Jaguar болон Land Rover компаниуд жолоо барих үеийн үл үзэгдэх бүсийг хэрхэн шийдэж байна вэ?

0

Жолоо барьж байх үед машины их биеийн тодорхой хэсэг үзэгдэх орчныг хааснаас үл үзэгдэх бүс хэмээн нэрлэж болох бүсүүд үүсдэг. Энэ бүсэд орж ирсэн машин болон явган зорчигч, ямар нэгэн саад үзэгддэггүйгээс үүдэн их бага ямар нэгэн осол аваар үүсэх тохиолдлууд цөөнгүй. Британий автомашины компани болох Jaguar, Land Rover компаниуд жолоо барих үед машины их биеийн хэсэг үзэгдэх орчныг хаах явдлыг үгүй болгохоор ажиллаж байгаа аж.

Jaguar болон Land Rover компаниуд жолоо барих үеийн үл үзэгдэх бүсийг хэрхэн шийдэж байна вэ? 1

Тус компаний одоогийн судалгаа нь хэрхэн машины дээврийн тулгуур багануудыг хийх болон машины жолоодлогын сүнсэн систем /ghost car navigation system/-ийг бүтээхэд анхаарч байгаа юм байна.

Jaguar Land Rover компаний бүтээсэн “Follow-Me Ghost Car Navigation” болон “360 Virtual Urban Windscreen” нь аюулгүй байдлыг сайжруулах бусад олон технологиудтай гарч ирж байгаа аж. Дээврийн тулгуур баганыг үл үзэгдэгч болгох үндсэн санааг хадгалсан энэ систем нь жолоочид тээврийн хэрэгслийнхээ эргэн тойрныг 360 хэмээр харах боломжийг олгох зорилготой юм.

Jaguar болон Land Rover компаниуд жолоо барих үеийн үл үзэгдэх бүсийг хэрхэн шийдэж байна вэ? 2

Тулгуур багануудыг хэрхэн үзэгдэхгүй байдлаар хийх вэ? Тийм ээ, үнэндээ боломжгүй. Багануудын дотор тал дахь дэлгэцнүүд нь машины гадна талаас бичигдсэн бичлэгийг шууд харуулах юм байна.

Баганууд HUD /heads-up display/-ыг дэмжиж ажиллах нөхцөлтэй ба явган зорчигч зам хөндлөн гарч байгааг илрүүлмэгц баганууд идэвхжиж, жолоочид илүү сайн харах боломжийг олгох юм. Явган зорчигч салхины шилээр ил харагдах байдалд орж ирсэн тохиолдолд улаан тойргийн тусгал тэднийг хүрээлэн дагаж байгаа нь салхины шилэн дээр харагдана.

Follow-Me Ghost Navigation нь явган зорчигчоос гадна бусад машинууд дээр ч адил зарчмаар ажиллана.

Jaguar болон Land Rover компаниуд жолоо барих үеийн үл үзэгдэх бүсийг хэрхэн шийдэж байна вэ? 3 Jaguar болон Land Rover компаниуд жолоо барих үеийн үл үзэгдэх бүсийг хэрхэн шийдэж байна вэ? 4 Jaguar болон Land Rover компаниуд жолоо барих үеийн үл үзэгдэх бүсийг хэрхэн шийдэж байна вэ? 5

Видео

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *