
Балчирхан үрс маань үзсэн хүүхэлдэйн киногоороо өөрийн ертөнцийг бий болгож киноны баатруудаа мөрөөдөл, фантазаар бараг л амилуулдаг. Баяр хөөр, дуусашгүй эрч хүч, хязгааргүй боломжоор дүүрэн хүүхдийн ертөнц. Томчууд бид тэр ертөнцийг нь даанч ойлгохгүй юм даа.
Хүүхдийнхээ баялаг ертөнцийг эцэг эхчүүд бид яагаад Диснейн баатраар амилуулж болохгүй гэж. Хүүхдийн тоглоомын болон унтлагын өрөөг диснейн кинонуудын тод өнгөөр чимэхээс гадна сүүлийн үед зочны өрөө, бүр томчуудын унтлагын өрөөг ч диснейн дизайнаар тохижуулж эхэлжээ.
Мики ба түүний нөхөд!
Suzanne Nichols Design Group-ээс санал болгож буй тоглоомын өрөөний засал
Үлгэрийн фото ханын зураг
Микки Маус дүрийн өнгө төрх хүүхдийн ч томчуудын ч өрөөний салшгүй өнгө байсаар олон жилийн нүүр үзэж байгаа нь түүний гандан бууршгүйг илтгэж байгаа мэт. Микки Маустай холбоотой бүх л зүйл хүүхдийн өрөөний дизайны салшгүй зүйл болжээ. Дональд, Плуто зэрэг найз нараараа хүрээлүүлсэн Микки хүүхэд болгоны өрөөний ханан дээр байгаа гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Эдгээр баатрууд ямар ч уйтгартай өрөөг амь оруулна.
Микки Маустай орчин үеийн унтлагын өрөө
Миккитэй энгийн өрөө
Миккигийн найз нартай хүүхдийн өрөө
Микки Маустай өрөөний дизайны хувьд өнгийн ялгарал өрөөг чимнэ, тод улаан, хар, шарын зохицолдолгоо. Гоёл чимэглэл нэмж хүүхдийн тансаг тухтай өрөөг бий болгож чадна.
Охидын унтлагын өрөө
Газрын дундад тэнгисийн хэв маяг бүхий унтлагын өрөө
Диснейн ертөнцийн баатруудын ханын зургаар зочны өрөө, гал тогооны өрөөг чимж өрөөний гэрэл гэгээг нэмж болно.
Хүүхдийн өрөөг олон төрлөөр чимж болохын тод жишээ
Лусын дагинаар чимсэн өрөө
Хүүхдийн өрөөг засч чимэглэхэд эцэг эхчүүдэд тулгардаг асуудал бол өрөөний хувирах байдал. Бөөн мөнгө зарж байж гоёж чимсэн өрөө нь жил хагасын дараа хүүхдэд таалагдахаа боливол яах вэ? Иймд, хүүхдийн сонирхлыг татахаар төрөл бүрийн дизайн, орон зайг ашиглах хэрэгтэй.
Зэрлэг байгальд дуртай хүүхдэд зориулсан Виннитэй өрөө
101 долматин нохойгоор чимсэн хар-цагаан өнгийн унтлагын өрөө
Улаан өнгийн суурь дээр Диснейн баатруудаас зурахад гоё өнгөлөг болно. Цэнхэр өнгө дээр цасан хаан Эльзагийн дүр зурагтай байхад тансаг унтлагын өрөө гарга. Тоглоомын өрөөнд нь дуртай хүүхэлдэйн киноны баатруудын плакат наасан байхад өрөө бүр л амь орно.
Зочны өрөөний үлгэрийн засал чимэглэл
Автомашины сэдэвтэй өрөө
Рапунцелийн унтлагын өрөө
Өөрийгөө Диснейн хүүхэлдэйн киноны мэргэжилтэн гэж үзэж байгаа хүн 60 жилийн түүхтэй Диснейн бүх дүрүүдийг нэрлэж чадахгүй л болов уу. Юу гэсэн үг вэ, ямар ч өрөөг дуртай дүрээрээ чимэглэх боломж нээгдэж байгаа гэсэн үг юм, тухайлбал “King Lion”, эсвэл “Cars” гээд … Ханан дээр наадаг стикер, постер, ханын цаас, цагаан хэрэглэл, хөшиг, өрөөний жижиг сажиг чимэглэл гээд сонголт арвин их байна.
Бяцхан гүнжид зориулав
Зочны унтлагын өрөө
Алладины сэдэвт дорнын унтлагын өрөө








Зочин
2016/06/14 at 21:04
иймэрхүү юм хаана зардын бол ханын зурагыг нь