг юм. Гайхах хэрэггүй. Хүн болгон ертөнцийг өөрөөр харна.

17 нь олны анхаарлын төвд байх дуртай боловч өөрт тохиолдох бэрхшээлийг өөрөө даван туулахдаа муу. Гэхдээ түүнд хэн нэг нь тусална гэдэгт ямар ч эргэлзээ байдаггүй  билээ.

Хэрвээ та 20-ийг сонгож авсан бол таны өөрийгөө үнэлэх үнэлгээнд ямар нэг асуудал алга. Магадгүй нилээд хэтрүүлж үнэлдэг байж болзошгүй. Орчин тойрныхон тань таныг сонсож байхад та дуртай. Лидер. Өөрөөр байх аргагүй.

Таны хамгийн түрүүнд сонгож авсан хүн нь та яг одоо нийгэмд ямар байр эзэлж байгааг харуулна. Хоёр дахь нь та ямар болохыг хүсдэг, түүнд хүрэхэд ямар зан чанар дутагдаж байгааг харуулна.

Та өөрийг чинь ингэж тодорхойлсныг юу гэж бодож байна? Эсвэл өөрийгөө ихээхэн өөр өнцгөөс харав уу?

17
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
8
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. tugs

    2018/04/18 at 14:44

    where is the 6

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *