Сошиал сувгууд (Facebook, Instagram) биднийг чагнаж байна! Хэрвээ та эдгээр аппликейшнийг хэрэглэдэг бол яаралтай…!

1

Өнгөрсөн долоо хоногт манай гэр бүл тамд байгаа мэт л байлаа. Дээд хөршөөс ус алдаж гал тогоондоо засвар хийхээс өөр аргагүй болов. Хоёр хүүхэд, нохойтой учраас гэрээсээ нүүлгүйгээр засвараа хурдан эхлүүлж дуусгахаар шийдсэн юм.

Эхний орой нь ханын цаасны өнгө сонгож нийлүүлэгч нартай холбоо барих болов. Өглөө нь сурсан зангаараа сошиал сувгаар тэнэж байтал хачирхалтай зүйл миний сонирхлыг татлаа. Барилгын материалын хямдралтай худалдаа явагдаж байгаа хэд хэдэн сурталчилгаа нүдэнд тусах нь тэр.

“Ямар таатай юм бэ” гэж эхлээд бодсон. Дараа нь яагаад ч юм “Facebook манайх засвар хийх гэж байгааг яаж мэдсэн юм бол” гэсэн бодол эргэлдэж эхэллээ.

Хэн намайг мөрдөөд байна?

Нөхөр рүүгээ утасдаж хэлтэл түүний хариулт намайг бүр цочирдуулж орхидог байгаа “Зүгээр дээ, бид нарыг мөрдөж байдгийг мэддэггүй юм уу даа? Өөрт хэрэгтэй хайлт хийж байх үеэр чинь гадны аппликейшнууд мэдээллийг цуглуулаад боловсруулдаг юм. Ингээд л тэд дараа удаа чамд ямар реклам үзүүлэхээ мэдчихнэ”.

Хэрвээ би нүдээр хараагүй байсан бол итгэлгүй инээгээд л үлдэх байлаа. Миний найз нар “хэрэгтэй зар сурталчилгаа” гэдэг нэр томьёог мэддэг юм байна. Энэ бол мөсөн уулын зөвхөн орой нь юм шүү…

Намайг байнга мөрдөж байдаг юм гэсэн бодол намайг тайван суулгахаа болив. Өнөөдөр тэр чагнаж байна, харин маргааш ажиглалт хийх нь ээ! Эхлээд зар сурталчилгаагаар дарамтлана, цаашид хараа хяналт тавьж эхлэх үү? Үгүй ээ, ийм амьдрал надад таалагдахгүй байна, намайг мөрдөж байгааг яаж мэдэх вэ?

Бид сошиал сувгийн логик хэрхэн ажиллаж байгааг судлахаар шийдсэн юм. Технологи бидний амьдралыг ямар их хөнгөвчилж байгаа билээ, бид бүр хараат болж орхижээ. Өнөөдөр та бүхэндээ сошиал суваг боловсруулагчид ямар арга заль хэрэглэж байгааг танилцуулах гэж байна. Анхааралтай уншаад хувийн амьдралаа аюулгүй болгоорой.

Таныг интернетээр хэрхэн мөрддөг вэ?

1. Хэрвээ та Google-ийн 100% хэрэглэгч бол, мөн ухаалаг гар утсаа ашиглан ордог бол худалдан авалт, интернетээр сонирхсон бараа, дэлгүүр болгоны мэдэллийг боловсруулж эхэлдэг. Судалгааны үндсэн дээр дүгнэлт хийж дараа нь үзүүлэх сурталчилгаа, барааг танд санал болгоно.

Саяхан Google хэрэглэгчийн ямар зар сурталчилгаа үзсэн, бодит дэлгүүр дээр ямар худалдан авалт хийснийг харуулах боломжтойг мэдэгдсэн. Тэгэхээр банк бидний юу худалдан авч байгааг цааш нь дамжуулдаг байх нь ээ.

2. Facebook, Instagram зэрэг гар утасны аппликейшн, Google Play-ийн элдэв тоглоом мобайл төхөөрөмжийн микрофоноор дамжуулж мэдээлэл цуглуулдаг. Зурагтаар гарч байгаа зар сурталчилгаа, дуу чимээг танин ялгах программ суусан байдаг ажээ. Тоглоогүй байсан ч гэсэн дуу чимээг бичсээр байдаг, ингээд л зар сурталчилгааны статистик тооцоо хийх судалгааны материал бэлэн.

Яриан дунд тодорхой сэдвээр нэг үг олон давтагдаж байвал (жишээ нь: засвар, хувцас) аппликейшн уг мэдээллийг Сошиал сувагт дамжуулна. Ингээд л хэрэгтэй цагт “хэрэгтэй зар сурталчилгаа” гарч ирэх бөгөөд яагаад энэ сурталчилгаа гарч ирснийг ч мэдэлгүй худалдан авалтаа хийх ажээ.

