
Сошиал сүлжээгээр хүмүүсийн удам судрын талаар маш олон янзын онол явдгаас улс төрчид энэ таамагт хамгийн их өртдөг. Жишээ хэлэхэд, хэдэн жилийн өмнө сошиал хэрэглэгчид Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо болон Кубын дaрангуйлагч асан Фидель Кастро нарын адилхан дүр төрхийг гаргаж ирсэн байдаг.
Уг таамаг этгээд хачин сонсогдож болох хэдий ч тэдэнд адил төстэй зүйл үнэхээр байгааг үл тоомсорлон орхиход бэрх. Тэгээд ч энэ онолыг үнэмшилтэй болгох хэд хэдэн xүчин зүйлс ч бий.


Маргарет Трюдо нь залуудаа хэд хэдэн бэл.гийн хaвьтагчтай байсныг олон хүн мэддэг. Өнгөрсөн зууны 70-аад оны үеэд Маргарет “Цэцгийн хүүхдүүд” гэх хөдөлгөөний идэвхтэй гишүүн байсантай ч холбоотой байж болох юм. Тэрээр гэр бүлийн уламжлалт бэл.гийн хaрьцааны эсрэг байр сууриа илэрхийлж сeксийн хувьсгал хийхийг зорьж байжээ.


Шуудхан хэлэхэд, одоо ч гэсэн түүний нvцгэн зургуудыг интернетээс хайж олж болно. Канадын 15 дахь Ерөнхий сайд Пьер Эллиот Трюдотой гэрлэхээс өмнө тэрээр Тед Кеннедид дурлаж амжсан, цаашлаад Rolling Stones-ийн гитарчин Ронни Вуду, мөн Мик Жаггертэй дотно харилцаатай байжээ.

Пьер ч мөн адил гэр бүлийн үнэнч харилцааны талаар мэдлэг муутай нэгэн байв. Нэг ёсондоо эхнэр, нөхөр хоёр үнэнч бус байдлаараа бие биенээ буруутгахын аргагүй. Трюдогийн гэр бүл Кубад байнга айлчлал хийх бөгөөд айлчлалын үеэр Фидельтэй уулзаж нөхөрсөг дотно харилцаа тогтоож чаджээ.

Жастин Трюдогийн ээж Кубын төрийн тэргүүнд татагдаж байснаа нуудаггүй байсан ба урьд өмнө нь таарч байгаагүй дур булаам эр хүн гэж тодорхойлж байв.

Канадын одоогийн Ерөнхий сайдад Кастротой адил төстэй зүйл үнэхээр бий, тэр ч бүү хэл Кастрогийн залуу үеийг ч санагдуулам, гэхдээ сахалгүй л дээ. Харин эцэг Пьер Эллиот Трюдотой адил төстэй зүйл маш бага. 47 настай улс төрч аав шигээ эрт халцарсангүй. Халцралт – энэ бол удамшдаг зүйл, залуугаасаа ямар нэгэн байдлаар анзаарагдах ёстой байлаа.

Гэрэл зургуудыг харьцуулах компьютерын алгоритм ч уг онолын талд дүгнэлт гаргасан. Жастин эцэгтэй ердөө 64 хувиар адилхан, харин Кастротой 94 хувиар адилхан гэж гарчээ.

Кубын төрийн тэргүүн асны том хүүгийн нэг Фидель Кастро Диас-Балартын өөд болохоос өмнө үлдээсэн зурвас жинхэнэ шуугианыг тарьжээ. Уг зурваст Маргарет Трюдо түүний эцэгтэй болзсоны ачаар Канадын ирээдүйн Ерөнхий сайдыг төрүүлсэн гэж дурдсан байв.

Тэрээр өөрийн зурвастаа Фидель Кастрод уурлаж явдгаа бичжээ. Учир нь түүний эцэг хүүгээ байнга Жастинтай харьцуулж үнэлдэг, Жастинийг Канадад ямар амжилттай явааг нь магтаж үлгэр жишээ авах ёстой гэдэг байв. Зурвасынхаа төгсгөлд бичихдээ: хэрвээ Трюдо Кубад амьдарч байсан бол бас л алдартай эцгийн сүүдэрт үлдэх байсан гэжээ.
Фидель Кастро “хүүxэмсэг” зангаараа алдартай нэгэн байсныг харгалзан үзэх юм бол түүний ачаар өөр хэчнээн төрийн тэргүүн төрснийг бид хэлж таашгүй. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Канадын Ерөнхий сайд үнэхээр Кубын дaрангуйлагчийн нууц хүүхэд мөн үү?








Erdene Gurjav
2022/02/25 at 19:11
Фидель\\пдаангйлагч
Erdene Gurjav
2022/02/25 at 19:12
Фидель дарангуйагч байгаагүй байх аа
Хосбаяр Баатар
2022/02/25 at 20:34
Дарангуйлагч биш
Munkh Birvaa
2022/02/25 at 20:42
Нээрээ адилхан юм, ккк
Sunduikhu Saran
2022/02/25 at 21:39
Маш хүнд үеээс ард түмнээ удирдаж өдий зэрэгт хүрэгсэн юу ч мэдэхгүй байж муулха бодох юмда
Enhee Lhamjav
2022/02/25 at 22:02
Өө хөөрхий
Darhan Erka
2022/02/25 at 22:19
Ккк Фиделийн зээрэнцэг юмуу овоо хол шидэж
Michelle MN
2022/02/25 at 23:10
🤣🤣🤣🤣
Зочин
2022/03/02 at 09:13
shal tosgui 2 baina