Яагаад шөнө халуун байсан ч бид хөнжил нөмрөхгүйгээр унтаж чаддаггүй вэ?

0
0
31,788

Унтаж байх үед хөнжил яг л ид шидийн тэврэлт өгч байгаа мэт мэдрэмж төрүүлж, дулаан унтахад тусалдаг. Шөнө халуун байсан ч нэг л мэдэхэд хөнжлөө нөмөрчихсөн байдаг шүү дээ. Тиймээс бид чухам хүмүүс яагаад хөнжилгүйгээр унтаж чаддаггүй шалтгааныг олохоор шийдсэн юм. Ингээд үр дүнг нь хуваалцаж байгаадаа баяртай байна.

Биеийн температурыг зохицуулдаг

Бид бол халуун цуст амьтад бөгөөд энэ нь бидний бие дотоод температураа зохицуулдаг төдийгүй түүнийхээ ачаар биеийн хэмээ хадгалж байдаг гэсэн үг. Гэсэн хэдий ч бид гүн нойронд автах үед тухайн температурыг зохицуулдаг хэсгийн ажиллагаа багасаж дулаацахын тулд ямар нэг зүйл нөмрөхөөр хайж эхэлдэг байна. Харин хөнжил нөмөрснөөр биеийн дулаанаа алдахгүй байж болно.

 

Унтах үйл явцын салшгүй нэг хэсэг

© Sam K / Pexels © Ivan Oboleninov / Pexels

Бид бол бүхэлдээ ямар нэгэн “зуршлууд”-аас бүрдсэн амьд бие. Тиймээс бид бага балчир байхаасаа л ямар нэг зүйл нөмөрч унтдаг байсан учир хөнжил ч мөн хэрэглээний зуршил болон насан туршид үлдсэн гэсэн үг. Ийм учраас л унтах болоход орондоо ороод хөнжлөө нөмрөх ёстой гэсэн сигнал ямар ч бодох шаардлагагүйгээр шууд үйлдэл болон гардаг байна.

 

Хөнжил нь стресс, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг

Серотонин бол “сайхан мэдрэмж төрөх” үед биеэс ялгардаг даавар бөгөөд биднийг аз жаргалтай, тайван байлгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс стресс, сэтгэлийн түгшүүртэй үед унтах маш хэцүү байдаг. Харин аз болоход хөнжил нөмрөх үед серотонин бага хэмжээгээр ялгарч айх, стресстэх мэдрэмжүүд буурдаг байна.

 

Та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу

 

Бөх унтахад тусалдаг

© depositphotos.com © depositphotos.com

Хөнжил нь тэр хавьдаа бичил цаг уурыг бий болгодог бөгөөд хөнжилтэй үед температурын өөрчлөлт бараг л мэдрэгддэггүй. Халуун, хүйтэн орчны мэдрэмжүүдээс тасрах үед нойр хүрч унтах явц ямар ч саадгүй болдог байна.

 

Бид хамгаалагдсан мэдрэмж авдаг

Хүүхэд байхад бидэнд байдаг хамгийн нийтлэг айдас бол харанхуйгаас айх айдас бөгөөд тэр бүх айдсаас салгадаг ганц зүйл нь хөнжил байсан юм. Тиймээс л бид том болсон ч гэсэн хөнжилдөө орохдоо илүү аюулгүй мэдрэмж авсан хэвээр байдаг байна. Яг л ид шидийн тэврэлт мэт бүх аймшигтай зүйлээс зааглаж өгдөг хамгаалагч байсан гэхээр дурсамж сэргэхгүй байна гэж үү.

Та халуун байсан ч гэсэн хөнжил нөмөрч унтдаг уу? Хурдан унтахад тус болдог уу?

31
ГоёГоё
8
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.