3. Таны лайк, коммент, репост зэрэг ул мөргүй арилахгүй. Та л мартахаас бус сошиал суваг хэзээ ч мартахгүй. Эдгээр мэдээллийг сайтар судлаад хадгалчихдаг байна. Таны түүхийг хадгалж баяжуулсаар л… Таниас олон зүйлийг ч хүсэхгүй – ганц удаа дарчих л гэнэ…

Бидэнд бусдын үзэл бодлыг наана, үнэндээ огт хэрэггүй зүйлийг худалдан авахад хүргэдэг. 2017 онд гэхэд л төлөвлөөгүй гэнэтийн худалдан авалт 30%-иар өссөн тооцоо гарсан. Энэ тоо цаашид ч өснө.

4. Facebook хэрэглэгчдийнхээ хаана байгааг мөрддөг гэсэн онол байдаг. Өдөр хооллосон кафег газрын зураг дээр тэмдэглэж үлдээсэн үү? Дараа нь танд сонирхолтой арга хэмжээ эсвэл зочилж очих газрын санал ирж байсныг санаарай.

Танил дүр зураг байгаа биз? Олон хүн явдаг, тэр ч бүү хэл би өөрөө ч Facebook-ийн санал болгосон концертыг үзэж байлаа. Уг нь бол цаг, мөнгөө хэмнэж болох байсан л даа. Сошиал суваг хүмүүсийг ямар дуу хөгжимд дуртайг ч мэднэ.

5. Google 2017 он хүртэл Tango-гийн тусгай төсөл байлаа. Мобайл платформ бий болгох зорилго агуулсан, орон зай болон өрөөний төлөвлөгөөг яг таг гаргана. Мөн тасалгаанд юу байгаа, юу дутагдаж байгааг ч тодорхойлно.

Tango албан ёсоор хаагдсан ч гэлээ оронд нь ARCore гэх аппликейшн гарч ирсэн – тоон ертөнцийг бодит ертөнцтэй холбох зорилго бүхий.

Хуучин программаа шинэчилсний дараа урьд өмнө нь сонсож байсан төдийгүй харж байсан зүйл шинээр гараад ирсэн бол би лав хувьдаа гайхахгүй.

6. Аккаунт сэргээх зорилгоор оруулсан утасны дугаарыг таниас бусад нь мөн мэдэж байгаа. Ямар нэгэн нууц мэдээлэл байхгүй ч гэлээ, ямартай ч бидэнд тэгж санагдаад байгаа юм.

Өөрийнхөө мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь юуны түрүүнд сошиал суваг хэрэглэгчийн өөрийнх нь үүрэг.

Зөвхөн сошиал суваг л биднийг дагаж мөрдөөд байна гэж ойлгож болохгүй, үүнд засгийн газар ч гар дүрснийг нуух хэрэггүй байх: иргэд нь юу бодож, юу ярьж байна, хэнтэй уулзаж байна…

Сошиал сувгаас өөрийгөө аврахыг хүсэж байгаа бол амаа хамхиад суухад хангалттай гэж бодож болохгүй. Шилдэг хувилбар – олон үйлдэлт туслахаа хуучны товчлууртай утсаар соль. Ямартай ч утсаар ярих шаардлагыг тань найдвартай хангана.

Сошиал сувгийн аюулгүй байдал

  1. Утсаа зөвхөн ярих зорилгоор ашигла, эргэлзээтэй аппликейшн бүү суулга.
  2. Лайк дарах, коммент үлдээх огт хэрэггүй.
  3. Байршил заах горимыг унтраа, интернетээр хайлт хийгээд л гарч бай.
  4. Нууц хадгалах ямар ч арга байхгүй. Тиймээс чухал бичиг баримт, мэдээллийг чат, мессенжерээр бүү дамжуул.
  5. Хувийн амьдрал, банкны картын мэдээлэл зэргийг тусгай зүйлд тэмдэглэж бай.
  6. Сошиал суваг гэдэг бол – хий хоосон ертөнц гэдгийг бүү март. Сошиал суваг хэрэглэгчдээ яг таг боловсруулсан алгоритмоор удирддаг, тиймээс амьд харьцаа үүсгэхийг хичээгээрэй.

Би өөрийгөө донтсон гэхгүй, ямартай ч хараат болсон хүн. Энэ цагаас хойш нийтийн унаанд сууж цонхоор харан явах болно, хажууд суугаа хүнтэйгээ элдвийг ярилцана. Таныг ч гэсэн гар утсаа эргүүлж байхын оронд амьд харилцаа үүсгэхийг зөвлөж байна. Болгоомжтой байх нь хэзээ ч илүүдэхгүй шүү.

12
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *