Google Chrome-ийн хэрэглэгч бүрийн мэдэх ёстой shortcut-ууд

1

Google Chrome-ийн хэрэглэгч нартаа энэ өдрийн мэндийг хүргэе! Энэхүү нийтлэл нь Google Chrome интернэт хөтөчийн зарим shortcut key-нүүдтэй танилцахыг санал болгож байгаа ба эдгээрийг мэдэж авснаар танд юмсыг илүү хурдан хийх боломж олдох юм. Хэрвээ та ямар shortcut-ууд байдгийг мэдэхийг мөн ашигладаг болохыг хүсэж байгаа бол нийтлэлийн дэлгэрэнгүйд зочилно уу. Мөн найз нөхөдтэйгээ ч хуваалцахаа бүү мартаарай.

Alt + Home – Нome page-ээ нээх

Backspace эсвэл Alt + зүүн сум – Нэг хуудас буцах

Alt + баруун сум – Нэг хуудас урагшлуулах

F5 – Одоогийн байгаа хуудас, фрэйм эсвэл табыг refresh хийх

F11 – Одоогийн ашиглаж байгаа вэбсайтыг бүтэн дэлгэцний хэлбэрээр харах, F11-ийг ахин дарснаар энэ хэлбэрээс гарна.

Esc – Уншиж байгаа хуудас эсвэл download-ыг зогсоох

Ctrl + (- эсвэл +) – Одоо байгаа хуудасны zoom-ыг ‘-‘ тэмдэг нь багасгаж, ‘+’ тэмдэг нь ихэсгэнэ. Ctrl + 0 дарснаар өгөгдмөл хэлбэрт шилжинэ.

Ctrl + 1-8 – 1-8 хүртэлх тооны аль нэгэнтэй хамт Ctrl-ыг дарснаар таб барт байгаа тохирох таб руу очно.

Ctrl + 9 – Сүүлийн таб руу очно.

Ctrl + Enter – Вэб хаягийг хурдан гүйцээх. Жишээ нь хаяг бичих цонхонд computerhope гэж бичээд Ctrl + Enter дарахад http://www.computerhope.com гэж гүйцээгдэн гарч ирнэ.

Ctrl + Shift + Del – Хувийн мэдээллийг хурдан арилгах Clear Data цонхыг нээнэ.

Ctrl + D – Одоогийн нээсэн байгаа хуудсанд bookmark нэмнэ.

Ctrl + Shift + O – Bookmark manager-ийг нээх

Ctrl + J – download цонхыг харуулах

Ctrl + K эсвэл Ctrl + E – Курсорыг хөтөчийн address bar руу аваачих

Ctrl + N – Шинэ хөтөч цонх нээх

Ctrl + Shift + N – Нууц горимд шинэ цонх нээх

Ctrl + P – Одоо ашиглаж байгаа хуудас эсвэл фрэймийг хэвлэх

Ctrl + T – Шинэ таб нээх

Ctrl + F4 эсвэл Ctrl + W – Одоогийн сонгогдсон табыг хаах

Ctrl + Shift + T – Хаагдсан цонхыг undo хийх

Ctrl + Tab – Нээлттэй табууд хооронд шилжих

Spacebar – Хуудасны доод хэсэг рүү шилжих

Shift + Spacebar – Хуудасны дээд хэсэг рүү очих

Alt + доошоо сум – Тext box-д орсон өмнөх бүх текстийг харуулах

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *