Хэрхэн 30 хоногийн дотор эрүүл, урт сайхан үстэй болох вэ? Та энэхүү аргыг хэрэгжүүлэхэд л үр дүн нь шууд мэдэгдэнэ

3

Бид өдөр бүр л илүү эрүүл, намирсан үстэй болох аргыг хайсаар айдаг. Учир нь үс бол бидний харагдах байдалд нэлээдгүй том байр суурийг эзэлж байдаг. Шинжлэх ухаанаар батлагдсаны дагуу хүний үс өдөрт дунджаар 0.3-0.5 мм, сард 1-1.5 см, жилд 12-15 см ургадаг байна. Энэ нь үс нь бие махбодын хамгийн хурдан ургадаг хоёр дахь эд гэсэн үг. Гэсэн хэдий ч бид үсээ төгс эрүүл, намирсан байлгаж чаддаггүй. Тиймээс бид танд үсээ бэхжүүлж, эрүүлээр ургуулахад туслах нэгэн аргыг зааж өгье.

1. Хайчтай найзал

© Depositphotos.com

Үсээ ургуулмаар байгаа бол хайчаа өөртөө ойрхон байлга, бүр шөнө өвөртлөөд унтсан ч болно. Ургуулах гэж байж яагаад хайчилна гэж хэмээн бодож байж магадгүй. Гэхдээ үсээ урт ургуулах гэж байгаа л бол ойр ойрхон тайралт хийх хэрэгтэй болно. Үсээ доороос нь тайрах үед үсний гэмтсэн хэсгүүд болон салаалсан хэсгүүд алга болж үс илүү эрүүлээр хурдан ургадаг. Учир нь үсний салаалсан хэсгүүд нь хуйханд очих ёстой байсан бүх шим тэжээлийг үсний үзүүр лүү татаж байдаг. Нэг зүйл сануулахад гэмтсэн хэсгээ хайчилж байна гээд хэлбэргүй хайчилж болохгүй шүү.

 

2. Ангижруулагчийг алгасаж болохгүй

© Depositphotos.com

Ангижруулагчаа үсэн дээрээ удаан байлгах тусам сайн үйлчилдэг гэсэн домог худал юм. Учир нь ангижруулагч нь маш хурдан хугацаанд үсэнд нөлөөлж чадах онцгой бүтэцтэй байдаг. Үүнээс гадна ангижруулагч нь нойтон үсээ алчуураар ороосноос үүсэх гэмтлээс хамгаалж байдаг. Ангижруулагчийг зөвхөн хатуу юм уу гэмтсэн үсэнд хэрэглэдэггүй бөгөөд бүх төрлийн үсэнд хэрэглэж болно. Тиймээс үсээ ангижруулахаа хэзээ ч битгий мартаарай.

 

3. Зарим нэг шинэ орцоор ид шидийг бүтээ

© Depositphotos.com

Үс болон хуйханд шууд нөлөө үзүүлдэг хэд хэдэн зүйл бий. Тухайлбал, сонгино, саримсны шүүс, үхрийн нүд, шикакай, алимны цуу, наргил модны сүү зэрэг нь үсэнд тэжээл өгч, үсний өсөлтийг сайжруулдаг. Эдгээр зүйлс зөвхөн ургалтыг түргэсгээд зогсохгүй хуйхны эрүүл мэндэд нэн тустай юм.

Үүнийг мэдэж байх ёстой:

Шар айраг үсэнд сайн гэдгийг та аль хэдийн мэдэх биз. Харин энэ удаад буцалгаж хэрэглээд үз. Буцалсных нь дараа өөрийн хэрэглэдэг шампуниа хийж хутгаад түүгээрээ үсээ угаана. Ингээд л та үр дүнг нь шууд харах болно. Энэ аргыг 7 хоногт 2 юм уу 3 удаа давтаж болно.

Шар айрагтай шампунь үсний бохирдлыг арилгах бөгөөд ангижруулагчийн үүргийг давхар гүйцэтгэдэг.

 

4. Үсний тос болон маскаар хийх 7 хоног тутмын арчилгаа

© Depositphotos.com

Үсээ ургуулахын тулд долоо хоног бүр үсний маск болон зориулалтын тос хэрэглэх нь маш чухал. Ингэснээр үсэнд байх ёстой байгалийн тос эргэн сэргэж эрүүл намирсан болох болно. Гэрийн аргаар хийж болох үсний спа арчилгааны аргаас хуваалцъя. Зөгийн бал, нимбэг, авокадо, оливын тос болон сонгины шүүс зэрэг нь гэрийн аргаар үсний маск хийж болох хамгийн гайхалтай орцууд юм.

 

5. Даавуун дэрний уутаа торгон материалтай болго

© Depositphotos.com © Alibaba.com

Энэ бол үсээ ургуулах гэж байгаа хүний маш амархан хийж чадах зүйл юм. Даавуун материалаас илүү торгон материал үсний ургалтыг дэмждэг бөгөөд торгоны зөөлөн бүтэц нь үсэнд нэн тустай юм. Торгон эсвэл атласан материал нь үрэлт үүсгэдэггүй учир үс уналтыг ч давхар багасгадаг.

 

6. Үсээ угаасны дараа зөв хатаах нь

© Depositphotos.com

Алчуур тань торго шиг зөөлхөн байсан ч үсийг ямар нэг байдлаар гэмтээж л байдаг. Гэвч бүсгүйчүүд усанд орсныхоо дараа үсээ алчуураар арчихаас гадна бүр чангаар ороож толгой дээрээ овоолсон байдаг. Хэрэв та үсээ эмчилмээр л байгаа бол халуун уур гаргадаг зүйлсээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үүнд үсний индүү, буржгар болгодог ороогч, шулуун индүү зэрэг зүйлс багтана. Хэрэв сэнс хэрэглэх шаардлага гарвал ядаж үсний 60% нь өөрөөрөө хатсан байх ёстой. Мөн үсээ сэнсдсэн бол дараа нь хамгаалалтын цацлага хэрэглэж хэвшээрэй.

 

 

7. Үсээ амьсгалуулцгаая

© Depositphotos.com

Завгүй ажлын хуваарь, таагүй цаг агаар гээд олон шалтгааны улмаас үс гэмтдэг. Тиймээс таны хамгийн гол зорилго үсээ ургуулах юм бол хэтэрхий чанга боох хэрэггүй. Учир нь үсээ чанга боох нь үс хугарах гэмтэх хамгийн том шалтгаан болж байдаг. Мөн үсэнд ургалтыг нь удаашруулдаг бичил биетүүд олшрох магадлалтай учир нянгийн эсрэг эмчилгээ юм уу хуйхны гүн цэвэрлэгээ хийж байх хэрэгтэй. Түүнчлэн гадуур гарахдаа аль болох үсээ халхалж байх. Нарны туяа зөвхөн арьсанд бус үсэнд ч мөн муу нөлөө үзүүлдэг. Тиймээс малгай өмсөх юм уу нарнаас хамгаалагч шүршигч хэрэглэ.

 

8. Хооллолт нөлөөлөх нь

© Depositphotos.com

Эрдэмтэд тодорхой төрлийн хоол хүнс идэх нь үсний ургалтад нөлөөлдөг болохыг тогтоожээ. Ялангуяа биотин болон витамин “H” амин дэмүүд нь бидний биед яг л түлштэй адил эрчим хүч өгч байдаг. Эдгээр нь өөх тос, нүүрс ус, амин хүчил агуулдаг учир бие махбод дахь уургийн түвшинг дээшлүүлэхэд тусалдаг. Биотинаар баялаг хүнс бол сүү, бяслаг, өндөг, бүх төрлийн самар, гахайн мах, чанаж болгосон элэг, сардин, салмон, цэцэгт байцаа, авокадо юм.

 

9. Хэт их угаах хэрэггүй

© Depositphotos.com

Үсээ ойр ойрхон угаах нь хамгийн буруу зүйл. Цэвэрхэн үс илүү хурдан ургадаг гэх боловч үүний нөгөө талд үсээ хэт ойр ойрхон угаах нь тийм ч сайн зүйл биш ажээ. Учир нь үсийг өдөр болгон угааснаар заавал байх ёстой ашигт тос нь арилж хуурайшдаг байна. Үсээ угааж байхдаа зөөлөн массаж хийж зориулалтын самаар самнавал зүгээр.

 

10. Сонгины шүүс болон наргил модны самрын тос

© Indianrapunzels / Facebook

Сонгины үс ургуулах чадвар маш алдартай бөгөөд үс халцралтаас сэргийлдэг болох нь батлагдсан байна. Мөн үс ургах явцыг түргэсгэж үсний уутанцарт шууд тэжээл өгдөг давуу талтай. Түүнчлэн сонгины шүүсийг кокосын тостой холивол үр нөлөө нь хоёр дахин нэмэгддэг. Кокос нь үсний хуурайшилтыг багасгаж ашигт тосны хэмжээг тэнцвэржүүлдэг бөгөөд Е витамин болон лаурын хүчлээр баялаг юм.

 

11. Тэвчээртэй бай

© Depositphotos.com

Үс ганцхан шөнийн дотор урт болчихгүй. Бас ургахгүй байна гэж санаа зовох нь бүр ч илүү удаан ургах шалтгаан болдог. Дээр дурдсанчлан үс нь сард дунджаар 1-ээс 1.5 см урт ургадаг бөгөөд та дээрх бүх зөвлөгөөг дагалаа гэж бодоход энэ тоо дээд тал нь 2 см-аар нэмэгдэх боломжтой.

Тиймээс тэвчээртэй байж дээрх зөвлөгөөнүүдийг тогтмол дагаж байх нь хамгийн чухал. Торго шиг намирсан, эрүүл урт үстэй болоход танд чамгүй их цаг хугацаа шаардагдана. Хамгийн гол нь арчилгаагаа маш сайн хийж, тасалдуулахгүй байх хэрэгтэйг дахин сануулж байна.

42
ХөөрхөнХөөрхөн
15
БахархмаарБахархмаар
10
ГоёГоё
5
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Gombo Naran

    Gombo Naran

    2020/05/22 at 07:15

    Х. Халиунаа

  2. Honhoo Honhoo

    Honhoo Honhoo

    2020/05/22 at 07:34

    saihan zowlogo ,bayarllaa

  3. Azjargal Azaa

    Azjargal Azaa

    2020/05/22 at 10:49

    Нууц Гүнж

  4. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/22 at 21:40

    Баярлалаа

  5. Анх Заяаа

    Анх Заяаа

    2020/05/22 at 23:00

    Нандин Эрдэнэ

  6. Sugar Nergvi

    Sugar Nergvi

    2020/05/23 at 00:21

    Б’ Долгорсүрэн

  7. Munkhtsatsral Tomorbaatar

    Munkhtsatsral Tomorbaatar

    2020/05/23 at 01:17

    Sarantsetseg Hurelbaatar

  8. Машбат Эрхэмбаяр

    Машбат Эрхэмбаяр

    2020/05/23 at 05:48

    Bayralaa

  9. Даруухан Охин

    Даруухан Охин

    2020/05/23 at 12:55

    яааж хийх юм бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *